Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн Уурхайн зам гэдэг газар өчигдөр (2020.12.01) зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Тоёота Крестас загварын автомашин, Фотон загварын ачааны автомашинтай мөргөлдсөнөөс суудлын автомашины жолооч, 19 настай эрэгтэй Т, зорчигч 17 настай эрэгтэй Ш нар автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас баржээ.
Онцгой байдлын газрын алба хаагчид дөрвөн цаг ажиллан, цогцсуудыг гарган, тус аймгийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Суудлын автомашинд хамт явсан өөр нэг хүүхдийн биеийн байдал хүнд, Дорнод аймгийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Осол гарсан шалтгаан нөхцлийг тус аймгийн Тээврийн цагдаагийн алба үргэлжлүүлэн шалгаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ