Хөдөө орон нутаг руу явах иргэдээс Covid-19 илрүүлэх шинжилгээний 22 цэгт 26 улсын (ахлах) байцаагч байнгын хяналт тавьж байна. Тус цэгүүдэд өчигдөр (2020.12.02) нийт 6662 иргэн шинжилгээ өгчээ. Хэдийгээр халдвар хамгааллын дэглэмийг бүх цэгт мөрдүүлж байгаа ч хог хаягдлыг их хэмжээгээр хадгалсан зөрчил илэрсэн байна.
Энэ нь хог хаягдлыг хийх шар өнгийн уутны хэмжээ жижиг, нөөц бага учраас хэрэглэсэн хамгаалах хувцас, хэрэгслийг энгийн хог хаягдлын хар уутанд цуглуулсантай холбоотой аж. Учир нь халдвартай хог хаягдлыг тээвэрлэж, устгах "Элемент" ХХК нь зөвхөн шар өнгийн ууттай хог хаягдал хүлээж авна гэсэн шалтгаанаар тээвэрлэлт хийгээгүй байна. Үүнээс болж шинжилгээ авах цэгүүдэд хог хаягдал бөөгнөрсөн байсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас арилгуулж, халдвар хамгааллын дэглэм сахиулжээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ