Стефени Мэйер: "Бүрэнхий" зохиолын үргэлжлэл хоёр ном удахгүй гарна

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Стефени Мэйер: "Бүрэнхий" зохиолын үргэлжлэл хоёр ном удахгүй гарна

Стефени Мэйер: "Бүрэнхий" зохиолын үргэлжлэл хоёр ном удахгүй гарна

"Бүрэнхий" номын зохиолч Стефени Мэйер зохиолоо бүрэн төгсгөхийн тулд үргэлжлэл болох хоёр номыг бичиж эхлүүлснээ зарлажээ.

Өнөөг хүртэл нийт 15 жилийн турш дээрх зохиолын дөрвөн номоор таван кино бүтсэн хэдий ч үнэнч шүтэн бишрэгчдийн сэтгэл үл ханан, цаашид гарах бүтээлүүдийг тэсэн ядан хүлээж буй юм.

Мөн энэ зун зохиолын гол дүр Эдвардын талаас өгүүлсэн тав дахь “Шөнө дундын нар” ном шинээр нээлтээ хийж, даруй АНУ-д нэг сая хувь борлогдсон билээ. Номын нээлтийн дараахан Стефени Мэйер зохиолыг цааш нь үргэлжлүүлэн бичнэ гэдгээ амалсан ч тэр болтол хугацаа шаардлагатай хэмээн ярьсан юм.

Тэрбээр “Зохиолыг цааш үргэлжлүүлэх хэд хэдэн гайхалтай санаа олсон бөгөөд түүгээрээ хоёр ч ном бичнэ. Одоо бэлэн болсон хэсэг нь бараг нэг ном болохоор хэмжээний хэдий ч нэг зүйл дутагдаж байгаа. Номыг цоо шинэ, бас гайхалтай болгох тэр нэг санааг нэмснийхээ дараа номыг бэлэн болгоно” хэмээн хэлжээ.

Мөн “Миний хувьд энэ зохиолыг бичих нь маш аз жаргалтай, зугаатай ажил. Би шинэ ертөнц, шинэ дүрэм, шинэ домог бүтээхийг зорьж байна. Би шинэ домог бүтээх дуртай” хэмээн ярьсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн “Шөнө дундын нар” ном уг нь 2008 онд нээлтээ хийх төлөвлөгөөтэй байсан ч 12 бүлэг нь цахим орчинд алдагдсанаас хойш ийнхүү арав гаруй жил завсарласан юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж