"Х.Баттулга аа, улс төрийн хоригдол 14 хүнд уучлал үзүүл"

Хуучирсан мэдээ: 2020.12.02-нд нийтлэгдсэн

"Х.Баттулга аа, улс төрийн хоригдол 14 хүнд уучлал үзүүл"

"Х.Баттулга аа, улс төрийн хоригдол 14 хүнд уучлал үзүүл"

Улсын их хурал (УИХ)-ын ээлжит сонгуулийн өмнө М.Энхсайханаас эхэлсэн баривчилгаа Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Х.Бат-Ялалт, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нараар үргэлжилж, эхнээсээ ялаа эдэлж байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр (2020.12.01) Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн ч С.Баяр, С.Баярцогт нарын хэргийг нэгтгэж, Пүрэв гаригт шүүхээр болсон юм.

Эдгээр эрхэмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд уучлал үзүүлэх ёстой хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Х.Баттулга аа, улс төрийн хоригдол 14 хүнд уучлал үзүүл. Үндсэн хуулиар зөвхөн Ерөнхийлөгчид олгосон бүрэн эрх. Элдэв журам, тайлбараар шалтаглах хэрэггүй. Төрийн тэргүүний уучлалаас илүү хүчтэй эрх зүй гэж байхгүй. Хэлмэгдсэн, алдаж эндсэн бусдыг нь 100 жилийн өршөөлд Улсын их хурал хамруулаг” хэмээсэн байна.

Уучлал үзүүлэх бол Ерөнхийлөгчид олгогдсон онцгой бүрэн эрх юм.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж