Оросын эдийн засаг цар тахлыг хамгийн хохирол багатайгаар давна | News.MN

Оросын эдийн засаг цар тахлыг хамгийн хохирол багатайгаар давна

Оросын эдийн засаг цар тахлыг хамгийн хохирол багатайгаар давна

Оросын эдийн засаг цар тахлыг хамгийн хохирол багатайгаар давна

Covid-19 цар тахал дэлхий даяар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа ч Оросын хувьд сүүлийн 20 жилийн хямралыг бодвол зөөлөн байна хэмээн Оросын Зээлийн үнэлгээний аналитиз агентлаг (АКРА) үзсэн байна. АКРА-гийн тооцоолж байгаагаар Оросын эдийн засаг хоёр жилийн дотор сэргэнэ гэжээ. Гэхдээ үнийн өсөлт, эдийн засгийн рецессээс зугтах боломжгүй хэмээн АКРА дүгнэжээ.

1998, 2008-2009, 2014-2015 оны хямралуудыг бодвол одоогийн цар тахлын үеийн эдийн засаг хамаагүй дээр үзүүлэлттэй байгааг АКРА онцолж байна. Тухайлбал, дотоодын валют тогтвортой, импортын барааны үниийн ялимгүй өсөлтийг дурджээ.

2020 оны хавар хатуу хөл хорионы дараа бизнесийн идэвх, бараа таваарын эргэлт богино хугацаанд сэргэсэн байна. АКРА-гийн тооцоолсноор энэ 2020 онд ДНБ 4,3%-иар буурах ч 2021 онд 3,8%-иар өсөх ажээ. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам энэ 2020 онд Оросын эдийн засаг 3,9%-иар буурах ч гэлээ 2021 онд 3,3, 2022 онд 3%, 2022 онд 4% тус тус өснө гэсэн тооцоо хийсэн.

Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина бусад улс орны эдийн засагтай харьцуулахад Оросын эдийн засаг цар тахлыг хохирол багатай давж гарна хэмээн Төрийн Думад мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-12-02 49.0.212.165

Шал худлаа, эхлээд коронатай байлдаж байна гэж баахан шоудаж шоудаж байснаа цэрэг хөдөлгөнө ч гэх шиг орон гарантаж байгаад сүүлдээ ёстой зөнд нь хаячихаад байгаа. Наад мэдээ чинь зүгээр л news.mn-д мэдээ бичдэг хоцрогдсон улаантны үлдэгдлийн хийсэн мөрөөдлийн тархи угаалт байна

Avatar

хэхэ 2020-12-02 64.119.16.51

оросууд зоргоор нь тавьсны гайгаар өнөөдөр монгол коронад дарлуулж сууна

Avatar

хэ хэ хэ 2020-12-02 49.0.212.165

Гайгүй байлгүй, Орост дахиад пролетарийн больщевик хувьсгал гарчихгүй л бол дээдийн заяа гэж бод

Avatar

Зочин 2020-12-02 202.131.244.210

Хэвлэлийн эрх чөлөөгүй, улс төрийн эрх чөлөөгүй орны тоо баримтад итгэх ямар ч арга байхгүй.

Avatar

зочин 2020-12-02 139.5.217.147

Том гүрэнтэй бид юү ярихав дээ. Вакцинаа хүртэл гаргаад авцан гээ биз дээ.

Avatar

Зочин 2020-12-02 202.21.109.94

П П ПУТИН САНКЦИТАЙ ГЭДГЭЭ МАРТЖЭЭ

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.84

Зөвхөн АНУ-д 50 сая хүн хоолны дутагдалтай,буяны байгууллагад,талоноор хооллож амьдардаг,ихэнх нь өөрийн гэх орон байргүй гудамжинд майханд хоноглодог бомжёйнууд, хүүхдийн 25 хувь нь өлсгөлөн, цар тахлын тархалт, хүмүүсийн эндэгдэл асар их гээд л өөрсдийн нь сурвалжлагчид,АНУ-аас мэдээлээд дэлгэцээр харуулаад байсан даа.Гэтэл манай зарим нөхөд барууныг зөвхөн магтаж,худал сурталчлаад л.Хамаг болохгүй зүйл Орос, Хятдад байгаа мэт гөрдөөд л

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.84

Цар тахлын хүндрэлийг төвлөрсөн удирдлага илүүтэй,төрийн зохицуулалттай улс,орон харьцангуй хөнгөн, гарз хохирол ариа багатай туулж гараад байгаа гэсэн дүгнэлт гарсан байна. Хэрэв манайд ардчилал ,чөлөөт зах зээлийг улиглан магтагч, бүх зүйлд дур зоргоороо авирладаг, дэг журмыг үгүйсгэдэг Ардчиллын хуурамч багтангууд Төрийг төлөөлбөл,,эх орноо унагаж, доройтуулж бүр сүйрүүлж ч болзошгүй бололтой.

Avatar

Зочин 2020-12-02 202.21.109.94

ХООЛНЫ КАРТААР АМЬДАР БАЙНА

Avatar

orosuud mash hurdan hohgjij bgaa. 2020-12-02 64.119.23.110

orosuud 2014 onoos hoish ediin zasagiin horigt bgaa ch ogt toohgui hogjij bna.orosuud baruund hariu hvnsenii horig tabij 14 terbumiin hvnsenii nogoo jims zagas byslag svv abahaa bolij hvnd baidald oruulsan ch de. tegeed orosiin hvnsenii aj vildveree hogjuulij odoo hvnsee mahaa nogoo svv gee 100 hubi dotoodoos hangaj bgaa. jil bvr ih tariag delhiid gargaj zarj bgaa..jil bvr mash olon vildver zobad barij gadaadaas abah importoo bagasagaj bna.odoo 580 terbumiin valitiin nootstoin zobho

Avatar

Badarch taxar 2020-12-02 66.181.180.121

Olon dain gulag bas olsgolon vzsen ard tvmen koronag toohgvi ee ineed ni hvrch bga

Avatar

Эдийн засагч 2020-12-02 192.82.69.157

Энэ орос хэлнээс өөр мэдлэггүй, эх сурвалжгүй гарууд Оросын ийм худал, тархи угаас мэдээг орчуулж тавихаа больмоор байна. Кримийн хоригоос хойш Оросын эдийн засаг өөдлөөгүй, Ковидоос болж илүү хүнд цохилтод орсон байгаа

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.35

Чи Оросуудаас илүү Оросын эдийн засагыг мэдээд байдаг нь юу л бол

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж