Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв

Сошиал сүлжээнүүд хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулж байна гэв

Мэдээллийн технологийн аналитик дүн шинжилгээний TelecomDaily агентлагийн мэдээлснээр, Оросын "ВКонтакте" болон "Одноклассники" сошиал сүлжээ, мөн Оросын төрийн үйлчилгээний портал сайт нь хувь хүний талаарх мэдээллийг хамгийн их цуглуулж байгаа ажээ.

ElecomDaily агентлаг энэхүү дүгнэлтээ өөрийн хийсэн судалгаанд үндэслэн гаргасан бөгөөд Android болон iOs үйлдлийн системд суурилсан дэлхийн топ 100 аппликэйшнийг хамруулан судалсан байна. Апп бүрийг 30 үзүүлэлтээр харьцуулжээ. Апп-ыг төхөөрөмждөө татан суулгах явцдаа хэрэглэгч хэрхэн бүртгүүлдэг, бүртгүүлсэн хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг эсэх үзүүлэлтийг дүгнэлт гаргахдаа онцгойлон анхаарч үзсэн байна.

Тухайлбал, хэрэглэгчийн овог, нэр, суурин болон гар утасны дугаар, гэрийн хаяг, цахим шуудан, гэр бүлийн байдал, боловсролын түвшин, ажлын газрын мэдээлэл, байршлаа заавал мэдүүлэх тохиргоотой эсэх, ямар сүлжээгээр интернэтэд холбогддог эсэх зэрэг мэдээллийг авдаг эсэхийг судалгаагаар тодруулжээ.

Судалгаагаар дараах дүн гарсан байна. Хувь хүний мэдээллийг хамгийн их цуглуулдаг апп-ыг "ВКонтакте" тэргүүлсэн байна. Энэ апп хувь хүний мэдээллийг 83,3% цуглуулдаг гэжээ. Үүний араас "Одноклассники" болон Оросын төрийн үйлчилгээний портал тус бүр 63,3%, Facebook, "Тинькофф", "Сбербанк Онлайн" тус бүр 56,7%. Мөн Ozon, "Мегафон", HeadHunter, Tiktok, Wildberries, Aliexpress, "Юла", Uber, "Яндекс.Маркет", Instagram апп-ууд оржээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж