Архангай: Covid-19-ийн голомтыг хяналтдаа бүрэн авлаа | News.MN

Архангай: Covid-19-ийн голомтыг хяналтдаа бүрэн авлаа

Архангай: Covid-19-ийн голомтыг хяналтдаа бүрэн авлаа

Архангай: Covid-19-ийн голомтыг хяналтдаа бүрэн авлаа
Архангай аймагт Covid-19-ийн гурван тохиолдол батлагдаад буй. Тодруулбал, Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19 батлагдсан хоёр иргэний ойрын хавьтлаас дахин халдвар илэрч, нийт тохиолдлын тоо гурав болсон юм. Тус аймгийн Засаг даргын тамгын газраас Батцэнгэл сум дахь халдварын голомтыг хяналтдаа авч чадсан талаар өнөөдөр (2020.12.02) мэдээллээ.
Мэргэжлийн шуурхай баг болон тандалт судалгааны баг голомтод ажиллаж буй бөгөөд одоогийн байдлаар ойрын хавьтлын 60 орчим иргэн, дам хавьтлын 400 гаруй иргэнийг тодорхойлж тусгаарлалтад авчээ. Халдвар бүртгэгдсэнээс хойш нийт 550 гаруй иргэний шинжилгээний сорьцыг цуглуулаад байгаа аж. Нэг гэр бүлийн иргэдийн шинжилгээг хоёр хоногийн зайтай давтан авч, бусад ойрын хавьтлын иргэдийн давтан шинжилгээг долоо хоног тутам авах юм байна.
Мэргэжлийн дөрвөн тархвар судлаач ажиллаж, сүүлд нэмэгдсэн нэг тохиолдлын тархвар судлалыг дахин хийж эхэлжээ. Аймгийн онцгой комисс (АОК) халдварын голомтыг хяналтдаа бүрэн авсан учраас иргэдээ гэрээсээ гарахгүй байх, хөдөлгөөнөө хязгаарлах, мэргэжлийн байгууллагын зөвөлгөөг дагах, амны хаалтыг зөв хэрэглэх, хүн хоорондын зай барих, гэртээ байхдаа агаар сэлгэлт хийж байх, чийгтэй цэвэрлэгээ ойр ойрхон хийх, дархлаа дэмжих хүнс хэрэглэх, онцын шаардлагагүй бол гэртээ зочин урихгүй, айлд зочлохгүй байх зэргийг аймгийн эрүүл мэндийн газар, АОК-оос уриалж байна.
Өнөөдрөөс эхлэн  тав хоногийн хугацаанд Батцэнгэл сумын 3771, Ихтамир сумын 5200 иргэнийг нэг иргэн-нэг шинжилгээ хэлбэрээр буюу бүх хүнийг нэг бүрчлэн шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.
Э.БУРАМ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-02 192.82.93.3

Arhangai Darhan abch bolood bhad UB yachihsan yum be

Avatar

зочин 2020-12-02 103.212.119.217

ёайн байна. хотодингээд хяналтандаа авчихдаг ч болоосой. халдвар тээгчид үнэн зөвмэдээлэл өгөөчээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж