Хоолойтой хар ноосон цамц суутнуудын нэрийн хуудас болсон түүх | News.MN

Хоолойтой хар ноосон цамц суутнуудын нэрийн хуудас болсон түүх

FASHION

Хоолойтой хар ноосон цамц суутнуудын нэрийн хуудас болсон түүх

Хоолойтой хар ноосон цамц суутнуудын нэрийн хуудас болсон түүх

Эрүүл мэндийн бизнес эрхэлдэг байсан Элизабет Холмс 2018 онд шинжилгээ судалгааны компанийг залилсан хэргээр ял сонсож байх үед хүмүүс түүний үйлдсэн гэмт хэрэг, итгэлгүй байдлыг бус хар бараан хувцас, тэр дундаа хар хүрэм, хар өмд, ялангуяа хоолойтой хар ноосон цамцыг нь сонирхож байсан юм.

Тэрбээр өмнө нь "Glamour" сэтгүүлд 2015 онд ярилцлага өгөхдөө “Надад бараг 150 ийм цамц бий. Энэ бараг л миний дүрэмт хувцас даа. Учир нь өдөр болгон адилхан юм өмсвөл өглөө бүр юу өмсөхөө бодох шаардлагагүй болно. Улмаар нэг ч гэсэн хэцүү шийдвэрээс ангижирч, амьдрал илүү амар болно” хэмээн ярьж байжээ. Гэвч түүний үг хожим өөрт нь саад болж, Холмсыг мөн чанараас илүү хэв маяг, харагдах байдлыг чухалчилдаг нэгэн хэмээн үзэх шалтгаан болсон билээ.

Энгийн мэт боловч хоолойтой хар ноосон цамц өмсдөг нь түүнийг таних нэг түлхүүр мэт. Өмнө нь түүний дарга байсан нэгэн эх сурвалж Холмсыг хоолойтой хар цамц өмсөх дуртай нь хоолойтой хар ноосон цамцгүйгээр ховорхон харагддаг Стив Жобс агсантай холбоотой хэмээн ярьж байжээ.

Стив Жобсын хувьд хоолойтой ноосон цамцууд нь түүний сийрэг ухаан, тайван дөлгөөн занг илтгэж, нэр хүндийнх нь чухал хэсэг болж явсан юм. Хүмүүс түүнийг бусдаас тэс өөр бизнесмен байсан, тэр хэзээ ч бусад шиг бүдүүлэг зан гаргадаггүй, маш их алсын хараатай нэгэн хэмээн дурсдаг билээ. Хэрвээ тэр Билл Гейтс шиг, эсвэл Жефф Безос шиг хувцасладаг байсан бол байдаг л нэг гүйцэтгэх захирлын дүрээр хүмүүст хоногшин үлдэх байсан ч байж магадгүй юм.

Эндээс нэгэн асуулт урган гарч ирж байгаа нь "Энгийн нэг ноосон цамц яаж нэр хүндийн асар том баталгаа, нэрийн хуудас болж чадаж байна вэ?". Хариулт нь асуулт дотроо нуугдаж буй. Учир нь хоолойтой хар ноосон цамц бол маш энгийн. Хоолойтой хар ноосон цамц өөртөө байхгүй юмыг хамгийн оновчтойгоор төлөөлж чаддаг. Хоолойтой хар ноосон цамц нэгэн зэрэг цамц, зангиа шиг дэгжин харагдаж, бас футболка шиг чөлөөтэй байж чаддаг. Ингэснээр албаны болон энгийн байдлын голд орших, хүрэх боломжгүй гэмээр гайхалтай цэгт очдог аж. Жишээлбэл, хоолойтой ноосон цамцыг костьюм пиджактай өмсөхөд гайхалтай зохицдог шиг өдөр бүр энгийн хувцастай хослуулахад ч тохиромжтой байдаг билээ.

Хоолойтой ноосон цамцыг анх 19-р зууны сүүл үед полочид олноор өмсөн, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгожээ. Түүнээс өмнө хоолойтой ноосон цамц тамирчид, ажилчид, далайчид, цэргүүдийн өмсдөг гол хувцас байв. Гэвч 20-р зууны үүр цайж байхад Европын загвар зохион бүтээгчид хоолойтой ноосон цамц орчин үеийн хувцаснуудтай хэрхэн гайхалтай зохицож болохыг олж харсан байна.

Хоолойтой ноосон цамцыг алдартай болгосон эрхмүүдийн нэг бол 1920-оод онд амьдарч байсан Британийн жүжгийн зохиолч Ноел Ковард юм. Тэрбээр биед эвтэйхэн болохоор нь хоолойтой ноосон цамц өмсдөг байсан нь олон хүнд нөлөөлж, түүнийг даган дуурайх болжээ. Үүнээс харахад хоолойтой ноосон цамц аль ч үед ямар ч сул талгүй хамгийн төгс хувцас байсаар ирсэн байна. Мөн алдарт жүжигчин Марлен Диетрич 1930-аад онд хоолойтой хар ноосон цамцыг эрэгтэйлэг том хүрэмтэй хослуулан өмссөн нь одоо ч чадварлаг дизайнеруудын сонголт болсоор буй юм.

Гэхдээ яг үнэндээ хоолойтой ноосон цамцны жинхэнэ алдар суу хоёрдугаар дайны төгсгөлд жинхэнэ утгаараа мандсан юм. Дайны хөлөөс сэргэн мандсан Парис дэлхийн өнцөг булан бүрт суугаа экзистенциалистуудын зайлшгүй дуурайх ёстой үлгэр жишээ болж байлаа. Учир нь хоолойтой ноосон цамц Парис хотын алдартай Жульетт Греко, Ив Монтан, Жак Брел, Майлс Дэвис тэргүүтэй ихэмсэг зохиолч, уран бүтээлч, хөгжимчин, кино одуудын гол сонголт болж байв.

Хамгийн гол нь Францад ийнхүү сэтгэл хөдөлгөм, дэгжин, нухацтай байдлын амин сүнс болсон хоолойтой ноосон цамц 1950-иад онд АНУ-д очихдоо бүр ч олон хүнийг байлдан дагуулжээ. Түүнээс хойш хорин жилийн турш Лоу Рид, Жоан Дидион нараас эхлээд Элдриж Кливер, Глориа Стьенем нар хүртэл хоолойтой ноосон цамцнаас салаагүй юм. Домогт Боб Дилан хүртэл өөрийн ид мандаж явсан 1965-1966 онууддаа хар ноосон цамцаа нэг ч тайлаагүй гэдэг.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.17

Манай Эби сүүлийн үед дандаа хар цамц өмсөөд бгаа Даанч хүзүүгүй болохоор хоолойшүй севитер өмсөж бна

Avatar

хэ хэ хэ 2020-12-02 49.0.212.165

Танай хүрэлсүх ямар свитер өмсөж байна, цагаан ноолууран светер үү

Avatar

Эмгэн 2020-12-02 49.0.212.165

За тэр сэвээтэр мэвээтэр яах вэ

Avatar

Зочин 2020-12-02 172.58.87.116

Orosuud l sviter gedgiishd gehdee ene zurag deer baigaa chini orosiin sviter bish l dee

Avatar

/*-*/ 2020-12-02 49.0.212.165

Оросоос өөр улс байдгүй юмуу хаашаа юм бэ, юм л бол Орос Орос л гэх юм, уулсын цаана уул, улсын цаана улс байдаг юм. ЗСБНХУ-ын үеийн хоцрогдсон зөнөг минь

Avatar

Зочин 2020-12-02 66.181.187.228

Орсыг чи юунд үзэн ядан вэ магадгүй ямар нэг учралаар рорс чиний аминд ч орох юм билүү юм болгон учиртай одоогоор гэнэн залуу минь

Avatar

Зочин 2020-12-02 192.82.69.36

Сви́тер (англ. sweater от to sweat «хөлрөх») гэдэг үг оросоос гаралтай биш, 1930 онд Коко Шанель анх эмэгтэй свитер зохион бүтээж моод болгож байсан түүхтэй!

Avatar

үхэрүүдээ 2020-12-02 192.82.68.100

бие муутай туранхай хүмүүст зохимжтой л доо малуудаа

Avatar

Зочин 2020-12-02 202.179.25.59

Стив жобсын аав нь Сири гаралтай. Өөрөөр хэлбэл араб.

Avatar

Зочин 2020-12-02 203.91.115.55

Марлен Дитрих.

Avatar

Зочин 2020-12-02 103.57.95.128

энд нилээд хооронд нь хольсон зураг тавьж. Свитер эсвэл Стив Жобсийнх шиг бол Dolce Vita гэдэг юм

Avatar

Зочин 2020-12-02 192.82.69.36

"Хоолойтой цамц"-ыг Свитер гэдэг юм!

Avatar

Зочин 2020-12-02 192.82.68.198

70 aad ond seviiter nereer mongold mood bolj baisan daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж