Улсын онцгой комисс, Өмнөговь аймгийн онцгой комисс өчигдөр (2020.12.01) цахимаар хуралдаж, хэд хэдэн асуудал шийдсэн байна. Тухайлбал, нүүрс тээврийн жолооч нарыг Цагаан хадны бүст өгсөн PCR шинжилгээг үндэслэн, 14 хоног тусгаарлалтад оруулахгүйгээр нутаг оронд нь буцаж болох талаар шийдвэр гаргажээ.
Улсын онцгой комисс тээвэрчдийн хүсэлтийг харгалзан үзэж, кабиндаа тусгаарлагдсан хоногийг тооцож, дахин тусгаарлалтад оруулахгүй, PCR шинжилгээний бичгээр нь гэрт нь буцаах зохицуулалт хийх аж. Энэ талаар “Баян зам” тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.Баярхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар 2100 орчим хоосон тээврийн хэрэгсэл тайван зогсоолд байна. "Нүүрс ачилт буулгалтын талбай" гаалийн баталгаат агуулахын хашаанаас гурав хоногт 200-250 машин гаргаж буй боловч ачилт хийхгүй байгаа тул хашааны гадна тээвэрчид 10-14 хоног кабиндаа хонож байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ