Төрийн албан хаагч давхар иргэншилтэй байхыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагч давхар иргэншилтэй байхыг хориглоно

Төрийн албан хаагч давхар иргэншилтэй байхыг хориглоно

Ерөнхийлөгч Владимир Путин төрийн албан хаагч нь ОХУ-ын иргэншлээс гадна өөр нэг улсын давхар иргэншилтэй байхыг хориглох хуулийн төслийг Төрийн Думад өргөн барьсан байна.

Хэрвээ албан хаагч давхар иргэншилтэй байгаад төрийн албанд ажиллахаар болбол гадаад орны иргэншлээс татгалзсан, түүнийг нь тухайн улс хүлээн авч зөвшөөрсөн нотлох бичиг баримтыг тайлагнахаар хуулийн төсөлд тусгажээ. Төрийн албанд томилогдсоноос хойш зургаан сарын дотор энэхүү нотлох бичиг баримтыг бүрдүүлээгүй албан хаагчийг албан тушаалаас нь огцруулах нь.

Гэхдээ төрийн бүх албанд энэ хууль хамаарахгүй. Төрийн хамгаалалт, гааль, батлан хамгаалах салбар, Росгвардын алба хаагч, Онцгой байдлын алба, Гадаад хэргийн яам, Дотоод явдлын яам, Мөрдөн байцаах албаны ажилтнуудад энэхүү хуулийн төсөл хамаарах ажээ.

Давхар иргэншлийн зохицуулалтаас гадна Хөдөлмөрийн хуулинд мөн өөрчлөлт хийхийг Ерөнхийлөгч Владимир Путин санал болгосон байна. Гадаад улсын давхар иргэншилтэй байгаа, өмнө нь байгаад татгалзсан хүн төрийн нууцтай харьцдаг албанд ажилд орвол давхар иргэншлийнхээ тухай ажил олгогчдодоо зайлшгүй бичгээр мэдэгдэх үүрэгтэй, хэрвээ мэдэгдээгүй бол хөдөлмөрийн гэрээг цуцлах зохицуулалт хийхийг санал болгожээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж