Батлан хамгаалах салбарын гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ | News.MN

Батлан хамгаалах салбарын гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Батлан хамгаалах салбарын гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Батлан хамгаалах салбарын гурван хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.

  1. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

Улсын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төмөр зам, авто зам, газрын тосны үйлдвэр зэрэг томоохон бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн анги, нэгж, цэргийн алба хаагчид оролцож байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулснаар уг бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа цэргийн алба хаагчдын цалин, орлого нэмэгдэхийн зэрэгцээ Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн орлого нэмэгдэх шинэ эх үүсвэр бий болж, тодорхой хөрөнгө төвлөрүүлж, Зэвсэгт хүчний өмнө тулгамдаж буй зэвсэглэл, техникийн шинэчлэлийг хийх, бэлэн байдал, сургалт бэлтгэлийн түвшнийг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх боломж бүрдэх юм. Зэвсэгт хүчний хөгжлийн сан 8 төрлийн эх үүсвэрээр хөрөнгө төвлөрүүлэх хуулийн зохицуулалттай ч сүүлийн 20 гаруй жил тус сангийн хөрөнгө зөвхөн энхийг сахиулах ажиллагааны нөхөн төлбөрөөс бүрдэж иржээ. Иймд Зэвсэгт хүчний хөгжлийн санг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай хуулиар зохицуулах сангийн төрөлд хамааруулж зохицуулахаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулжээ.

  1. Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын батлан хамгаалахын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд 2015 онд Улсын Их Хурлаар “Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг, 2016 онд Батлан хамгаалахын багц хууль, Монгол Улсын хилийн тухай хуулийг тус тус шинэчлэн баталсан. Эдгээр хууль тогтоомжийн шинэчлэл, өөрчлөлттэй уялдуулан эрх зүйн цогц байдлыг хангах арга хэмжээний хүрээнд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий болсон байна. Тухайлбал, салбарын хууль тогтоомжуудын нэр томьёо, хуулийн зохицуулалтыг нэг мөр болгох, Зэвсэгт хүчний жанжин штабыг хуульд заасан чиг үүргээ биелүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, хилийн тагнуулын албыг дахин байгуулах, хил залгаа улсын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний анги, салбарын ерөнхий цэргийн тагнуулын дарга, салбар, нэгжийг иж бүрэн, мэргэжлийн удирдлагаар удирдан зохион байгуулах зэрэг хэрэгцээ шаардлага бий болсныг төслийн танилцуулгад дурдсан байна. Иймд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

  1. Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Өнгөрөгч оны долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд БНСВУ-ын Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, дэслэгч генерал Нгуен Чиен Танг тэргүүтэй төлөөлөгчдийн манай улсад хийсэн ажлын айлчлалын үеэр хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар харилцан тохиролцсон байна. Энэ хүрээнд Вьетнамын талд төслийг 2019 оны долдугаар сард хүргүүлж, тус улсын парламентаас холбогдох зөвшөөрөл, шийдвэрүүдийг авчээ.

Уг хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тодорхой чиглэлүүдээр хамтран ажиллах боломжийг бий болгох, салбарын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад оршиж байна.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улстай батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталснаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-02 202.179.24.149

Сайханбаяр сайд салбарын 3 чухал хуулийн төслийг өргөн мэдүүлжээ. Ялангуяа бантагнуулж орхисон Тагнуулын байгууллагын тухай хуулийг засч залруулах нь тун цаг үеэ олсон зөв зүйтэй зүйл болж

Avatar

Ahmad daichin 2020-12-02 202.126.90.140

Manai zevsegch hvchnees busad hvchnii baiguulga bolon bagsh nar hvrtel 5 jiliin uramshuilal avah ym manaihan yagaad avdagvi ym vee avdag bol ene surgaj beltegsen zaluu bolovson hvchinee togtooh hoshvvreg opitser ahlagch nartaa mash ih tus dem boloh baihdaa

Avatar

Dampuu tampuu 2020-12-02 192.82.76.137

Dampuu durak bna lee dee ene nuhur

Avatar

Оюунцэцэг 2020-12-02 66.181.160.109

Цэргийн ангид энгийнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан улсуудаа тэтгэмж олгох талаар яриа бн уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж