Цөмийн зэвсэг, пуужингийн хөтөлбөрт хамаг мөнгөө зардаг Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун улсын бүх хүнийг 70 хоног амралтгүй ажиллахыг тушаажээ. Үүгээрээ тэрбээр иргэдийн үнэнч байдлыг сорихын зэрэгцээ бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорьсон байна.
“70 хоногийн тулаан” гэж нэрлэсэн зогсолтгүй ажиллах 10 долоо хоногийн хугацаанд иргэд нэг өдрийн хөдөлмөрөө мөнгөөр тооцон төлснөөр амарч болох гэнэ. Хойд Солонгосын иргэд гурван юань эвсэл 50 центийг төлснөөр нэг өдөр гэртээ амарч болно хэмээн Чөлөөт Ази радио мэдээлжээ. Хойд Солонгост иргэдийг илүү шаргуу хөдөлмөрлүүлэх зорилгоор дээрх аргыг тогтмол хэрэглэдэг байна.
Хойд Солонгос нь нэгдүгээр сард дөрөв дэх удаагаа цөмийн туршилт хийж, дараа нь өнгөрөгч хоёрдугаар сард хиймэл дагуул зөөгч пуужин хөөргөсөн билээ. Үүнээс үүдээд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын эсрэг хатуу хориг тавьсан юм.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: TIME