Оросын эдийн засаг цар тахлыг хамгийн хохирол багатайгаар давна

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засаг цар тахлыг хамгийн хохирол багатайгаар давна

Оросын эдийн засаг цар тахлыг хамгийн хохирол багатайгаар давна

Covid-19 цар тахал дэлхий даяар эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байгаа ч Оросын хувьд сүүлийн 20 жилийн хямралыг бодвол зөөлөн байна хэмээн Оросын Зээлийн үнэлгээний аналитиз агентлаг (АКРА) үзсэн байна. АКРА-гийн тооцоолж байгаагаар Оросын эдийн засаг хоёр жилийн дотор сэргэнэ гэжээ. Гэхдээ үнийн өсөлт, эдийн засгийн рецессээс зугтах боломжгүй хэмээн АКРА дүгнэжээ.

1998, 2008-2009, 2014-2015 оны хямралуудыг бодвол одоогийн цар тахлын үеийн эдийн засаг хамаагүй дээр үзүүлэлттэй байгааг АКРА онцолж байна. Тухайлбал, дотоодын валют тогтвортой, импортын барааны үниийн ялимгүй өсөлтийг дурджээ.

2020 оны хавар хатуу хөл хорионы дараа бизнесийн идэвх, бараа таваарын эргэлт богино хугацаанд сэргэсэн байна. АКРА-гийн тооцоолсноор энэ 2020 онд ДНБ 4,3%-иар буурах ч 2021 онд 3,8%-иар өсөх ажээ. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам энэ 2020 онд Оросын эдийн засаг 3,9%-иар буурах ч гэлээ 2021 онд 3,3, 2022 онд 3%, 2022 онд 4% тус тус өснө гэсэн тооцоо хийсэн.

Оросын Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина бусад улс орны эдийн засагтай харьцуулахад Оросын эдийн засаг цар тахлыг хохирол багатай давж гарна хэмээн Төрийн Думад мэдээлэл хийх үеэрээ мэдэгдсэн.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж