Чинээлэг хятад компани Австралид нэгэн арал худалдаж авсан бөгөөд тэндээ австраличуудыг хөл тавихыг хориглосон хэмээн нутгийн эх сурвалжууд мэдээлж байна.
Тухайлбал, "China Bloom" компани 2019 онд Квинсландын зүүн хэсэгт орших Кесвик арлын нэг хэсгийг 99 жилийн хугацаатай худалдаж авсан бөгөөд нутгийн иргэдийг “Арал одоо БНХАУ-ын Коммунист намын өмч болсон” хэмээн хөөж байгаа аж.
Уугуул иргэдийг хөөхөөс гадна компани арал орчмын усанд Австралийн хөлөг онгоц явахыг хоригложээ. Мөн компанийн зүгээс тус худалдаж авсан арлаа чинээлэг хятад жуулчдын тансаг аялалд зориулахаар хадгалж, хөгжүүлж байна хэмээн мэдэгдсэн аж.
Кесвик арлын 80 хувийг үзэсгэлэнт баянбүрд бүхий цэцэрлэгт хүрээлэн бүрдүүлдэг бөгөөд үлдсэн 20 хувийг нь хятад компани худалдаж авчээ. Гэвч хятад компани эрх мэдэл, хүчээ ашиглан цэцэрлэгт хүрээлэнг өөрсдийн мэдэлд аван, австраличуудыг оруулахаа байсан аж.
Иргэдийн мэдээлж буйгаар "China Bloom" компани арал дээр амьдарч байсан түрээслэгч болон түрээслүүлэгчдийг хөөхийн зэрэгцээ элдэв шалтгаанаар мөнгө шаарджээ.
Кесвикээс гадна Квинсландын Ст Бийс, Линдеман, өмнөд Молл, Дэйдрим арлууд хятад компаниудын мэдэлд байдаг бөгөөд сүүлийн үед дээрхтэй ижил байдлаар авирлаж байгаа аж.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ