Улаанбаатараас 2531 иргэн нутаг руугаа буцжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Улаанбаатараас 2531 иргэн нутаг руугаа буцжээ

Улаанбаатараас 2531 иргэн нутаг руугаа буцжээ

Улаанбаатар хотод хөл хорионд орсон иргэдийг өчигдөр (2020.12.01)-өөс эхлэн аймаг руу, аймгаас Улаанбаатар руу нэгдсэн зохион байгуулалтаар автобус, хувийн машин, агаарын нислэгээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж буй. Өчигдрийн байдлаар нийт 88 автобус 2735 зорчигч зорчсон байна.

Үүнд, хот хоорондын нийтийн тээврээр Улаанбаатараас орон нутаг руу 14 чиглэлд 74 автобусаар 2531 иргэн, орон нутгаас нийслэл хот руу долоон чиглэлд 14 автобусаар 204 зорчигч иржээ. Харин Улаанбаатараас хувийн 255 тээврийн хэрэгсэл хөдөө орон нутгийг зорьсон байна.

Өчигдрийн байдлаар нийслэлд шинжилгээ авах 20 цэгт 6662 иргэн шинжилгээнд хамрагдсан. Өнөөдрөөс шинжилгээ авах цэгүүдэд харьцангуй иргэдийн дараалал багасна гэдгийг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлжээ.

Үүссэн нөхцөл:

  • Бүртгэлийн www.119.mn сайт ажиллахгүй, шинжилгээний хариу зөрүүтэй зэрэг саатлаас шалтгаалан иргэд хотоос гарч чадахгүй байх;
  • Хувийн тээврийн хэрэгслээр зорчиж буй иргэд иргэний үнэмлэхгүй;
  • Нийтийн тээврээр зорчигчид цагтаа ирэхгүй байх зэрэг саатлууд үүсчээ.

Бүртгэлийн www.119.mn сайт бүрэн ажиллахгүй тул иргэдэд шинжилгээний хариуг үүрэн холбооны компаниудаар дамжуулан иргэдэд мессэжээр хүргэх, нийслэлийн Мэдээлэл технологийн газраас хөгжүүлсэн программ хангамжийг ашиглан иргэний үнэмлэхний QR кодод мэдээлэл оруулж, хяналт тавьж буй цагдаагийн албан хаагчид гар утас болон одоо ашиглаж буй төхөөрөмж ашиглаж мэдээлэл авч байхаар шийдвэрлэжээ.

Эх сурвалж: АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж