Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. Дэлхий дээр өдөрт дунджаар дөрвөн тэрбум мэдээлэл цацагддаг. Бид энэ их мэдээллээс үнэн бодитыг нь ялгах, улмаар нягтлах чадварт суралцах нь туйлын чухал болж байна. Энгийнээр тайлбарлавал, асар их мэдээлэл дунд төөрөхгүй өөрт хамгийн чухал, үнэн мэдээлэл олж авах чадвар эзэмших шаардлагатай гэсэн үг юм. Үүнийг FOG гэж нэрлэдэг. FOG гэдэг нь:
- F- Fact – Үнэн бодит, баримттай
- O-Opinion – Үзэл бодол, санал
- G- Guess – Таамаглал гэсэн үгүүдийн товчлол.
Та аливаа мэдээллийг уншихдаа бодит фактад тулгуурласан эсэхийг нэн тэргүүнд шалгах хэрэгтэй. Факт нь үнэн зөв бол энэ мэдээллийг судлах, өөрийн саналаа дэвшүүлэх гэх мэт дараа дараагийн асуудал яригдана. Жишээ нь: "Covid-19 авсан хүний тоо 700-д хүрлээ” гэж ЭМЯ-наас өгч байгаа мэдээллээс манай улсын тархалтын нөхцөл байдлыг бодит тоон үзүүлтээр харж болох бөгөөд нэн тэргүүнд бид аюулгүй байдлаа хангах, холбогдох мэргэжилтнүүдийн зөвлөмжийг дагах хэрэгтэйг ойлгоно. Өөрөөр хэлбэл үнэн бодит факттай мэдээллийг л олж мэдэх нь нэн тэргүүний асуудал.
Эсрэгээрээ таамаглал дэвшүүлсэн мэдээлэл хамгийн аюултай. Бид ямар нэгэн мэдээллийн эх сурвалжийг баримт болон түүнд тулгуурласан анализ хийсэн эсэхийг сайтар шалгах хэрэгтэй. Тухайлбал, албан ёсоор Covid-19 авсан нь тогтоогүй байхад Баянхонгор аймагт халдвартай хүн илэрлээ, Ховд аймаг хатуу хөл хорио тогтоолоо, Covid-19-ийн оношлогоог өрхийн эмнэлэг дээр авч байна гэх мэт эх сурвалж нь батлагдаагүй мэдээг дурдаад дуусахгүй.
Хувь хүний үзэл бодол, баримтгүй мэдээллүүд нь таамаглал төдий байхыг үгүйсгэхгүй. Товчхоноор, мэдээлэл нь үнэн бодит эсэх нь ердөө чухал биш, зөвхөн таамаглал дэвшүүлэн, олон нийтийн анхаарлыг татаж, үр дүнд нь дагагчдын тоогоо нэмэгдүүлэх, лайк цуглуулах зэргээр нийгэмд асуудал үүсгэдэг үзэгдэл ажиглагдсаар л байна. Үүнээс шалтгаалан бусдад сэтгэл санааны болон эдийн засгийн том хохирол учруулах нь бий.
Иймээс цар тахлын эдгээр өдрүүдэд таамаглалд тулгуурласан мэдээллийг аль болох түгээхгүй байх нь бусдадаа тусалж буй нэг хэлбэр юм. Аливаа мэдээлэл FOG дүрмийг баримтлан, хамгийн үнэн бодит, баримттай нийтэлдэг мэдээллийн сайт болон холбогдох байгууллагын албан ёсны сайт, фейсбүүк хуудаснаас уншиж байхыг зөвлөж байна. Жишээ нь: Та Капитрон банкны хэрэглэгч бол www.capitronbank.mn сайт болон facebook.com/CapitronBank пэйж хуудаснаас тус банкны талаарх мэдээлэл, харилцагчид чиглэсэн урамшуулал, бүтээгдэхүүн үйлчилгээний хөнгөлөлт, цахим үйлчилгээний талаарх заавар зөвлөгөө гэх мэт олон төрлийн мэдээллийг авч болно.
Холбоотой мэдээ