НОК: Архи, пиво зарахгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

НОК: Архи, пиво зарахгүй

НОК: Архи, пиво зарахгүй

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр (2020.12.01) орой цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өглөө.


Хотын дарга мэдээлэл өгөхдөө Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буйг онцлоод “Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр үргэлжилж байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” гэсэн юм.

УОК-оос өнгөрсөн сарын 29-ны өдөр мэдээлэл хийхдээ 17 градус хүртэлх согтууруулах ундааг худалдаалах асуудлыг ярилцсан, шийдвэрийг аймаг, нийслэлийн Онцгой комисс гаргана гэж байсан юм.

Тэгвэл Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байна. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр шар айраг болон дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах тухай асуудлыг Засгийн газрын зарим гишүүн хөндсөн. Гэтэл иргэд ийм шийдвэр гарсан гэж ойлгоод байна.

Нийслэлийн Цагдаагийн газраас хөл хорионы хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 54 хувиар буурсан бол гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүн дотор хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 49 хувиар, согтуугийн шинжтэй дуудлага 71 хувиар буурсан" талаар Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө.

УОК-ийн шийдвэрээр энэ сарын 11 хүртэл Улаанбаатар хот хатуу хөл хорионд байна. Хат хөл хориотой өдрүүдэд пиво, вино зарахгүй байхаар НОК шийджээ

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж