Сэлэнгэ: Дархан-Уулаас ирэх иргэд PCR шинжилгээ заавал өгнө | News.MN

Сэлэнгэ: Дархан-Уулаас ирэх иргэд PCR шинжилгээ заавал өгнө

Сэлэнгэ: Дархан-Уулаас ирэх иргэд PCR шинжилгээ заавал өгнө

Сэлэнгэ: Дархан-Уулаас ирэх иргэд PCR шинжилгээ заавал өгнө

Улсын онцгой комисс (УОК)-оос өгсөн чиглэлийн дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой Комисс өнөөдөр (2020.12.02)-өөс эхлэн Дархан-Уул аймгаас иргэдээ татан авах ажлыг эхлүүлж байна. Дархан-Уул аймгаас ирэх иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх шаардлагатай. Орон нутагтаа очсон иргэд гэр бүлийн бусад гишүүдийн хамт 14 хоног гэрийн хорионд, гэрээсээ гарахгүй байхыг албаныхан анхаарууллаа.

Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил энэ талаар мэдээлэл өгөхдөө “Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр батлагдсан тохиолдол Сэлэнгэ аймагт гурваар нэмэгдэж, 183 боллоо. Сүхбаатар суманд бүртгэгдсэн энэ гурван тохиолдол мөн л өмнөх тохиолдлуудын ойрын хавьтлаас илэрсэн. Сүхбаатар суманд 18044, бусад сумдад 12813, нийтдээ 30857 хүн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаад байна. Сүхбаатар суманд шинжилгээ авах суурин дөрөв, явуулын гурван баг ажиллаж байна.
Мөн гэрээсээ гарах боломжгүй иргэдэд зориулсан дуудлагын баг ажиллаж байгаа тул та бүхэн 95-900-103, 95-916-103 дугаарт холбогдож, дуудлага өгөн, шинжилгээгээ өгөх үүрэгтэй шүү.

Тусгаарлалтын 19 цэгт 297, гэрийн ажиглалтад 38 цэгт 147 иргэн байна. Аймгийн хэмжээнд харуул, хамгаалалт, хяналт, шуурхай штабт нийт 1000 орчим төрийн албан хаагчид 24 цагаар ажиллаж байна. Улсын Онцгой комиссоос өгсөн шийдвэрийн дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 2-ноос эхлэн дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр болж, бүх сумынхаа Онцгой комиссуудтай цахимаар холбогдож, холбогдох ажлуудаа тодотгоод, урьдчилсан бэлтгэлээ хангаж байна. Үүнд,

  1. Банкуудын үйл ажиллагааг халдвар хамгаалал, хүн хоорондын зайг дээд түвшинд баримтлан ажиллуулах,
  2. Өөрийн харьяаллын иргэдээ татан авах, өөр орон нутгийн иргэдийг буцаах ажлыг зохион байгуулалттайгаар хийх шийдвэр гаргаад байна" гэв.

Мөн тэрбээр “Манай аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Мандал сумдаас гарах иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдсан байх ёстой гэдгийг онцгой анхаараарай. Эрүүл бүс болох бусад сумдаас гарах иргэдээ шаардлагатай хэсэгт нь түргэвчилсэн оношлуураар оношилж, асуумж судалгаагаар гаргахаар төлөвлөж байна. Сэлэнгэ аймгаас гарах иргэд одоо байгаа орон нутгийнхаа Онцгой комисс, Шуурхай штабт бүртгүүлээгүй бол яаралтай бүртгүүлээрэй гэдгийг тэмдэглэн хэлье. Бусад аймаг орон нутгаас иргэдээ татан авах ажлыг ээлж дараатайгаар зохион байгуулна. Нийслэл хотын иргэдийг УОК шийдвэрлэж гаргана” гэж нэмж хэллээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

1 2020-12-02 202.9.40.126

Ene darga gehdee Darkhanii dargad joohon ataarhaad sonin handlaga gargaad bgaa yum shigee

Avatar

Монгол улсын иргэн 2020-12-02 202.9.46.143

Энэ сайт ямар сонин юм бэ. Хүний сэтгэгдэлийг уншиж байгаад нийтэлдэг юм биш биз. Дараагийн сэтгэгдэл ортол түр хүлээнэ үү. Эсвэл та олон сэтгэгдэл бичлээ бараг нийтлэхгүй шүү гээд байх юм. Ард иргэдийн сэтгэгплээс бас ажилдаа тусгана шүү дээ төр засаг.

Avatar

Монгол улсын иргэн 2020-12-02 202.9.46.143

Наад хүмүүс чинь гаднаас чартер нислэгээр ирж байгаа л гэсэн үг дээ. Короно илрээгүй ч гэсэн доод тал нь 14 хоног тусгаарлах хэрэгтэй дээ. Дараа нь гэрийн хориод ядахдаа 7 хонуулах хэрэгтэй шүү. Дотооддоо тархсан хамгийн том голомтоос ирж байгаа юм чинь. Өөрсдөө ч гэсэн гэр бүлээ бодоод сайн дураараа тусгаарлалтанд орох байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж