Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хойшлуулав

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хойшлуулав

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2020.12.02)-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байв.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга тус хуулийн хэлэлцэх асуудалд тав хоногийн дагуу завсарлага авах хүсэлтээ хуульд заасны дагуу танилцууллаа.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Ардчилсан намын бүлгийн хүсэлтийг хүлээн авч тав хоногийн завсарлага өгөв.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслиг хэлэлцэхээр төлөвсөн байв. Гэвч уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хойшлуулах горимын санал гаргалаа.

Энэ тухай МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Улс төрийн асуудал учраас тодорхой хүрээнд ярих, зардлын тооцоог бэлтгэх ажлууд байгаа учраас өнөөдрийн хэлэлцэх асуудлаас нэг долоо хоногоор хойшлуулж өгнө үү гэдэг горимын санал гаргаж байна” гэсэн юм.

Уг саналын байнгын хорооны гишүүдийн олонх зөвшөөрсөн тул  УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрог буюу нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийн товыг тогтох асуудлыг ирэх долоо хоногт хэлэлцэхээр боллоо.

Тус тойргоос сонгогдсон Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга болсон тул түүнийг гишүүнээс нь чөлөөлсөн. Тиймээс СХД-т нөхөн сонгууль явагдах учиртай. Сонгуулийн тухай хуулиар орон гарсан тохиолдолд нөхөн сонгуулийг зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулна гэж заасан байдаг.

2020 оны сонгуулиар 28  дугаар  тойргоос:

  •  Н.Учрал 53651 саналаар нэгээр,
  •  Д.Сумъяабазар 36785 саналаар хоёроор,
  • П.Анужин 32031 саналаар гуравт бичигдэж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Харин эдгээр гурван нэр дэвшигчийн араас:

  •  Э.Батшугар 22991 санал
  • С.Мөнхчулуун 11579 санал
  • М.Тулга 10961 санал
  • Г.Очирбат 10761
  • Х.Бат-Ялалт 8112
  • М.Наранбаатар 7469
  • О.Магнай 7324 санал тус тус авсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж