УЕФА Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын хэсгийн шатны тавдугаар тойргийн тоглолтууд өчигдөр (2020.12.01) эхлэв. Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолт Украины аваргууд Шахтар Донецк болон Испанийн аваргууд Реал Мадрид багуудын хооронд явагдсан. Хоёр баг өмнө нь нэгдүгээр тойрогт Реал Мадридын талбайд тоглоход Украины уурхайчдын баг гэгддэг Шахтар Донецк 3-2 гэсэн харьцаатай өрсөлдөгчөө нутагт нь хожиж байв. Харин өчигдөр явагдсан тоглолтод мөн Шахтар Донецк илүүрхэн, өрсөлдөгчөө талбайдаа 2-0 гэсэн харьцаатай яллаа. Гоолуудыг талбайн эздээс Бразил довтлогч Детиньо болон Израил довтлогч Манор Соломон нар хоёрдугаар үеийн 57, 82 дахь минутуудад оруулжээ.
Тоглолтын дараа Реал Мадрид багийн ахлах дасгалжуулагч Зинедин Зидан “Бид нэгдүгээр хагаст сайн тоглосон ч гоол оруулж чадаагүй ээ. Баг маань өрсөлдөгчөө сайн шахаж, бөмбөгтэй сайн харьцаж байсан ч өнөөдөр бөмбөг хаалганд орох дургүй байлаа. Хоёрдугаар хагаст үнэхээр ярвигтай зүйлс боллоо. Хэрэв бид эхний гоолыг алдаагүй байсан бол тоглолт өөрөөр эргэх байсан юм. Шахтар эхний гоолоо оруулсан нь бидэнд үнэхээр хүнд цохилт болсон. Залуучууд маань хоёр, гурван сайхан боломж үүсгэсэн ч шон оночихлоо. Тааруу үр дүнтэй нутаг буцаж байгаа ч бидэнд боломж бий. Энэ тоглолтод сайн бэлдсэн ч бөмбөг зүгээр л хаалганд орсонгүй. Бидэнд одоо заавал хожих нэг тоглолт үлдлээ” хэмээжээ.
УЕФА Аваргуудын лигийн 13 удаагийн аварга Реал Мадрид баг хэсгийн сүүлийн тоглолтоо Германы Боруссиа Мюнхенгладбах багийн эсрэг хийнэ. Испанийн эзэн хааны Реал Мадрид баг УЕФА Аваргуудын лигийн түүхэнд хэзээ ч хэсгийн шатнаас хасагдаж байгаагүй гэсэн сүрдэм амжилттай.
Одоогоор В хэсгийг Боруссиа Мюнхенгладбах баг найман оноотой тэргүүлж байгаа бол тэдний араас Шахтар Донецк долоон оноотой удаалж байна. Тэдэнтэй адил Реал Мадрид баг долоон оноотой ч хоорондын тоглолтын харьцаагаар гуравдугаар байранд бичигдэж байгаа бол хэсгийн сүүлийг Интер Милан баг таван оноотой мушгиж байна.
Тавдугаар тойргийн бусад тоглолтуудын үр дүн:
Рррроо 2020-12-02 122.201.24.14
Шахтёр гэж бичээч дээ. Хар дүнкүү малуудаа
Зочин 2020-12-02 139.5.218.173
Үнэндээ украйн гахайнууд биш гадны тамирчид л гоол хийжээ.
Badarch taxar 2020-12-02 66.181.180.121
Koronagaas bolj bga yum vzegchgbi idewhgvi iim ved manai mongol ch hojno
Bat 2020-12-02 66.181.184.43
News.mn iin n setgvvlchid er n nom ynshdag bolow yy end tendees medee hyylahdaa aldaatai bas yls turiin zyrag fizik gazar zvin zyrag n deer sain ajilladag boloh heregtei bolow yy gadaad medee n bol aldaagaar dvvren baihi maa
Зочин 2020-12-02 103.212.118.175
Шахтар биш Шахтёр гэдэг юм даа
Зочин 2020-12-02 202.55.191.130
Украичууд маань сайхан амжилт үзүүллээ.
Зочин 2020-12-02 103.212.118.118
Zidane yaah gej ahij real-d irevdee hairan ner tur