Өндөр зэрэгтэй даамчдын тэмцээнд их мастер Д.Эрдэнэбилэг түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Өндөр зэрэгтэй даамчдын тэмцээнд их мастер Д.Эрдэнэбилэг түрүүллээ

Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн нэрэмжит өндөр зэрэгтэй даамчдын тэмцээн "Монгол Коосэн" сургуулийн "Алтан хүү" клуб дээр энэ сарын 11-13-ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Тэмцээнд 63 даамчин  ухаанаа уралдуулсан бөгөөд алс холын Увс, Ховд аймгийн тамирчид хүрэлцэн ирсэн юм.

Швейцарь системээр есөн өрөг тоглоход Монгол Улсын гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг 15 оноогоор аваргалж, спортын мастер Д.Эрдэмбилэг  14 оноогоор удааллаа.  Тэгвэл ДДХМ Р.Манлай, С.Даваадорж, ОУИМ Г.Ганжаргал  нар шагналт байрт  орсон байна.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер М.Одгэрэл, ОУИМ М.Нямжаргал, спортын мастер Г.Энхтуя  нар эхний гурван байр эзэлсэн бйана. Харин  охидоос дэд мастер Э.Маргад, хөвгүүдээс спортын мастер М.Шийравжамц , хөдөө орон нутгийн тамирчдаас дэд мастер Т.Ням нар шагналт байранд шалгарчээ.

Н.Болд

Эх сурвалж: www.mminfo.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж