Марадона: Сахиусан тэнгэрийг минь харж хандаж байгаарай!

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

Марадона: Сахиусан тэнгэрийг минь харж хандаж байгаарай!

Марадона: Сахиусан тэнгэрийг минь харж хандаж байгаарай!

Дэлхийн хөлбөмбөгийн домог асан Диего Марадона таалал төгсөөд хэдэн өдөр өнгөрчээ. Өдөр бүр түүнтэй холбоотой мэдээллүүд гарсаар байна. Энэ удаад Диего Марадонагийн бага хүү Диего Фернандодоо санаа тавьсан бичлэг нь ил болжээ. Энэхүү бичлэг нь домогт хөлбөмбөгчнийг үхэхээс хэдхэн цагийн өмнө бичигдсэн бөгөөд тэрээр энэхүү бичлэгтээ хүүгийнхээ хойд аавд хандан “Түүнийг минь болон зүйрлэшгүй сахиусан тэнгэрийг минь харж хандаж байгаарай” хэмээжээ.

Диего Марадона албан ёсоор гэрлэлтээ батлуулж байсан ганцхан эхнэртэй бөгөөд хосууд 1984-2004 онуудын хооронд ханилжээ. Тэрээр Диего Синагра, Жианнина Марадона, Далма Марадона, Жана Марадона, Диего Фернандо Марадона гэх таван хүүхэдтэй. Долоон настай, бага хүү Диего Фернандо Марадона нь талийгаачийн удаан хугацаанд үерхсэн найз бүсгүй болох Вероника Ойедагаас нь төрсөн аж. Хосууд удаан хугацаанд үерхсэний эцэст салж, Вероника Ойеда Марио Баудри хэмээх Аргентин эртэй нийлжээ.

Өдгөөг хүртэл Аргентин улсад Диего Марадонагийн үхэлтэй холбогдуулан мөрдлөгийн ажил үргэлжилсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, тархиндаа хагалгаа хийлгээд удаагүй байсан Диего Марадона таалал төгсөхөөсөө долоо хоногийн өмнө байшиндаа толгойгоороо хүчтэй унажээ. Энэ талаар талийгаачийн хуульч Жизела Мадрид ярихдаа “Марадона үхэхээсээ долоо хоногийн өмнө Лхагва гаригт гэртээ унасан. Тэрээр унаж, толгойгоо цохисон бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэж, MRI, эсвэл CT дурангийн шинжилгээнд оруулаагүй байсан” хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж