Цахилгааны илүү бодогдсон төлбөр дараа сарын бичилтэд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Цахилгааны илүү бодогдсон төлбөр дараа сарын бичилтэд шилжинэ

Цахилгааны илүү бодогдсон төлбөр дараа сарын бичилтэд шилжинэ

Илүү бодогдсон цахилгааны төлбөрийг ирэх сар руу шилжүүлэх боломжтойг "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иас мэдэгдэв. Иргэдийн зүгээс цахилгааны төлбөр өндөр гарч байна гэх гомдол гарсаар байгаа тул тус компанид ШӨХТГ-аас тайлбар авсан нь энэ юм байна.

Албан тайлбарт цар тахлын бэлэн байдал зарласан учраас иргэдийн тоолуурын заалт тэмдэглэдэг ажилчид халдвар авах өндөр эрсдэлд орж байгаа учраас цахилгааны төлбөрийг сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцож байгаа аж.

Хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тоолуурын заалтаас илүү гарсан тохиолдолд хэвийн байдалд шилжсэний дараа зөрүүг дараагийн сарынх нь төлбөрт шилжүүлж, зөрүүг тооцох юм байна. 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж