Нутгийн удирдлагын дэд хороо хуралдав | News.MN

Нутгийн удирдлагын дэд хороо хуралдав

Нутгийн удирдлагын дэд хороо хуралдав

Нутгийн удирдлагын дэд хороо хуралдав

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүн, нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын байгууллагын төлөвшил, хөгжил, удирдлага, зохион байгуулалт, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг дагнан хариуцан санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах Байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрх бүхий Нутгийн удирдлагын дэд хороо өнөөдөр (2020.12.02) хуралдлаа. Хуралдаан 12 цаг 57 минутад 100 хувийн ирцтэйгээр эхэлж, Дэд хорооны ажлын үндсэн чиглэл, төлөвлөгөөг хэлэлцэн батлав.

Тус дэд хорооны 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, хамрах хүрээ, хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөний талаар Дэд хорооны дарга Ё.Баатарбилэг танилцууллаа. Улсын Их Хурлын тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хороо өргөн хүрээнд, идэвхтэй үйл ажиллагаа явуулах нь зүйтэй хэмээн үзэж 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, хамрах хүрээ, хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан гэв. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь асуулт асууж, Дэд хорооны даргаас хариулт авлаа. Дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд энэ сардаа багтаан аймгуудын ИТХ-ын удирдлагуудтай цахим хурал зохион байгуулах, энэ үеэр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг зохион байгуулах зэрэг ажлыг хийхээр төлөвлөгөөнд тусгаад байгаа аж. Түүнчлэн нутгийн удирдлагын байгууллагын 30 жилийн ой тохиож байгаа хүрээнд эрдэм шинжилгээний хурлууд, хэлэлцүүлгүүд болон хууль тогтоомж сурталчлах аянуудыг аймгуудаар, бүсчлэн зохион байгуулах боломжтой гэв. Тухайлбал, төлөвлөгөөнд бүсчилсэн хэлбэрээр таван удаа Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдааныг цахим болон бусад хэлбэрээр зохион байгуулах,  шат шатны ИТХ-уудтай хамтран ажиллах зэрэг ажлыг тусгасан гэв. Мөн нутгийн өөрөө удирдах ёс, нутгийн удирдлагын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, эрдэмтэн, судлаачидтай хамтран эрдэм шинжилгээний хурал, уулзалт, арга хэмжээ зохион байгуулах боломж бий гэдгийг Ё.Баатарбилэг дарга хэллээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд Дэд хорооны үйл ажиллагааг Нутгийн удирдлагын холбоо болон Баг, сумдын холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай уялдуулах, ирэх оны эхээр аймгуудын удирдлагыг Ерөнхий сайд хүлээн авч уулзах үеэр Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хороо хүлээн авч уулзах саналыг хэлэв. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэгт шат шатны ИТХ-ын төлөөллийн санал, туршлагыг тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Дэд хорооны үйл ажиллагаагаа идэвхжүүлэх Ё.Баатарбилэгийн санаачилга, төлөвлөгөөг дэмжиж буйгаа илэрхийлээд, үйл ажиллагааг нь түншлэлийн зарчимд суурилан явуулах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар илэрхийлсэн. Дэд хорооны эрхлэх асуудлын хүрээний асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэлтэй нэн тэргүүнд танилцах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр “Нутгийн удирдлагын дэд хорооны 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлын үндсэн чиглэл, хамрах хүрээ, хэрэгжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Дэд хорооны тогтоолыг батлав. Дараа нь “Нутгийн удирдлагын дэд хорооны 2020-2021 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлах тухай” Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Ё.Баатарбилэг гишүүн танилцуулахад гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 5 гишүүн санал нэгтэйгээр дэмжин, батлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

/*-*/ 2020-12-02 49.0.212.165

Татан буугд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж