Төрийн албан хаагч давхар иргэншилтэй байхыг хориглоно | News.MN

Төрийн албан хаагч давхар иргэншилтэй байхыг хориглоно

Төрийн албан хаагч давхар иргэншилтэй байхыг хориглоно

Төрийн албан хаагч давхар иргэншилтэй байхыг хориглоно

Ерөнхийлөгч Владимир Путин төрийн албан хаагч нь ОХУ-ын иргэншлээс гадна өөр нэг улсын давхар иргэншилтэй байхыг хориглох хуулийн төслийг Төрийн Думад өргөн барьсан байна.

Хэрвээ албан хаагч давхар иргэншилтэй байгаад төрийн албанд ажиллахаар болбол гадаад орны иргэншлээс татгалзсан, түүнийг нь тухайн улс хүлээн авч зөвшөөрсөн нотлох бичиг баримтыг тайлагнахаар хуулийн төсөлд тусгажээ. Төрийн албанд томилогдсоноос хойш зургаан сарын дотор энэхүү нотлох бичиг баримтыг бүрдүүлээгүй албан хаагчийг албан тушаалаас нь огцруулах нь.

Гэхдээ төрийн бүх албанд энэ хууль хамаарахгүй. Төрийн хамгаалалт, гааль, батлан хамгаалах салбар, Росгвардын алба хаагч, Онцгой байдлын алба, Гадаад хэргийн яам, Дотоод явдлын яам, Мөрдөн байцаах албаны ажилтнуудад энэхүү хуулийн төсөл хамаарах ажээ.

Давхар иргэншлийн зохицуулалтаас гадна Хөдөлмөрийн хуулинд мөн өөрчлөлт хийхийг Ерөнхийлөгч Владимир Путин санал болгосон байна. Гадаад улсын давхар иргэншилтэй байгаа, өмнө нь байгаад татгалзсан хүн төрийн нууцтай харьцдаг албанд ажилд орвол давхар иргэншлийнхээ тухай ажил олгогчдодоо зайлшгүй бичгээр мэдэгдэх үүрэгтэй, хэрвээ мэдэгдээгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт хийхийг санал болгожээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмгэн 2020-12-02 49.0.212.165

Манай шаарк Амартүвшинд л хэрэглэх хэрэгтэй хууль байна

Avatar

Зочин 2020-12-02 43.228.131.45

По русскии так называет Гражданство

Avatar

Зочин 2020-12-02 64.119.19.185

Монголд ийм давхар харьяалалтай хумуус зендее бий. Уг нь хуулиараа хориотой ч УИХ-ын гишуун болсон нь ч бий.

Avatar

Зочин 2020-12-02 202.21.109.94

ХАХА

Avatar

Болдсайхан Л 2020-12-02 202.131.245.34

Нээрээ зөв бичээч , орчуулаач . По русскии Гражданство , in English Citizenship . Иргэншил гэдэг чинь Цивилиза́ция , Civilization ингэж орчуулагдаад байна .

Avatar

Зочин 2020-12-02 64.119.19.85

По-русски гэж бичнэ. Нэг л их ухаантай царайлсан гарууд. Бас битгий "Сумъяабазардаад" бай!

Avatar

Зочин 2020-12-02 64.119.19.185

Нэг vг давхар олон утгатай байж болно. Ямар егуулбэрт юун тухай егуулж байгаагаас шалтгаална.

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.249

Зөв бичээч ээ!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж