Covid-19-өөс сэргийлэх хамрын цацлагууд эерэг үр дүн үзүүлж байна | News.MN

Covid-19-өөс сэргийлэх хамрын цацлагууд эерэг үр дүн үзүүлж байна

COVID-19

Covid-19-өөс сэргийлэх хамрын цацлагууд эерэг үр дүн үзүүлж байна

Covid-19-өөс сэргийлэх хамрын цацлагууд эерэг үр дүн үзүүлж байна

Дэлхийн эрдэмтэд Covid-19-өөс сэргийлэх төрөл бүрийн эм, вакцин туршиж байна. Энэ өвчнөөс хамгийн хялбараар сэргийлэх аргын нэг бол хамрын цацлага юм. Одоогоор ийм хамрын цацлага бүтээн туршиж буй хэд хэдэн туршилт амжилттай болж, дараагийн шатны туршилтуудаа эхлүүлжээ.

“Auris Medical” компанийн “AM-301” хамрын цацлага

Бермудын аралд бүртгэлтэй “Auris Medical” компани Covid-19-өөс хамгаалдаг хамрын цацлага бүтээсэн байна. Уг хамрын цацлагыг лабораторийн орчинд туршсан нь амжилттай болсныг тус компани өчигдөр  (2020.12.01) зарлажээ.

Энэ мэдээллийн дараа “Auris Medical” компанийн хувьцааны үнэ 480 орчим хувиар өсч, нэг бүр нь 1.1 ам.долларын үнээр арилжаалагдаж байсан хувьцаа нь таван ам.доллар давсан байна. “AM-301” нэртэй цацлагыг хүний хамрын хөндийг дуурайлгасан лабораторийн загвар дээр туршсан бөгөөд Covid-19 авснаас хойш 48 цагийн дараа цацлага хийсэн хамар дахь вирусийн хэмжээг цацлагагүй хамрынхтай харьцуулахад 90 хувиар бага байсан бол 72 цагийн дараа 99.2 хувиар багассан аж. Тус компани “AM-301” цацлагаа дахин туршиж, АНУ-ын Засгийн газраас зөвшөөрөл авах ажлыг 2021 оны эхэнд эхлүүлэхээр төлөвлөжээ.

 “Boots” компанийн “Dual Defence” хамрын цацлага

Их Британийн эм, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Boots” компанийн бүтээж буй “Dual Defence” нэртэй хамрын цацлага мөн Covid-19-ийн эсрэг маш сайн үр дүн үзүүлж байгааг хэвлэлүүд онцолжээ. Уг хамрын цацлага нь ханиад томууны эсрэг үйлчилгээтэй бөгөөд Суонси их сургуулийн судлаачид саяхан уг цацлагыг туршихад коронавирусийн хэмжээг бууруулж байгаа нь нотлогджээ. 5,9 фунт стерлингийн үнэтэй уг хамрын цацлагын гол найрлага нь далайн ургамлаас гаргаж авсан каррагенан ажээ. Уг хамрын цацлагыг хүн дээр турших ажлыг энэ долоо хоногт эхлүүлэхээ Соунси их сургуулийн судлаачид мэдэгджээ.

Пеннсилванийн их сургуулийн бүтээж буй хамрын цацлага

АНУ-ын Пеннсилванийн их сургууль болон биотехнологийн “Regeneron” компани хамтран генийн эмчилгээнд зориулсан технологи ашиглан Covid-19-өөс урьдчилан сэргийлэх хамрын цацлага бүтээхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, идэвхгүй болсон вирусийг ашиглан хамар, хоолой доторх эсүүдэд генетикийн дохиог хүргэж, коронавирус хүний биед нэвтрэхийг зогсоох эсрэг биетүүдийг бий болгоно гэсэн үг юм. Энэхүү технологийг одоогоор амьтан дээр туршиж байгаа бөгөөд хэрвээ амжилттай болбол зургаан сарын турш вакцины оронд хэрэглэх боломжтой гэж судалгааны удирдагч Пеннсилванийн их сургуулийн анагаах ухааны профессор Жеймс Уилсон ярьжээ. Вилсон бол генийн эмчилгээний анхдагчдын нэг юм. Гэхдээ “Regeneron” компанийн лабораторийн орчинд бүтээж буй хоёр төрлийн эсрэг биет хараахан бэлэн болоогүй байна. Уг эсрэг биетийн эмчилгээний эмнэлзүйн туршилт дуусаагүй байхад АНУ-ын Засгийн газраас covid-19 халдвартай хүний эмчилгээнд ашиглах яаралтай зөвшөөрлийг олгож, Ерөнхийлөгч Дональд Трампыг эмчлэхэд ашигласан байна.

Эх сурвалж: BUSINESS INSIDER, MEDICALXPRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MOGEUH 2020-12-02 202.9.46.140

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Зочин 2020-12-02 192.82.76.217

шүршлэгэ цацах биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж