МУИС PCR шинжилгээний төхөөрөмжөө ХӨСҮТ-д хэрэглүүлэхээр болов

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

МУИС PCR шинжилгээний төхөөрөмжөө ХӨСҮТ-д хэрэглүүлэхээр болов

МУИС PCR шинжилгээний төхөөрөмжөө ХӨСҮТ-д хэрэглүүлэхээр болов

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү болон Монгол Улсын Их сургууль (МУИС)-ийн захирал Б.Очирхуяг нар MУИС-ийн санаачилгаар өчигдөр (2020.12.01) Covid-19 цар тахалтай тэмцэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ.

Covid-19 цар тахал дотооддоо тархсантай холбогдуулан оношилгооны хүчин чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага үүссэн учраас МУИС өөрсдийн судалгаа, шинжилгээний зорилгоор хэрэглэдэг ПГУ (PikoTeal Real Time-PCR) аппаратыг цар тахал намжтал ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторид хэрэглүүлэхээр хүлээлгэн өгчээ.

Энэхүү PCR нь нэг удаад 96 сорьцод шинжилгээ хийх боломжтой, хоногт дөрвөн удаагийн шинжилгээ хийдэг өндөр хүчин чадалтай аппарат аж.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж