Унгарын улстөрч секс үдэшлэгт оролцоод огцорчээ | News.MN

Унгарын улстөрч секс үдэшлэгт оролцоод огцорчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Унгарын улстөрч секс үдэшлэгт оролцоод огцорчээ

Унгарын улстөрч секс үдэшлэгт оролцоод огцорчээ

Европын парламент дахь Унгарын төлөөлөгч хөл хорионы дэглэмийг зөрчиж, Бельгид болсон секс үдэшлэгт оролцсон нь батлагджээ. Унгарын эрх баригч Фидеш намын гишүүн Жозеф Шажер Баасан гариг (2020.11.27)-ийн орой Бельгийн нийслэл Брюссель хотын төвийн нэгэн шөнийн клубт зочилсон байна. Тус шөнийн клубт 20 орчим хүн ирсэний ихэнх нь эрчүүд байсан ба Европын Холбооны өөр хоёр дипломатч байсан аж.

Цагдаа нар ирж, бааранд нэвтрэх үеэр Унгарын улс төрч цонхоор гарч, ус зайлуулах хоолойноос зүүгдэн зугтаж байгаад баригджээ. Мөн түүний үүргэвчээс мансууруулах бодис илрүүлсэн байна. Харин нөгөө хоёр дипломатч баригдах үедээ хувцасгүй шахуу нүцгэн байжээ.

Европын парламентын гишүүд улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, санал өгснийхөө төлөө шалгуулахаас хамгаалагдсан байдаг ба бусад төрлийн гэмт хэрэг үйлдсэн бол жирийн хүмүүстэй адил шийтгүүлэх ёстой байдаг. Европын парламентаас “Ийм төрлийн үдэшлэгт оролцсон нь буруутгах үндэслэл биш. Харин хөл хорионы дэглэм зөрчиж, олон хүн цугларсан арга хэмжээнд оролцсон нь шийтгүүлэх үндэслэл болно” хэмээн мэдэгджээ.

Өдгөө 59 настай Жозеф Шажерын хувьд хууль, дүрэм зөрчсөндөө хүлцэл өчөөд, албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн ч мансууруулах бодис авч явснаа хүлээн зөвшөөрөөгүй аж. Бельгид дотоод орчинд дөрвөөс дээш тооны хүн цугларсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглоод байгаа ба шөнийн цэнгээний газрууд болон ресторанууд нэгдүгээр сарын дунд үе хүртэл хаагдсан байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ттттт 2020-12-02 202.126.88.210

унгар….мажаарууд…..монгол цусны улсууд биз дээ……кккк

Avatar

Зочин 2020-12-02 64.119.23.135

Medeelel niitleh gj bga ym bol sn sudalj tavimaar bn. 1t namiin neriig Ungaraar Fidesz gdg ba uuniig Фидес gj unshina. 2t neriig ni Ungaraar Jószef Szájer buyu Ёосеф Саеэр gej unshina. Europe iin ihenhi ulsad "j" usgiig "y"-aar unshdag. Niitlel bichih gj bga hun sain sudalgaa hiimeer ym.

Avatar

зочин 2020-12-02 139.5.217.147

Нийгмийн ёс суртахуун өндөр газар хариуцлага гэдэг зүйл байхиймаа.
Манайх бол ………….базаагүйээ гээд гүрийхэд хангалттай. Яах ч үгүй

Avatar

zochin 2020-12-02 122.201.23.226

er hunii uhel gedeg bhaa kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж