Lanvin ордны шинэ бүтээлч захирал

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Lanvin ордны шинэ бүтээлч захирал

Lanvin загварын ордон эцсийн эцэст сонголтоо хийлээ. Альбер Эльбаз загварын ордны бүтээлч захирлын тушаалыг өнгөрсөн намрын сүүлчээр орхисны дараа  хэдэн сар өнгөрсөнөөс  хойш  сонголтоо хийж  уран сайхны удирдагч захирлаараа франц загвар бүтээгч эмэгтэй Бушра Жаррарыг  томилов. Хоёр хоногийн өмнө ордны удирдлагын нэг Мишель Юибан уг томилолтыг баталсан байна.  Альберийг явсны дараа хэн түүний тушаалд суух бол гэсэн таамаглал завгарын ертөнцөөр тэнүүчилж явлаа.

Ингээд Жаррар л удирдлагын санаанд нийцэж чаджээ. Бушаа Кана хотод төрсөн бөгөөд Мароккогийн гарал үүсэлтэй. Энэ эмэгтэй Парис хотын Йcole Duperrй  гэх урлагийн сургуулийг дүүргэсний дараа Николя Жескьер, Кристиан Лакруа нарын нэртнүүдтэй хамт ажиллаж байжээ. Тэрээр өөрийн загварын шугамыг 2010 оноос гаргаж, prкt-а-porter, Haute Couture стилиэр жилдээ хоёр шугам бүтээж иржээ.  Lanvin  ордонтой хамтран ажиллах нь  Бушрагийн хувьд хүндтэй бөгөөд томоохон сургууль болох юм. Жаррарын удирдлагатай  Lanvin ордон ямар болох нь  энэ намар харагдана.  Түүний ордонд ирээд бүтээсэн анхны уран бүтээл нь  хавар-зун 2017 үзүүлбэр болох юм.

Lanvin  загварын ордоныг загвар бүтээгч Жанна Ланвен 1890 онд Парис хотноо үндэслэн байгуулжээ. Тэрээр эхлээд ээж, бяцхан охиддоо зориулан хувцас бүтээж байсан нь Поль Ирибийн зурсан ордны логод буужээ. Жанна нас бараад охидууд нь ажил хэргээс нь холдсоны дараа ордон уналтын байдалд байлаа. Брэндийг 2001 он хүртэл L'Oreal компанийх байсныг Тайванийн ажил хэрэгч эмэгтэй Шоу-Лан Вонг худалдан авчээ.

Загварын ордны өмнөх бүтээлч захирал Альберт (Альбер) Эльбаз 1961 онд Мароккогийн Касабланка хотод төржээ. Эцэг нь үсчин, эх нь бүх насаараа зураач болохыг мөрөөдсөн гэрийн эзэгтэй байв.

Багаасаа Альберт дуурайн тоглох авъаяс сайтай байсан бөгөөд нэг үе жүжигчин болох талаар бодож байлаа. Гэвч үүнийхээ оронд тэрээр 1982 онд Тель-Авив хотын Инженер, дизайны Шкарын коллежид (Shenkar College of Engineering and Design) суралцав. Хоёр жилийн дараа эхээсээ 800 долларын бэлэг аваад Альберт Нью-Йоркт очихоор явлаа. Тэнд нэрээ Альбер болгон сольжээ. Эхлээд тэр Оёдолчдын хороололд  ажил олоод оройн даашинз бүтээж эхэлжээ. Альбер 1989 онд  “Gucci”-ийн  Доун Меллотай тааралдаж, тэр нь түүнийг дизайнер Жеффри Бинтэй танилцуулсан байна. Бинийн компанид Альбер Эльбаз хэдэн жил ажиллажээ.

Эльбаз 1996 – 1998 онуудад Парисын “Guy Laroche” ордонд  түүний ерөнхийлөгч Ральф Толеданогийн урилгаар очин ажилласан байна. Тэрээр 1998 онд “Yves Saint Laurent” загварын ордонд ажил авч линией ready-to-wear Yves Saint Laurent Rive Gauche шугам дээр ажиллажээ. Эльбаз Италийн “Krizia” компанид ажил олов. Тэр 2001 онд компанитайгаа хамтын ажиллагаагаа зогсоож, Энэтхэгээр аялан энэ үеэрээ 2000 гаруй таталбар зургууд хийжээ.

Загварын  салбарт ажил хайж цөхөрсөн тэр эмч болох талаар бодож эхэлсэн юм. Удалгүй Францын “Lanvin” загварын ордноос бүтээлч захирлаар ажиллах урилга аваад эмч болох бодлоо орхижээ.

Lanvin-д зориулсан анхны  цуглуулга нь ихээхэн сайн үнэлгээ авсан байв. “Vogue” сэтгүүлийн редактор Андре Леон Телли түүнийг “Парисын  шинэ авъяас” гэж нэрлэсэн юм. Америкийн загварын дизайнерүүдийн зөвлөлийн “Олон улсын дизайнер” (International Designer Award) шагнал, мөн өөрийн төрлөх Их сургууль болох Инженерийн ба дизайны Шенкарын коллежийн шагнал түүнд 2005 ирсэн байна. Эльбаз 2007 онд Францын төрийн дээд шагнал Хүндэт легионы одон болон Нью-Йоркийн Загварын  технологийн дээд сургуулийн “FIT Couture Council Award” шагнал зэргийг хүртэв. Альбер Эльбаз H&M брэндэд зориулагдсан Lanvin ордны цуглуулгыг  2010 онд гарган танилцуулсан юм. Альбер 14 жилийн жилийн дотор зууны уламжлалтай франц ордныг орчин үеийн, арилжааны амжилттай, загварын брэнд болгон зөвхөн Европт ч бус гадаад ертөнцөд алдаршуулж чаджээ. Тэрээр  CEO компанийн захирал Мишель Юибан ордны эзэгтэй  Шоу-Лан Вонг нартай ажил хэргийн зөрөлдөөнөөс болон тушаалаа орхижээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж