Их Британийн шинэ худалдаа, аж үйлдвэрийн сайд Надим Захави олон нийтийг Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад идэвхтэй хамруулахын тулд шинэ санал дэвшүүлжээ.
Их британичууд вакцин тариулах эсэхээ өөрсдөө шийдэж, сайн дураар тариулах эрхтэй боловч Надим Захавигийн хэлснээр зарим бар, ресторан, кино театр, спортын байгууллагуудаар үйлчлүүлэхийн тулд вакцин тариулснаа нотлох шаардлагатай болж магадгүй аж. Тэрбээр “Хүмүүс өөрсдөө вакцин тариулах эсэхээ шийдэх эрхтэй хэдий ч вакцин хийлгэх нь гэр бүл, нийгэм, улс орныхоо төлөө хийж буй сайн зүйл гэдгийг ухамсарлах хэрэгтэй” хэмээн ярьжээ.
Түүнээс гадна иргэний агаарын тээврийн компаниуд эрх баригчдын шийдвэрээс үл хамааран вакцин тариулаагүй хүнд үйлчлэхгүй байх талаар хэлэлцэж эхэлсэн аж. Гэвч зарим мэргэжилтнүүд энэ мэт хязгаарлалт нь хүний эрхийг зөрчиж буй явдал хэмээн үзэж буй юм байна.
Их Британи эхний ээлжинд долоон өөр вакцины нийт 357 сая тун захиалсан бөгөөд Ерөнхий сайд Борис Жонсоны мэдээлснээр вакцинуудын нэг нь ойрын хэдэн долоо хоногийн дотор бэлэн болох аж. Хууль тогтоогчид Захавигийн саналыг ойрын хугацаанд хэлэлцэх бөгөөд олонх нь дэмжих бололтой. Ингэснээр вакцин тариулахаас татгалзсан хүмүүс нэг хэсэгтээ тариулсан хүмүүсээс бага эрх чөлөө эдлэх юм.
Эх сурвалж: DAILYMAIL
Холбоотой мэдээ