Тээвэрчдийг PCR шинжилгээг үндэслэн гэрт нь буцаана | News.MN

Тээвэрчдийг PCR шинжилгээг үндэслэн гэрт нь буцаана

Тээвэрчдийг PCR шинжилгээг үндэслэн гэрт нь буцаана

Тээвэрчдийг PCR шинжилгээг үндэслэн гэрт нь буцаана

Улсын онцгой комисс, Өмнөговь аймгийн онцгой комисс өчигдөр (2020.12.01) цахимаар хуралдаж, хэд хэдэн асуудал шийдсэн байна. Тухайлбал, нүүрс тээврийн жолооч нарыг Цагаан хадны бүст өгсөн PCR шинжилгээг үндэслэн, 14 хоног тусгаарлалтад оруулахгүйгээр нутаг оронд нь буцаж болох талаар шийдвэр гаргажээ.

Улсын онцгой комисс тээвэрчдийн хүсэлтийг харгалзан үзэж, кабиндаа тусгаарлагдсан хоногийг тооцож, дахин тусгаарлалтад оруулахгүй, PCR шинжилгээний бичгээр нь гэрт нь буцаах зохицуулалт хийх аж. Энэ талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 2100 орчим хоосон тээврийн хэрэгсэл тайван зогсоолд байна. "Нүүрс ачилт буулгалтын талбай" гаалийн баталгаат агуулахын хашаанаас гурав хоногт 200-250 машин гаргаж буй боловч ачилт хийхгүй байгаа тул хашааны гадна тээвэрчид 10-14 хоног кабиндаа хонож байна.

Монгол талд бүх жолооч PCR шинжилгээ өгч байгаа. Гэхдээ Хятадын хил рүү орсон жолоочоос давхар шинжилгээ авч, хариу нь сөрөг гарсан нөхцөлд хилээр оруулж байна. Сүүлийн дөрөв хоногт өдөртөө 80-100 тээврийн хэрэсгэл хил гарч, ихэнх нь шинжилгээ өгөөд хариу гартал буцаж байна. Өөрөөр хэлбэл, Хятадын талд өгсөн шинжилгээний хариу гартал жолооч нарыг буцааж байна. Ингэснээр хил талдаа ачаатай машинууд гацаад байна. Иймд 6000 машины тоог цөөрүүлж, жолооч нарыг гэрт нь буцааж, компаниудад квот өгч, машинуудыг 50/50 хувиар тээвэрт оруулж, ажлын байр хадгалах зохицуулалт хийх шаардлагатай байна. Бид энэ талаарх хүсэлтээ Зам, тээврийн хөгжлийн яам болон Улсын онцгой комисст хүргүүлсэн боловч арга хэмжээ авахгүй байна” гэв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-02 139.5.217.119

zamiin yyd l gehiin . nyyrsnii jolooch naraa hurdan shiideechee. tsagaan hadand yamar baidaltai bgaag medej bna uu?

Avatar

Zochin 2020-12-02 202.126.88.159

С зөвшөөрөл авах гэхээр татвараан төл гээд байх юм. Хүрэлбаатар сайд ам ажил 2 chin bainga zurj bh ym. Хаан хандах вэ.

Avatar

Zochin 2020-12-02 66.181.161.68

Hotoos hulgain tever hiij baiga mashiin huivaldaj baiga tsagdaa nariig zogsohgui bol end udhgui baidal hundren shu

Avatar

zochin 2020-12-02 66.181.161.117

ene sodbaatar ygd doriwtoi arga hemjee awch chadahgui bgn be muu n**** zailbal taarna

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.5

tgd tsagaan hadnaasa hot orloo gehed hotooso chashaa sum orn nutagluuga yj ywhin be hotod udaan bh bolmjgvi hvmvvs hotod bs tvgjigdeh ymuu neg moson oligtoohon shiided ogchij boldgvil ym bhda

Avatar

Sh Sh 2020-12-02 66.181.161.20

Хохирч байгаа та нар тэмцэхгүй бол бусадн тоохчгүйшд! Энэ Содбаатар гээчийг солих хэрэгтэй бгаан

Avatar

123456 2020-12-02 49.0.212.165

Тээврийг жолоочдыг хурдан хугацаанд оношлоод гэр оронд нь хариулаачээ наана чинь кабиндаа 20-30 ноног төөрүүлээд хэцүүджу байна, дор хаяад ус цасанд орж хувцас хунараа угаахгүй бол бөөс хуурсандаа баригдлаа

Avatar

Зочин 2020-12-02 202.126.94.99

Явууллаад хурдан шуурхай шийдэхгуй хулчигнаад беегнеруулээд байх юм, энэ засаг, УОК!!!

Avatar

Зочин 2020-12-02 202.126.90.141

export zogsvol ch manaoh balrah ni de

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж