Румыний Пиатра Неамт хотоос нууцлаг металл хөшөө олджээ | News.MN

Румыний Пиатра Неамт хотоос нууцлаг металл хөшөө олджээ

Румыний Пиатра Неамт хотоос нууцлаг металл хөшөө олджээ

Румыний Пиатра Неамт хотоос нууцлаг металл хөшөө олджээ

АНУ-ын Юта мужийн өмнөд хязгаарын цөлд нэгэн нууцлаг металл хөшөө бий болсныг байгаль хамгаалагчид нисдэг тэргээр шалгалт хийх үеэрээ олсон талаар мэдээлсэн билээ. “Red Rock” цөлд босгон байрлуулсан энэ хөшөөг байгаль хамгаалагчид аргалийн тоо толгойг судлах үеэрээ илрүүлсэн бөгөөд уг металлыг чухам хэн энд босгосон нь нууцлаг хэвээр байсан юм. Харь гаригийнхны илгээмж, эсвэл минималист барималчдын нэгний бүтээл байж магадгүй гэж таамаглаж байсан уг хөшөө долоо хоногийн дараа гэнэт гарч ирсэн шигээ алга болсон юм.

Дэлхийн нөгөө талд буюу Румыний Пиатра Неамт хотод Юта мужаас олдсон шиг нууцлаг металл хөшөө олдсон талаар хэвлэлүүд мэдээлж байна. Гурван метр гаруй өндөр уг хачирхалтай хөшөө нь хотыг өндрөөс тольдох боломжтой, археологийн дурсгалт газруудын нэг болох Батка Доминейн өндөрлөг дээр байрлаж байгаа аж. Энэхүү хөшөөн дээр гогцоорсон үл ойлгогдох хээг дүрсэлсэн байх бөгөөд нарны туяанд хурц гялбасан гадаргуутай аж.

Энэ талаар Пиатра Неамт хотын захирагч “Гариг ертөнц дээр өөр амьдрал байдаг гэж итгэдэг хүмүүсийн хувьд энэ бол айж сандрах зүйл биш байх. Миний таамаглаж байгаагаар булцгар хацартай харь гаригийн өсвөр насныхан эцэг, эхийнхээ нисдэг тавгийг хулгайлж гараад, дэлхий дээр эдгээр металлуудыг үлдээж зүггүйтэж байгаа байх. Эхлээд Ютад, харин одоо Пиатра Неамтад” хэмээн хошигножээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ХахаХаха
16
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
6
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

САЙЗИЙ........ 2020-12-02 66.181.161.20

Монголын нууц товчоонд Би эцгийн дээлтэйгээ төрсөн хүү гэж нэг үгүүлдэр байдаг.Бид нар ч нүцгэн үүд нь байх оо .Аймхай хулчгар….

Avatar

За баран Z копи юм бишүү ямар брлхи юм бэ 2020-12-02 37.170.47.144

Хахаха гагнасан металиа дрил өнгөгчөөр баахан зүлгэснийг нь үл ойлгогдох бичээстэй ч гэм шиг савж унлаа😅😅😅🤣🤣🤣

Avatar

Зочин 2020-12-02 202.9.40.135

Haha romania giihan arai bolih hiijee gagnuuriih ni zalgaa eneter ni hurtel medegdeed kk

Avatar

Зочин 2020-12-02 202.21.109.59

Буган чулуу хөшөө л байна.

Avatar

Иргэн 2020-12-02 49.216.197.3

Айлын хүүхдүүд дотоод аялал жуулчлалаа сэргээгээд үзэж тарж байна. Манайхан юу зохиох юм болдоо.

Avatar

zochin 2020-12-02 49.0.212.165

Хэнтийд жидүүчдийн хийсэн дугуй шавар амбаар болон 2 гoмо баатар духаа нийлүүдээд дараа нь үнэсэлцэх гэж байгаа дүрстэй шавар 00-ын амбаар барьж байгаа, тэрийг нь жилд 400 сая жуулчин ирж үзэх юм гэсэн

Avatar

Зочин 2020-12-02 202.179.25.151

манайд бол богд уулын энгэрээр дүүрэн металл хашаа бнаа Миний таамаглаж байгаагаар булцгар хацартай харь гаригийн өсвөр насныхан эцэг, эхийнхээ нисдэг тавгийг хулгайлж гараад, дэлхий дээр эдгээр металлуудыг үлдээж зүггүйтэж байгаа байх.

Avatar

Зочин 2020-12-02 180.150.83.201

ZUGEER BSNAAS DEER YMUUDAA…

Avatar

ХА ХА 2020-12-02 202.21.108.50

Рум гэж улс байдаг гэж сонсоогүй л юм байна. Рум гэж ликёр байдаг гэж л сонссон. Ха ха

Avatar

Шар хад 2020-12-02 103.229.123.223

Румыны гэж бичээч ядаж

Avatar

бат 2020-12-02 202.126.90.46

Ийм өрөвдөлтэй шар мэдээд бичихээс ичээч. Энэ хөшөө чинь 1960-аад онд хийсэн "Одиссей сансрын аялал:2001" гэдэг алдартай кинон дээр гардаг хөшөө /сансрын хөлөг/ шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-02 202.9.46.217

Ямар ч болхи гагнаж .дрильээр хээ гаргасан юм бэ дээ

Avatar

Зочин 2020-12-02 202.21.108.49

Манайхаан нэг юм бодоочээ:)) Манай төрийнхан андлал мандлалын хөшөө, архи мархины хорио ярьж байхаар нэг ийм хөшөө зоогоод 11-н хүртэл хүмүүсийн хэл амыг дар л даа:)) Харь гариг мариг сонирхогчдод нь өлгөөд сэвээд унана шд:))

Avatar

Соелын сайд нь 2020-12-02 109.89.151.254

Андлалын хешее нь эм эрхтэн шиг харагдана лээ. Нойл олдохгуй болохоор нь архан талд нь авсан гэжуугаа. Салхинаас немертэй дажгуй л юм билээ. Хажууд нь манайхаан эвтэйхэн енгелеед шон босгочихвол хурэлсух оюунэрдэнэ нар баясаж лус хилэгнэнэ дээ.

Avatar

Зочин 2020-12-02 202.126.89.66

Болхи хийж бас болхиор булж газар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж