АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн үр дүнг эргүүлэхийн тулд ард иргэдээс хандив “гуйсаар” өдийг хүрсэн билээ. Улмаар түүний хандивын дансанд 170 сая орчим ам.доллар цугларсан байна. Трамп тэр мөнгийг чухам юунд зарцуулахаа өөрөө дур мэдэн шийдэх хууль ёсны эрхтэй аж.
Тэрбээр зургаан мужийн шүүхэд гомдол мэдүүлж, зарим мужид дахин тооллого хийхэд Байдены баг сонгуулийг луйвардаагүй нь батлагдан, Трампын буруу гэдгийг удаа дараа харуулж байгаа ч сонгууль будлиантай болсон гэж үзсээр байгаа юм.
Трампын багийнхан ард иргэдийн гар утас, цахим шууданд удаа дараа хандив нэхсэн зурвас илгээсээр байгаа билээ. Эхэндээ зурвасууд дээр “Ардчилсан намынхан шударга бусаар сонгуулийг хулгайлахаас сэргийлэхийн тулд 5 ам.доллар хандивлана уу” гэх мэт үгс байсан бол сүүлийн үед “Энэ бол сүүлчийн сануулга. Та Сонгуулийг хамгаалах тухай өмнөх бүх зурвасыг үл тоосон. Энэ нь та Трампын баг, Эрик, Лара, Дон, дэд ерөнхийлөгчийг, цаашлаад Америкийн нэгдсэн улсын Ерөнхийлөгчийг үл тоомсорлолоо. Яг одоо хандив илгээ” гэх мэт үгстэй зурвас иргэдэд ирэх болжээ.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, нийт хандивын 75 хувь нь Америкийг аврах үйлсэд буюу Трампын арваннэгдүгээр сард эхлүүлсэн кампанит ажилд, 25 хувь нь үндэсний Бүгд найрамдах намын холбоонд очих аж. Энэ нь иргэдийн хандивласан мөнгөнөөс нэг зоос ч үндсэн зорилгодоо зарцуулагдахгүй гэсэн үг юм.
Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хандивын мөнгөний дийлэнх нь Трампын өрийг төлөх, Ерөнхийлөгчийн суудлаас буусны дараах амьдралд зарцуулагдах, үл хөдлөх хөрөнгүүдийнх нь урсгал зардал болон гэр бүлийнх нь хувийн зардалд зарцуулагдаж тун магадгүй аж.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2020-12-02 66.181.161.18
USA suir OXy Mand china fuck
Зочин 2020-12-02 64.119.17.153
Тэрбумтан байж яацарцан амьтан бэ
zochin 2020-12-02 49.0.212.165
Зөв, муусайн энд тэндхийн цагаач оркуудыг хэмх загнах хэрэгтэй
bodoo 2020-12-02 202.9.46.205
трамп зөнөг.
хэ хэ хэ 2020-12-02 49.0.212.165
Энэ бол улаантны суртал ухуулга
Зочин 2020-12-02 66.181.182.116
Луйварчин гэж үнэн байна
болдоо 2020-12-02 202.126.89.159
ёстой нэг эргүү балай амьтан юм аа … ийм тэнэг юманд хандив өргөж байдаг ямар эргүү амьтад бдаг байна аа …. ккккк
Зочин 2020-12-02 192.82.75.12
Энэ солиотоос залхаж байна
Зочин 2020-12-02 66.181.161.104
их мэдэгч баярхүү гантулга гэх мэт неокоммунистууд үүнииг унш америкын шүүх манайх шиг биш энэ орон Трампын популизмд залхсан гээд олон шалтгаан бии энэ 2 болохоор байден бараг л мөнгөнии төлөөлөгч юм байх сайн муу аль нь ч бии т уйлшрах хэрэггүй сайн судал
zochin 2020-12-02 122.201.24.154
medrel muu awgaygiin uwchin ni khudulsun yum baykh daa