Ухаангүй төрийн урагшгүй албатуудыг цөөлье! | News.MN

Ухаангүй төрийн урагшгүй албатуудыг цөөлье!

Ухаангүй төрийн урагшгүй албатуудыг цөөлье!

Ухаангүй төрийн урагшгүй албатуудыг цөөлье!

Яг нэг сар хатуу хөл хорионд байгаа зургаан аймаг, Улаанбаатар хот тус бүрт гурван тэрбумын дэмжлэг үзүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэжээ. Энэ мөнгийг ариутгал халдваргүйжүүлэлт хийх, мөн халдвар авсан хүмүүсийн хавьтилуудыг олж тусгаарлахад зориулах гэнэ.  Засгийн газраас гаргаж буй гурван тэрбумыг мэдээж дарга нар хувиасаа өгөөгүй, баялаг бүтээгчдээс өгч буй мөнгө.

Гэснээс баялаг бүтээгчид, 60 мянган компаниудаа дэмжсэн цар тахлын үеийн бодлого, бодит дэмжлэг Засгийн газарт алга. Татварын болон бусад торгууль, алдангийг түрдээ царцаахаас өөрөөр.  Уг нь  баялаг бүтээгчдээ, ажлын байраа хамгаалж үлдэж байж л төрийн албан хаагчид, тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгөө тавих төсөвтэй болно.

Ерөнхий сайдын хэлснээр цаасан мөнгө хэвлэж тараах нь эдийн засагт хорлонтой. Гэвч, ажлын байраа хамгаалж үлдсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжих боломжууд олон байна. “Сэтгэл байвал сэрээгээр газар хагалаж болно” гэдэг шиг Засгийн газарт хүсэл байвал шүү дээ.

Монгол Улс 198 мянган төрийн албан хаагчтай. Тэдний дундаж цалин нь 916 мянга.  Төрийн албаны цалингийн санд гурван их наяд төгрөг зарцуулагддаг. Дээр нь утас, шатахуун, хоол унааны зардал, халамж урамшууллыг тооцвол төсвийн орлогын гуравны нэгийг төрийн албан хаагчдад зарцуулдаг гэсэн үг. Энэ данхар бүтэц эдийн засаг нийгмийн хөгжил сөргөөр нөлөөлж байна гэсэн дүгнэлтийг Дэлхийн банкнаас гаргасан байдаг.

  Өнгөрсөн наймдугаар сард ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ төрийн албан хаагчдад үнэлэлт дүгнэлт өгч, 50 хүний хийх ажлыг 100 хүн хийж байгаа эсэхийг шалгаж, нягтална гэж амлаж байсан. Гэвч, өнөөдөр бүх л яам агентлагт халаа сэлгээ үргэлжилж, шинэ Засгийн газар байгуулагдах бүрт төрийн албан хаагчийн орон тоо нэмэгддэг болсон.  Тэр хэрээр төрийн албаны хүнд суртал, авлига хээл хахууль ч өсч, захын хурган даргын оймсноос 10 мянган ам.доллар гарч ирэх хэвийн үзэгдэл болчхоод байгаа.  Тэр ч бүү хэл намаараа, ах дүү, амраг садантайгаа нийлээд төсвийн сангуудаас мөнгө тоншиж ирсэн хамгийн том дуулиант баримт бол ЖДҮ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Ц.Элбэгдорж том төрөөс ухаалаг төр рүү шилжих уриалга гаргаж, хурал зөвлөгөөн зохион байгуулж байсан юм. Харамсалтай нь, МАН засгийн эрхийг авснаас хойш төр том улам томорч эсрэгээрээ хувийн хэвшлийнхэн бүр жижгэрсэн нь цар тахлын үеийн бодлого, шийдвэрүүдээс нь харагдаж байна.

Төрийн дурын нэг албан хаагч очоод л захын лангууны худалдагчийг махны үнэ нэмсэн гээд торгочихдог болсон. Тагнуулынхан нь буу, гав, камертай очоод хувийн хэвшлийнхээ сүр дуулиантай баривчилдаг болсон. Гэтэл торгодог, байцаадаг, баривчилдаг, баривчлуулдаг бүхний цалинг нь баялаг бүтээгчид л олж өгдөг.

Харин эсрэгээрээ хамгийн бүтээмжгүй алба хаагчид бол төрийнхөн. УИХ-ын гишүүн Т.Доржхандын хэлдэг үнэн, засгийн сайдууд нь хоёроос дээш зөвлөхтэй. Газар, хэлтсийн дарга нарыг нь тоолбол ёстой л зуун ямаанд жаран ухна болох вий.

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа барьцаагүй юм бол УИХ-ын гишүүд зөвлөх байх ямар ч хэрэггүй байлтай. Гэтэл гишүүдийн туслах, зөвлөх гээд Төрийн ордноор дүүрэн төсвөөс цалинжигчид. Яам тамгын газрууд намын шахаа, даргын цүнх баригчдаар дүүрсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын дэргэдэх зөвлөхүүдийн зөвлөл гэх нэрээр 15 хүнийг цалинжуулж ирсэн.

Нийслэлийн Засаг дарга  Д.Сумъяабазар өдгөө Ж.Сандагсүрэн, Н.Баярчимэг, Д.Ихбаяр, З.Төмөртөмөө, Б.Одсүрэн, Б.Сүхбаатар  нарын зургаан орлогчтой. Гэвч, зургаан орлогчтой байлаа гээд тэдний зүгээс нийслэлийн ажилд нэмэр, дэмжлэг багатай, олон нийтийн сүлжээгээр Засаг даргаа өмөөрч хэрэлдэхийг эс тооцвол шүү дээ. Эдгээр орлогч дарга нар ямар ажил хийгээд, нийслэлчүүдийнхээ төлөө "нойр хоолгүй" зүтгээд байгаа нь бүү мэд.

Цар тахлын энэ үед нийслэлийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулалт муутай, бодлого, стратегигүй ядаж л хөдөө орон нутаг руу явж байгаа иргэдээсээ шинжилгээ авах гэж бөөн хүндрэл чирэгдэл, уур бухимдал болгож байна. Өнөөдрийг хүртэл QR  кодоо 13 байгууллагадаа асуудалгүй өгчихөж чадаагүй л байна. Зөвлөхүүдийнхээ тоогоор бол манай УИХ, УОК шиг ухаантай шийдвэр гаргах улс байхгүй баймаар. Гэвч, цар тахлын үед ямар зохион байгуулалт, нэгдсэн бодлого, нэг ам тэдэнд алга. Дур дураараа шийдвэр гаргаж, ард түмнээ чулуу хөөлгөж тоглож байна шүү дээ.

УИХ-ын гишүүн Т.Доржхандын тооцож гаргаснаар хэрэгтэй, хэрэггүй энэ мэт олон туслах, зөвлөх, орлогч, дэдүүдээ цомхотгож чадвал 200 тэрбум төгрөгийг хэмнэх боломж байгаа аж. Дээр нь цар тахлын үед зайлшгүй шаардлагатай биш бол 11 музей барих ажлыг хойшлуулбал 198 тэрбум төгрөг төсөвт үлдэнэ. Энэ мөнгөөрөө ажлын байраа хадгалж үлдсэн аж ахуйн нэгжүүдээ дэмжвэл нүдээ ч, цагаа олсон шийдвэр болно.

Аж ахуйн нэгжүүдээ дэмжихгүйгээр цар тахлын үеийн эдийн засгийг төр дангаараа давж гарах ямар ч боломжгүй. Товчхондоо,  төрөөс "хулгайлдаг, авлига авдаг, иддэг уудаг" хулгайчдаа цөөлөх цаг болсон гэсэн үг.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
80
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

112 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-02 64.119.18.124

Дэлхий дээр хийгдчихсэн зүйлсийг заавал шинээр хийх гэж оролдоод тэр нь амжилтгүй саад учруулаад байгаад байгаа юм. Олон жилийн өмнөх Тендрийн гай. Систем нь өдийг хүртэл хөгжиж чадахгүй байгаад Эрүүл мэндийн салбарт очер ачаалал буурахгүй байгаа юм.

Avatar

Зочин 2020-12-02 64.119.18.124

Сайтан даа биш шүү. Сайтийг бид хөгжүүлж. Нээлттэй хөгжүүлэлт юм байна. Цаад Дата бааз нь асуудалтай юмаа.
SAP -ийн ERP HIS HMS болон өөр найдвартай системийг хэрэглэж болох л байсан. Дэлхий дээр олон орон хэрэглэж байгаа системээс Үндэсний аюулгүй байдалд ноцтой гэх үндэслэлгүй шалтгаанаар татгалзаж. Дэлхийд олон жил хөгжүүлсэн мундаг системээс Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэх нэрийдлээр татгалзаж….

Avatar

Зочин 2020-12-02 64.119.20.149

Тэнэг гарууд дарга болчихоод заавал туслах, зөвлөх, орлогчтой болох юмаа . Тэнэгээ хүнд мэдэгдэх гэж байгаа юм шиг

Avatar

ЗОЧИН 2020-12-02 66.181.180.138

ЯГ ҮНЭН

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.18

Ugaasaa 76 maluudiig zailuulah tsag bolson 30 jil eelj eeljeer ni tejeej bayjuullaa ah duu ger bul hamsaatan sadangaar ni odoo erunhiilugchiin zasagt boloh heregt ene tsar tahal namdsanii daraa haraad suugaad bj hereggui ulsiin hurungu mungu idsen ue ueiin hulgaich nariig tagnuul tsagdaatgaa hamtran ilruulj hurungu mungiig ni huraaj yaliig uguh heregt manai ulsad ene l heregjvel tsaashaa hugjliin zamdaa orno

Avatar

Иргэн 2020-12-02 202.55.188.107

Төр засаг төрийн албан хаагчдын орон тоог хасаж танаж, хязгаарлан хуульчилж өгөх ёстой болж байна. Энэ ажлыг Их хурлын 76 гишүүний тоог 37 болгож, яам тамгын газар, агентлаг, газруудын тоог багасгаж тэдгээрт орлогч сайд, дарга наргүй болгож эхэлхээс эхэлэх хэрэгтэй гэж бодож байна даа

Avatar

Иргэн 2020-12-02 202.55.188.107

Үнэн шүү үнэн төрийн албан хаагчдийн тоог 2-3 дахин хорогдуулах хэрэгтэй байгаа, гэхдээ эмч багш нарыг биш шүү яам тамгын газар, агентлагууд, олон газруудын дарга, орлогч, нарийн бичиг гээд маш их илүүдэл орон тоо байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-02 122.201.21.104

Эрхэсээ чи сэтгүүлч мөн үү. эсвэл шантаажчин үүв ямар ажил хийж байгааг нь очоод асуугаад сурвалжил. таамгаар амны зоргоороо буржээ

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.94

ССонгуудьд санал авах болон бусад ажлуудаа хийхэд барлагууд хэрэгтэй . МАНд зүтгэсэн олон барлашаа тэжээхийн тулд хөөрхий ТӨРИЙН АЛБЫГ төрлийн болон чихээсээр дүүргэсээр байтал нүсэр их болсон нь үнэн. Цөөлөх ХЭРЭГТЭЙ. Хэрэгтэй хэрэггүй орлогч , дэдсайд зөвлөх орон торэы бусцудаа зайлуул.

Avatar

ИРГЭН 2020-12-02 192.82.72.175

Ард олныг төрийн хувийн гэж талцуулах гэсэн увайгүй санаархалд бид автах хэрэггүй дээ. Харин төрийн болон хувийн ажил албыг залгуулж байгаа хүмүүсийн ухамсар сэтгэглгээ хариуцлага хандлагад л хамаг учир байгаа. Сүүлийн 30 жилд хүмүүсийн ухамсрыг доройтуулах хувийн эрх ашгаа өмнөө таьдаг болгох увайгүй ажиллагааны үр дүн энэ.

Avatar

Нэргүй 2020-12-02 202.126.88.71

Доржханд бол төрийн ажлыг мэдэхгүй шинэ цэрэг л байна?! Зүгээр л шоучин гаруудын л нэгшдээ?! Наад үг наад тооцоогий чинь хэлэхэд амарханшдээ?!

Avatar

Зочин 2020-12-02 202.126.88.71

Доржханд бол төрийн ажлыг мэдэхгүй шинэ цэрэг л байна?! Зүгээр л шоучин гаруудын л нэгшдээ?! Наад үг наад тооцоогий чинь хэлэхэд амарханшдээ?!

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.94

ХИЙДЭГ ГАНЦ ХЭЛДЭГ НУРАВ БОЛСОН . ЗУУН ЯМААНД ЖАРАН УХНА ГЭДЭГ ШИГ ТӨРИЙН АЛБА ТӨРЛИЙН АЛБА. ЦОМХОТГОЖ МӨНГӨӨ ТӨСӨВӨӨ ХЭМНЭ.

Avatar

Иргэн 2020-12-02 202.126.88.71

Доржханд бол төрийн ажлыг мэдэхгүй шинэ цэрэг л байна?! Зүгээр л шоучин гаруудын л нэгшдээ?! Наад үг наад тооцоогий чинь хэлэхэд амарханшдээ?!

Avatar

Баасансүрэн 2020-12-02 202.126.88.237

Эрээд байгаа маналайлагч нам минь ХҮН мөнүү, хүсээд хүлээгээд байгаа удирдагч чинь Доржханд бишүү.

Avatar

Зочин 2020-12-02 59.153.115.70

монгол хятадаас ч илүү коммунист улс болж байгх 1 жижиг лангуу ажилуулахд ч зөвшөөрөл авна тэрийг нь 1 эргүү юм өгөхгүй гүрииж үнэгүй хоол идэж байж өгнө энэ олон зөвшөөрөл лицэнзийг одоо болио

Avatar

хүннү 2020-12-02 202.179.24.244

Татвар төлөгч бидний л хүсдэг зүйлийг бичсэн байна. Бид эдэнд цалин, урамшуулал авах мөнгийг нь олох гэж үйлээ үзэх юм. Гэдэл тэд манидаа “томроод” байх юм. Манай төрийхөн 3-4 настай хүүхдийн “синдром” шиг байцгаах юм. Тэд чинь юмны учир мэддэггүй жинхэн “бужигнуулагчид” шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-02 192.82.69.36

Төрийн сонгуулийг энгийн үгээр хэлбэл: Төр – Иргэн хоёр хоорондоо гэрээ байгуулж байгаа бөгөөд Иргэн нь Төрд "Би чамд татвар (мөнгө) өгье, харин чи үүний төлөө намайг хамгаалж надад үйлчилнэ шүү" гэсэн хэлцэл тохиролцоо юм. Гэтэл Төр нь иргэнээс мөнгийг нь авсан атлаа иргэндээ үйлчлэхийн оронд дээрэлхээд дарамтлаад байвал Иргэн мөнгө төлөхөө болих эхтэй байх ёстой биз дээ?? Гэтэл Төр нь иргэний мөнгийг хүчээр хурааж авчихаад эргэж дайраад архираад байгааг юу гэж нэрлэх вэ? ДЭЭРЭМ!!!

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.84

Төргүй бол улс сүйрнэ.Чам мэтийн танхай дураараа яаж чадах этгээдээс ард олныг хамгаалах,тайван амгалан ажиллах амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд төрийг байгуулж ажиллуулдаг.Төр чиний тоглоом биш

Avatar

Зочин 2020-12-02 150.129.143.236

Яг л голыг нь олоод хэлсэн байна 3сая хүнд 200мяншан төрийн албан хаагч гэдэг үнэхээр аймшиг Монгол улсын одоогийн байж байгаа царай үe үeийн төрийн албан хаагчидтай л холбоотой
Монголд яг үнэндээ армийн хэрэг огт байхгүй ,Дүүрэгт 2- 3 Цагдаагийн хэлтэс огт хэрэггүй хамгийн их зардалтай цэрэн цагдаагийн бүтэцийг ,дарга даамлуудыг 50дээш хувиар цомхотгоххэрэгтэй

Avatar

zochin 2020-12-02 202.9.46.182

demjij bna baahan heltes albad nertei 1000 yamaand jaran uhna bolson nuhduudee tsomhtogo hoyor guravhan hun neg dargatai bguullaguud zunduu bga shuu

Avatar

Зочин 2020-12-02 103.57.93.77

Төрийн албан хаагийг (эмч багш орохгүй) 50-60%ийг цомхотгоё

Avatar

Иргэн 2020-12-02 192.82.69.171

Монгол Улсын иргэд бид чинь хэн болж хувирч байна вэ? Юм л бол бүхнийг шүүмжлэгч, үгүйсгэгч, загнаж юм нэхсэн, бэлэнчлэгч, дарамтлагч нар болчихсон юм уу даа. Одоо бид өөрсдийнхөө сууж буй мөчрийг хөрөөдөж, өөрсдөөсөө айж, сүүдэрнээсээ цочдог цаг иржээ. Монгол хүн монголчуудаасаа болгоожильё

Avatar

Зочин 2020-12-02 150.129.143.236

Чи төрл байгаа бусдаартэжээлгэж хвилгалаар а вдарч биздээ муу лалхраа

Avatar

Зочин 2020-12-02 98.33.93.32

Зөвөө зөв. УИХ- ын гишүүдийн элдэв нэмэгдэл,цалинг хасаад онлайн горимд шилжүүл. ЕС- ын эрх мэдэлд танхим,яамдаа цөөлөх эрхийг нь өгчих,одоогийн байдлаар хоёр гуравхан яам байхад хаваасаг. Бусад яамд,төсвийн ажилчдаа цалингүй чөлөө өгөөд гэрт нь явуул. Хэрэгцээтэй үедээ цахимаар хурлаа хийнэ биз.Ерөнхийлөгч Засгийн бодлогын эсрэг ард түмэнд бэлэн мөнгө тараахыг уриалсан,ард түмнийг турхирсан үйлдэл гаргаж байгаад нь хариуцлага тооц,"зандалчлал" гэдэг зүйл ангиар эрүү үүсгэж хорь

Avatar

Зочин 2020-12-02 98.33.93.32

Яваандаа ерөнхийлөгчийн албан тушаалыг үгүй болго,хэнд ч хэрэггүй,төрийн удирдлагыг саармагжуулсан,ард түмнийг хагаралдуулсан,ард түмний харанхуй хэсэгийн толгой эргүүлсэн хэрэггүй албан тушаал. Улс хөгжөөд,ард түмний мэдлэг боловсрол,ухамсар,эх оронч үзэл дээшилсэн үед эргэж бий болгоно биз. Одоогоор УИХ,ЗГ монголдоо хангалттай. Зуун ямаанд хоёр ухна хангалттай,гурав дахь нь илүү

Avatar

Зочин 2020-12-02 202.21.108.62

Хэнтий аймаг дахь үтрээний хөшөө, банагуудыг 19 тэрбумаар санхүүжүүлж байгаа БОАЖЯ ны Сайд Сарангэрэлийг АТГ т шалгах хэрэгтэй. Улсын төсвийн асар их хөрөнгийг үнэн таран хийж байгаа сайдад ямар хариуцлага тооцох вэ.

Avatar

Зочин 2020-12-02 202.21.108.62

19 us dollar буюу 54 тэрбумаар Хэнтийд хэдэн амбаарыг энэ жил дахин санхүүжүүлэхээр боллоо. Энэ бол цэвэр хулгай. Сарангэрэл сайдыг юун түрүүн шалгаж баримтжуулах шаардлагатай

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.57

Ард түмэн мөнгөө төлөөд хөгжимөө захиалсан. Шал өөр дуу хөгжим сонсоод яах вэ

Avatar

Зочин 2020-12-02 202.179.24.244

Наад ажил чинь Сарангэрэлийн өмнөх сайдын үед эхэлсэн.

Avatar

Зочин 2020-12-02 202.55.188.104

Музейнүүд барьж байгуулах энэ тэр гээд л хаалга хүотэл эрр мэдэлтний ашиг сонирхол байгаа учир царцаахгүй байхөө.Олсоноосоо илүү зарлага гаргаж эоүзл бус төсөвтэй. Түүнийгээ гадны зээлээр нөхөж хойч үеэ өрөнд оруулдагийи л т1 шуналууд даа

Avatar

татвар төлөгч 2020-12-02 202.126.88.153

АЛЬ ЭРТ ХИЙХ ЁСТОЙ БАЙСАН АЖИЛ, сонгууль нам гээд хөдөлж өгөхгүй байсан, одоо энэ цар тахалыг давуу тал болгох нэг боломж бол төрийн албыг цомхотгох ажил байж болох, эн тэргүүнд хурган дарга нараас эхлэж цомхотгомоор

Avatar

Зочин 2020-12-02 192.82.74.34

Төрийн албаны хууль журам нь сайжирч хөгжихгүй улам л дордоод байх юм. Баахан үүрэг гүйцэтгэгч нар даргаар томилчихсон. Одоо удирдах албан тушаалтны шалгаруулалт хийнэ гээд хагас жилийн дараа зарлацгааж байна. Хөндлөнгийн бусад хүмүүс энэ шалгаруулалтад орох эрхгүй, зөвхөн дотроосоо л оролцох эрхтэй гээд нөгөө шургуулсан байсан хүмүүс нь л оролцдог болжээ. Сайжруулах байтал дордуулаад байдаг Төрийн албаны зөвлөл гэж мануухай байгууллага байнаа

Avatar

/*-*/ 2020-12-02 49.0.212.165

Төрлийн албаны гахай тэжээх ёсны хоолны савнуудыг 90 хувиар цөөлье

Avatar

Зочин 2020-12-02 202.9.41.4

Ж.Эрхэс бол МАНАН-гийн эрх ашгийг хамгаалахын төлөө юм бичдэг сэтгүүлч. тэдний төлөө маш их юм бичсэн дээ.Ц.Элбэдоржийн үед бүх юм сайхан байсан гэж бичдэг хүн дээ. Бид хэн нь хэн бэ гэдгийг бусдаар хэлүүлж бичүүлэлгүй мэддэг болсон

Avatar

zochin 2020-12-02 49.0.212.165

Жидүүчдийн загсийн газар огцор!

Avatar

МӨН ЗҮЙРЛЭВ ЭЭ !! 2020-12-02 76.120.135.96

СЭТГЭЛ БАЙВАЛ СЭРЭЭГЭЭР ГАЗАР ХАГАЛНА ГЭСЭН ШИНЭ ЗҮЙРЛЭЛ БИЧИЖ ЭЭ ! ЯГ ХЭЛЭХ ГЭСНИЙХЭЭ ЭСРЭГ УТГА ХЭЛЖ БНА Л ДАА !!!
ОГТ БОЛОМЖГҮЙ ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ !!! ТИЙМ БАЙХ ҮНДЭС БАЙХГҮЙ Л ДЭЭ !!
ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРЭГЭЭР ТУУЛАЙ ГҮЙЦНЭ ГЭДГЭЭС Л ҮҮДЭЛТЭЙ БОЛОЛТОЙ !! ГЭХДЭЭ ЭНЭ ЧИНЬ ОГТ БОЛОМЖГҮЙ УТОП ФАНТАСТИК ҮЛГЭРИЙН ЗҮЙРЛЭЛ ШҮҮ ДЭЭ !! БОДИТ АМЬДРАЛ ДЭЭР ХӨРВҮҮЛЖ БОДВОЛ ЯГ ГҮЙЦЭЖ ХАРАГДАА Ч ХЭ ХЭ 😜😜😜

Avatar

Зочин 2020-12-02 202.126.88.148

Urd zugiin ug biz dee

Avatar

Эмээ 2020-12-02 202.126.88.237

Урд зүгт үхэр тэрэг байдаггүй юм. Ганцхан илжигтэй.

Avatar

Монгол 2020-12-02 93.23.249.226

Зөв үөв… энэ олон хэнд ч хэрэггүй шийдьэр гаргаж чадахгүй орлогч, зөвлөх гэх мэт утгаггүй албан тушаалаа болж мөнгөө хэмнэж ГАДААД ӨРӨӨ төл нөхөд минь

Avatar

Зочин 2020-12-02 202.9.46.168

Зайлуулвал таарах нөхдүүд алхам тутамд таарах юм даа…

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.84

Төрийн албаныхны ихэнх нь багш,эмч,цагдаа,цэрэг,хуулийнхан,ШУ,Соёл,урлагийн,гм байдаг, сургууль цэцэрлэг,бусад үйлчилгээний байгууллага шинээр буй болохын хирээр орон тоо нь улам өсдөг биз дээ.Чичлүүлж байдаг засаг захиргааны орон тоо туйлдаа хүртэл цомхотгогдсон,хэт хэмнэтээс ажил нь эзгүйдэхэд хүрсэн.Гэтэл дандааТөр засгийн эсрэг турхирна.Үймээн самуун рүү дуудна.Төр суларвал, улс сүйрнэ.Гэтэл үүнийг хүсэгчид Монголд дэндүү олширчээ.Тэд манай ард олныг жинхэнэ үзэн ядагсад юм биш үү.

Avatar

Зочин 2020-12-02 139.5.218.25

Ta jinhene kommunist bna!

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.84

Төрийн эсрэг турхирагсад,ард олны эрх ашгийн эсрэг дайсагнагсадын орон тоог л харин болдогсон бол хянаж,цөөлмөөр байна.Тэд хэн нэг цүдийсэн баянаас цалинжаад,тэдний заавраар нийгмийн сүлжээгээр х****л хэрүүлээ урсгаж,муу муухайд сэтгэл нь ханан марсайтлаа инээгээд сууж байгаа. Гэтэл улс орноо босгох, эдийн засгаа сэргээх гээд, халдварын аюултай тэмцээд өөрийн биеэ үл хайрлан зүтгэж буй хүмүүс, хүн бусаар доромжлуулан,,түмний дайсан болж хувираад байгаа нь дэндүү шудрага бус юм биш үү.

Avatar

Удахгүй 2020-12-02 92.38.134.27

Удахгүй орвонгоор чинь эргүүлнэ ээ

Avatar

Unen bichij 2020-12-02 202.126.88.148

Turiin alba 4 turul bdag yum:
1. Turiin uls turiin: said, buh shtny zasag darga g.m. (1.000 hurehgui hun)
2. Turiin zahirgaany: manaihny "turiin alba" gej oilgoodg bga heseg (3.500 hun)
3. Turiin tusgai: tsereg, tsagdaa, gaali g.m (30.000 hun)
4. Turiin uilchilgeenii: emch, bagsh, ulsyn kompaniin ajilchid, tseverlegch g.m. (150.000 hun)

Avatar

Зочин 2020-12-02 59.153.115.70

нэг болон хоёрдугаараас нь эхлээд буудаж алцгаая

Avatar

татвар төлөгч 2020-12-02 202.126.88.153

төрийн авилгач нар сулруулж байгаа, эмч цагдааг цомхотгох тухай яриагүй байх шиг байна,харин тэр хуган дарга нар бол арай хэтрээд байгаа

Avatar

Зочин 2020-12-02 150.129.143.236

Өөрөө бусдаар тэжээлгэж авилгаар амьдардаг л*****н цагдаа юу

Avatar

Зочин 2020-12-02 192.82.71.116

Ер нь улс төрд НЯНГАРУУД л давамгай ихэнх хувь нь биз ийм улс төртэй улс орон гадны элэг доог болж улсаа доромжлуулаад ичихгүй явцгааж байгаа байлгүй дээ

Avatar

Иргэн 2020-12-02 64.119.23.42

Зөвөө. Ганц 119.мн сайт хийгээд олоигтой ажиллуулаад хэдэн хүн чирэгдэлгүй хөдөө нутаг руу нь явуулчихаж чадахгүй ийм арчаагүй төрийн байгууллагууд гэж хаа байсан юм бэ? Чадваргүй хоолны савуудаа цомхотго.

Avatar

Зочин 2020-12-02 202.126.94.99

Хэтэрхий данхар. Дандаа чадвар муутай нехдууд ажилд саад болоод сууж бна!!! Соелын яам гэх мэт олон яамдыг цомхотгох хэрэгтэй. Боловсролын яамны харьяа байгууллагууд гээд тумэн газар, ажил хийдэггуй, чаддаггуй хун сурталтангууд!

Avatar

Tatvar 2020-12-02 66.181.184.140

Tatvar,gaaliin albaiig kovid d daichlaacheee,,,,,,envel budging khalaachee,,,,,tatvariin subject baikhgui baikhad

Avatar

Taxi 2020-12-02 66.181.184.140

Tatvar Albanii ajiliig audit companuudad olgon ,bug dig task him bolgoj tatvar gallin baitsaagch narig Baigal khamgaalagch bolgoyo.edniig tejeekh zardal ni abakh tatvar aaaa iluu garakhgui ni

Avatar

Зочин 2020-12-02 192.82.78.187

Албан тушаалын хэргээр төрд учирсан хохирол 11 их наяд төгрөг? WTF … Төрөө дээрэмддэг төрийн албан хаагчид уу? Чонотой нийлсэн боохойнууд уу? Ажлын байр ЗГ ордон г.м онцгой обьектуудад гарсан аллага. Цагдаа нарын хүчингийн хэрэг. Тусгай албадын дээрэм рекэтлэлт. Хурандаа нарын нууц бизнесүүд. Ард иргэдийн өмчийг үнэгүйдүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх. Авилгын хэргээр шийтгүүлсэн хуульчид. АНУ хил дээр өчнөөн сая доллартай баригдсан захиргааны хэргийн шүүгч. Энэ улс орон чин ийм юманд дасчаа ю

Avatar

Зочин 2020-12-02 192.82.78.187

Төрийн байгууллагын зохистой харьцаа хүрээ гэж байдаггүймүү. Бөөн л төрийн онолчид үндсэн хуулийн эрх зүйчид байгаа биздээ. Зуун ямаанд жаран ухны хэрэг юу байна. Хэдхээн хоногт коронад дүнгээ тавиулчдаг төрийн алба байгаад ч хэрэг алга үнэндээ. Төрийн бодлого тодорхойлогчид think tank ууд нь хаана байгаан. Нүсрийн нүсэр бүтэцтэй учраас л маневр муутай байна. Харин ч бүр МУ ын ард иргэдийг төртэй талцуулж байгаа нь чадваргүй төрийн албан хаагчид шүү.

Avatar

Зочин 2020-12-02 139.5.219.70

#SUMYABEERZAR#

Avatar

хотын соёл 2020-12-02 66.181.161.68

ДОРЖХАНДАД баярлалаа 7 сард иим болно гэж сануулсанд одоо энэ тэнэг салаан саак даргаас хурдан салмаар байна гэр хороолол бараг МАН д саналаа 50000 р худалдсан гороо амсацгаа ирээдүйгээ бодооч хөдөөнөөс залхуу архичин мал тариалангүй хар масс хотыг хог болгогчид гараараа нусаа ниинэ хараана хог хаяна хулгайлна

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-02 64.119.19.195

NEW.mn сайт ху,жаа эрлийзүүдийн гарт орчихсон юм шиг байна. Дандаа төр засаг руу турхирсан, үймэн самуун руу дуудсан өнгө аястай, үндэсний эрх ашгийн эсрэг элдэв юм маш их гарч байна. Холбогдох газар нь яагаад анхаарахгуй байна.

Avatar

зочин 2020-12-02 66.181.161.90

х** муу Мангарын угаадас долоосон гөлөг үнэн юм бичсэн бна чам шиг юмнууд угаадснаасаа салбал улс эх орон хөгжинө

Avatar

Зочин 2020-12-02 150.129.143.236

Чи харин бусдаар тэжээлгэж авилгаар амьдардаг төрийн албан хаагч нэртэй хувалзуу

Avatar

Хотын уугуул иргэн 2020-12-02 64.119.19.195

Жингэр ноход ху,цаж л байна, жингийн цуваа явж л байна.

Avatar

Зочин 2020-12-02 122.201.21.251

Za da Sumiyabazar avarga zahiramjniihaa garchigiig tavichihaad l talbain baruun zahad toirch zugtaagaad bna joohon bergeed bga mu daa neg zoriglood hongodood dairchihval yu bhav de meh hiihgui ymaa zorig dutaad bna ingeseer bgaad 11 nd barits songooondo tulah ni dee ha ha

Avatar

Зочин 2020-12-02 192.82.69.38

сэтгэцийн өвчтэй сошиалчид, комментчид юм болгоныг үгүйсгэх юмаа. аливааг шүүмжлэх гүтгэх амархан өөрсдөөө хийх хэцүү. та нар өөрсдөө юу хийж чадах вэ?

Avatar

Эрлийзүүдээс ажигласан нэг зүйл 2020-12-02 199.249.230.114

Эрлийзүүдээс ажигласан нэг зүйл бол тэд Монголын төрийг байхгүй болгох цөөлөх гэх мэтийн бодлого барьж үргэлж Монголын төрийг харааж зүхэж байхгүй болго их байна багасга гэдэг үг хандлага их шиддэг болсон байна. Монголын төр байхгүй бол мэдээж Монгол улс гэж байхгүй болно. Монголын төрд хулгайч байгаа үнэн гэхдээ тэр хулгайчыг хэн сонгосон билээ ардууд. Харин хулгайчид бариулчихаад байгаа төрөө муулах бол илүү зан.

Avatar

Зочин 2020-12-02 150.129.143.236

Ийм ТӨР ийм улс байснаас байхгүй нь дээр БОСОЦГООЁ

Avatar

Иргэн 2020-12-02 202.126.88.71

Тэгээд юү гэж?! Хятадад дагаар орох гээ юү?! Малаа?!

Avatar

Зочин 2020-12-02 66.181.181.57

Bid uursduu l songoson. UUrchlultiig husvel uur songolt hiih heregtei.

Avatar

Шуурхай: Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажилтнаас коронавирус илэрлээ 2020-12-02 103.57.95.68

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрыг цагдаагийнхан хамгаалалтанд авчээ

Avatar

jagaa 2020-12-02 66.181.161.45

Ард нь ямар байна яг л тийм төр байдаг юм даа

Avatar

Иргэн Амгалант 2020-12-02 150.129.142.233

Бичсэн сэтгэгдэл хаачив,бас тендерийн шалгаруулалт авдаг юмуу

Avatar

иргэн 2020-12-02 202.21.109.37

Олон яам хэрэггүй… олон агентлагч хэрэггүй .. Жишээ нь Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн агентлаг гэж бүүр хэрэггүй байгууллага… даруй тараавал таарна….олон орлогч сайд дэд сайдууд гэж нэг хэрэгүй хүмүүс байна. орон тоог нь хасаач ээ…..

Avatar

Зочин 2020-12-02 66.181.178.221

Turiin albaar duiren parazituud….yu unen ene unen

Avatar

Зочин 2020-12-02 59.153.115.70

уул нь шударга өосөлдөөн чинь үнэ нэмэх биш худоаа бага үнэ тогтоож өрсөлдөгч өө дампуурлах юм шүү дээ монголд 100 төгрөгний удаа байрад коко кола буюу эм си эс 150 ундаа гэж кола зараад бүх ундаа хийдэг газруудийг дампууралсан мах хороололын зах дээр 12000 байхад хаа хамаагүй и мартд дээр очоод 12500 байх ёстой гэж т1тээд махны үнийг өсгөсөн ийм л т1 газар даа

Avatar

Зочин 2020-12-02 122.201.21.71

chi bosa abart hij alsann hun yag mon doo. enhboldo budjab udahgui hariuga ugnuu. naad hure noorog bulshaa idel dee. neh bulsh noorg uhaad guisen yalaa mundag bolood baisan oorinho uhtele bosa hangai zah uhtel bolosn hohinee gel . hen bee chi uzeler ingej yaridag. harnaa bitgi gomdoori.

Avatar

Зочин 2020-12-02 192.82.78.187

Яам тамгын газао агентлаг ТӨХК иуд орон нутгийн өмчит үйлдвэрийн газар төслийн нэгжүүд гээд Монгол төр өнөөдөр байж болох бүх эдийн засгийн секторуудад гараа дүрчээд байна. Эдийн засгийн чөлөөт харилцаа үгүй болсон. Нэг л их мөрдөстэй дүрэмт хувцас өмссөн нутаг элэг нэгтнээ загнаж авилга авч шантаажилж кайф авдаг садистууд төрийн албаар дүүрлээ. Тийм л юм бол бүгд төрийн албан хаагч болцгооё. Бүгд дүрэмт хувцастай явж байя хойд солонгос шиг

Avatar

toim 2020-12-02 122.201.21.71

odoo yasan huure bolchool ailaas s***h huure uhtele guigaal yabdin.. neeh nooorg uhaal bulsh bolosn ah geche darhani zamas husaj abal geed odorjin htsal daa bitgi hutsalal daa bitgi shaalll a daa. gee uzeler. chi abrt hijn alad bpsa abah gesen cahdaagui yumuu tgeel horosool uhlee yu uhlee yu. guigachin shdee doloohuuure uhtele bulsha uhaad abal daa. bulshaa idel de gen chi ah gech genmteld idesen yumuu. say hen uzelr yarisan medelel hudlaj balaa 1000 dolor ugnuu. saj hen ingej yarisan..

Avatar

зочин 2020-12-02 139.5.217.147

Доржханд гишүүний санал зөв шүү.

Avatar

Зочин 2020-12-02 64.119.21.9

3 орлогч хангалттай.дээр үед орон тооны цомхотгол байнга явдаг л байсан одоо орон тооны нэмэлт л байнга явдаг болж

Avatar

Зочин 2020-12-02 202.126.88.237

Байгууллага бүрд ажиллаж байгаа хүмүүсээс нь ямар орон тоог цомхотгох боломжтойг хаяггүй саналын хуудсаар авчихаач.

Avatar

В 2020-12-02 192.82.71.203

Зөв санаа гэж бодож байна нэг байгуулалагад гэхэд захирал,орлогч захирал,төрийн албаны дарга,4,албаны дарга,санхүүгйн дарга дээр нь 3 нягтлан бүгд л илүү орон тоо

Avatar

Арчаагүй төр засагтай Монгол улс 2020-12-02 103.57.95.68

Сүүлийн 30 гаруй жил ээлжлэн төр барьж ямар ч бодлогогүй, албан тушаалын наймаа хийж,

төсвөө цөлмөж, улсаа зарж ирсэн дуракууд.

Ганц удаа дэлхийн хэмжээний цар тахал гарсан үед иргэддээ өгөх хуримтлалгүй хоосон хонуулж байгаа хулгайчуудыг

Тэнгэр ниргээсэй. ОГЦОР ОГЦОР

Avatar

Зочин 2020-12-02 103.57.93.90

Энэ МАН, АН хоёрт сайхан далим гаргаж өгч болохгүй шүү. Чөдөр тушаа болсон намын гишүүдээ цөөлөж орхих аваас төрийн албаны тоо нэмэгдэхгүй болно.

Avatar

jagaa 2020-12-02 66.181.161.45

Төрөөрөө их оролдох нь эвдэрч сүйрэхийн л цондон доо. Энэ Доржханд л суу ухаантай, бусад нь тэнэг л байв гэж

Avatar

Зочин 2020-12-02 122.201.21.71

nnad uhsen tsogtsos medere edgeej baihaara ajil amdaral zasahgui dee. i m uhtele baij. anandbazara hudlaj abj boldogui zuil baidn chma shig reklam pause bishee huini kompani reklam hideg hudas. uzelr anad ingeel doormjilood.

Avatar

зочин 2020-12-02 192.82.71.146

6 орлогч дотор нь ганц ч ажлын чадвартай хүн алга гэж үү, ухаангүй ноёнд урагшгүй албат гэж энийг л хэлэх байх

Avatar

barhuu 2020-12-02 122.201.21.71

noorog uhtele hur huur mu bulsha bulsh nad mongo ugul doo bi hol ideh gesin. yun shasan lagaan j****r bee geed 120 uda adabtaad dgal hele.de. za yadiin za yadiin .yun inged bululchaal uhtele hure guigal yadin genee anhaa budjab 2 uzeler ingeel

Avatar

zovhon 2020-12-02 122.201.31.154

zugeer l ajlaa ogood yavchaach. yasan ch ih zuuralddag yum. Boh hun bol tordogiim shdee

Avatar

Зочин 2020-12-02 202.179.2.147

сумьяабазар 6 орлогчтой, лайтай айн

Avatar

Зочин 2020-12-02 64.119.19.85

Өнөөдүүл нь шөнөөр бараа тээвэрлэх, автобусны цаг тогтоох, бөөнөөр нь цуглуулж оочерлуулах, ер нь тэгээд тэнэг бүхнийг мань Сумтай нөхөрт зөвлөдөг, өнөөх нь тэгээд л гараад наадаг.

Avatar

Зочин 2020-12-02 192.82.69.137

Huuk ogtsor !!!!

Avatar

Зочин 2020-12-02 64.119.22.240

Улс орноо үнэхээр бодддог хүн ховор болсон байна даа.

Avatar

Зочин 2020-12-02 64.119.19.85

МАНгайсан малууд дүүрэн. Хийдэг ажил нь компьютер тоглох.

Avatar

aagii 2020-12-02 192.82.76.174

Manaihan denduu jijig harah um aa daa, jil bolgon l iim neg jijuuriin heden zuil uarij baih um, arai jaahan tom harj tomoohon sninetgel hiimeer bna snuiu dee, heden huneer oroldsonoos bankni sninecnlel, horongiin birjiin sninecnlel geed bodlogiin tom ajlaa uragsnluulmaar bna

Avatar

Зочин 2020-12-02 192.82.69.36

Хүрэлсүх ээ! 2024 онд МАН хаашдаа дахин сонгогдохгүй нь тодорхой учраас чи цэргийн хүн шиг, эх оронч хүн шиг зориг, сэтгэл гаргаад төрд жоом шиг шавсан олон мянган "цүнх баригч" нараа хуу хөөж явуулаад (2024 онд хэрэг болохгүй юм чинь) бодит хэмнэлтээс нь хувийн сектороо дэмжихн бодитой алхам хийчих л дээ, гуйж байна!!!!!!

Avatar

Зочин 2020-12-02 66.181.185.169

Баялаг бүтээгчид 200 000 гаруй төрийн албан хаагчид бас 200 000 гаруй гэж байгаа ард түмэн цаасан мөнгө хэвлэ гээгүй алдагдалтай төсвөөс шаардлагагүй байшин барилга хөшөө музёй зэргээ хас хэрэггүй орон тоогоо цомтго л гэж шаардаж Хүрэлсүхэд ухаарах ухаан хайрла л гэж байгаа

Avatar

Чагнаа 2020-12-02 122.201.21.216

Цөөрүүлэхэд багтсан бүх хүн ажилгүй, цалингүй болно гэдгийг бодож тооцоолсон уу? Тэгээд ч Засгийн газар энэ хугацаанд томилгоо, чөлөөлөх асуудлыг хориглосон шүү дээ: Та нар харин

Avatar

Зочин 2020-12-02 202.9.46.58

Хурган дарга нар бүгд өөрсдийн гэсэн бизнестэй байдаг, төсвийн цалингаас хамаардаггүй улс л даа

Avatar

биив 2020-12-02 202.9.40.70

Хориглосон нэртэй байгаа харин ч онцгой байдлын үе гээд шалгаруулалтгүй авч байгаа.

Avatar

татвар төлөгч 2020-12-02 202.126.88.153

төрийн албыг цомхон болгосноор нэг хэсэг хүн ажилгүй болох нь үнэн, гэхдээ цомхотгоод хэмнэсэн мөнгөөр бүтээлч, баялаг бүтээх ажлын байр бий болгох аваас нийгэм бүхэлдээ хожино, төсвийн зардал ДНБ-ний 30 хувиас бага болсон цагт авилга хумигдана

Avatar

Зочин 2020-12-02 202.126.88.237

Хувиараа ажиллаж ямар нэгэн хэрэгтэй зүйл хийвэл төрөөс тогтмол хэдэн төгрөг горьдож суусанаас хамаагй дээр орлоготойшдээ,жаахан ядархал байх гэхдээ сонирхолтой шүү.

Avatar

Зочин 2020-12-02 202.55.188.38

Тесвеес 331 суманд барих засах спорт соёлын ордон хешее чулуугаа хасвал хангалттай санхуужилт гарна, харин манай далимдуулж иддэг гишууд дарга нар тесвийн тодотголыг хусэх уу угуй юу гэдэг л байна

Avatar

zo 2020-12-02 64.119.17.253

одоогийн төрийн аппаратын 30 хувь нь хэрэггүй дээ, нэг яаманд төрийн нарийн байгаад байхад төрийн захиргааны дарга, хуулийн хэтсийн дарга гэх мэт давхардсан үй олон орон тоо байна.

Avatar

zochin 2020-12-02 202.9.47.12

Darga ih bh tusam hynd surtal ni diildehgyi bolsoon

Avatar

hqhj 2020-12-02 202.9.40.58

QR kod avax gej xootsoldsoor baital xorio duusax n dee xund surtalaa gej…

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.78

60000 -иас яг хэд баялаг бүтээгч вэ гэж үнэн бодит тоон дээр улс төр хийх хэрэгтэй Тусгай зөвшөөрлийг нь авч чадаагүй цаасны компани надад ч нэг байна

Avatar

Зочин 2020-12-02 202.126.88.196

ajil deerer face uhsan yumnuud l suudag yum bile.

Avatar

шүүмж 2020-12-02 66.181.182.208

Төрийн албаны хууль гэж чадваргүй паразитуудыг хамгаалсан хууль байна.

Бүр тэр паразитууд нь явсаар байгаад дарга болдог хуультай!!!!

Төрийн ажилчид үнэндээ дампуу, цалин нь ч гэж ХОГ доо…

Avatar

Зочин 2020-12-02 202.9.47.2

гэрийн гадна 1раа салхилж явахад хаашаа явж бн? гэхийн тэгтэл дэлгүүр худ.зах автобус дүүрэн хүн зай барих байтугай л явж байхын 10 хүрэхгүй квадрат мэтр тутам 10 цагдаа хийх юмгүй зүгээр л даарч зогсох хэнд хэрэгтэй юм бэ тэднийгээ автобус дэлгүүрт хуваарлаж зай бариулах ажил хийлгээчээ ажил хийж бгаа дүр эсгэх хэрээс хэтэрлээ

Avatar

Зочин 2020-12-02 202.179.25.48

Эмнэлэг, эрчим хүч зэрэг байгууллагын ажиллагсад өнөөг хүртэл QR код өгөөгүй, өгсөн 30 хувьд өгөх тухай ярьж байна. Гэвч зайлшгүй эдгээр байгууллагын эмч, инженер, ээлжийн ажилчид, засварчид ажилдаа очих хэрэгтэй байна. Цагдаа нар 7-10, 17-20 цагийн хооронд төөрдөг байшин зохицуулалт хийх замаар хүндрэл учруулж байна. Энэ асуудлыг шийдэж өгөх бурхан байна уу.

Avatar

Gan 2020-12-02 119.40.98.177

60000 аж ахуйн нэгжээс 6000 нь л хувь нэмрээ оруулдаг. Бусад нь цаасны компаниуд. Татвар төлөгчдийн мөнгө гэж их хашгирдаг хүмүүс хамгийн бага татвар төлсөн байдаг юм

Avatar

zochin 2020-12-02 122.201.23.84

Төрийн албанд цомхотгол явуулах хэрэгтэй, ямар ч чадваргүй олон хүнтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж