Монголбанкны худалдан авсан үнэт металл 21 тоннд хүрэв

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Монголбанкны худалдан авсан үнэт металл 21 тоннд хүрэв

Монголбанкны худалдан авсан үнэт металл 21 тоннд хүрэв

Монголбанк 2020 оны арваннэгдүгээр сард 1.7 тн үнэт металл худалдан авлаа. Он гарснаас хойш өссөн дүнгээр нийт 21 тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 6.5 тн-оор өсөөд байгаа бөгөөд нийт худалдан авсан үнэт металлын 19.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө юм.

Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын хувьд мөн сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 106.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 98.7 кг авч, он гарснаар нийт дүн 1.8 тоннд хүрээд байна.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны арваннэгдүгээр сард 170,810.51 төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 10 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Эх сурвалж: МОНГОЛБАНК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж