АПУ компанийн зүгээс хариуцлагаа нэмж хамтдаа давахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2020.12.03-нд нийтлэгдсэн

COVID-19

АПУ компанийн зүгээс хариуцлагаа нэмж хамтдаа давахыг уриаллаа

Улс орон даяар БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛ-д шилжсэн хүндрэлтэй энэ цаг үед аж ахуй нэгжүүд дотроос АПУ компани санаачилга гарган “Хариуцлагаа Нэмж Хамтдаа Давъя” аяныг эхлүүлээд байгаа юм. Уг аяны хүрээнд өмнө нь цар тахлын голомт дээр бүх хүчээ дайчлан ажиллаж буй ОБЕГ, ХӨСҮТ, Дотоодыг Хамгаалах Их сургуулийн нийт эмч, сувилагч, ажилчин албан хаагч, сонсогч нарт сүү сүүн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүлж байсан.

Өдөр бүр цаг наргүй ажиллаж байгаа тэдэнд зайлшгүй шаардлагатай дархлаа дэмжих Д амин дэмтэй сүүг тэд сонгож өгч байгаа нь ач холбогдолтой гэж ярьж байлаа.

Харин энэ удаад нийт хамт олны зүгээс санаачилга гаргаж, АПУ компанийн 2000 гаруй ажилчид нэгдэн 30 сая төгрөгийн хандив цуглуулж өнөөдөр ХӨСҮТ-ийн эмч сувилагч нарт гардууллаа. Мөн түүнчлэн АПУ компанийн зүгээс нийт 20 сая төгрөгийн сүү сүүн бүтээгдэхүүнийг дэмжлэг болгон өгсөн билээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү

Бидний хувьд АПУ компанийн санаачилсан хандивыг талархаж хүлээж авч байна. Хэдий энэ цаг үед хүмүүс хорио цээрийн дэглэмд бухимдаж, эдийн засгийн хувьд ч хүнд хэцүү байгааг ойлгож байна. Гэсэн хэдий ч хамт олноороо уриалга гаргаад эмч, сувилагч нартаа урам зориг өгч байгаад маш их талархаж байна. Бидний энэ цар тахлыг яаралтай хумих бодлого авч хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ олон улсын туршлагыг судалж, өөрсдийн онцлог давуу талаа ашиглаж, цаг алдалгүй хурдан шуурхай мөн харуицлагатайгаар ажиллаж байна.

АПУ ХК-ийн Борлуулалт эрхэлсэн захирал Г.Баярмагнай

Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд АПУ компанийн хамт олон төр засгийн гаргаж байгаа шийдвэрүүдийг дэмжиж ажиллаж байгаа. Тэр ч утгаараа цар тахлын үед бүх хүчээ дайчлан ажиллаж буй хүмүүст урам зориг өгөхөөр сэтгэлийн дэм болгон нийт ажилчдын дундаас санаачилга гаргаж өөрсдийн сэтгэлээрээ нэгдсэн хандиваа өглөө. Үүний гол зорилго нь хүнд цаг үеийг сэтгэл зүтгэл нэгтэйгээр Хариуцлагаа Нэмж, Хамтдаа Давъя гэж бусад аж ахуй нэгжүүдэд уриалж байгаа юм. Бид бас ажилчдынхаа энэхүү санаачилгыг дэмжиж өөрсдийн үйлдвэрлэдэг сүү сүүн бүтээгдэхүүнээр дэмжлэг үзүүллээ. Талархан хүлээн авсан ХӨСҮТ-ийн удирдлага, эмч, сувилагч нартаа маш их баярлалаа. Удахгүй энх цаг ирж, бид хамтдаа тэр цаг үеийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.

Аливаа цагаа олсон хандив тусламж гэдэг юунаас ч илүү үнэ цэнэтэй байдгийн адилаар энэхүү урам зориг өгсөн ажил нүдээ оллоо хэмээн ХӨСҮТ-ийн хамт олон ярьж байсан юм. Мөн АПУ компанийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд энэ ажлыг хийж хэрэгжүүлж байгаа бөгөөд цар тахлын улмаас улс орны болон хувийн хэвшлийн нийт аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг хүндэрсэн. Гэсэн ч энэ мэтээр байгууллагууд өөрсдийн боломжийг ашиглан хүнд нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдад сэтгэлийн урам зориг өгч, боломжоороо тусалж дэмжихийг тэд уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
20
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж