Орон нутгийн иргэдийг буцаах ажил үргэлжилж байна | News.MN

Орон нутгийн иргэдийг буцаах ажил үргэлжилж байна

COVID-19

Орон нутгийн иргэдийг буцаах ажил үргэлжилж байна

Орон нутгийн иргэдийг буцаах ажил үргэлжилж байна

Хот хоорондын нийтийн тээврийн тусгай үүргийн тээвэрлэлт өчигдөр 08:00 цагт эхэлсэн. Харин хувийн автомашинаар гарах иргэд 06:00 цагаас эхлэн хот хоорондын зорчих хөдөлгөөнд оролцож байна. Өчигдөр 16:00 цагийн байдлаар 51 чиглэлд 41 тээврийн хэрэгслээр 1362 зорчигч, Улаанбаатар хотоос орон нутаг, орон нутгаас Улаанбаатар чиглэлд зорчив.

Бэлтгэл ажлыг хангаж, долоон байгууллагын 800 гаруй албан хаагч 24 цагаар тусгай үүргийн тээвэрлэлт хийгдэх авто буудлуудын гадна талбай, зогсоолыг халдвар хамгааллын дэглэмийн хүрээнд тусгаарлах зурвас үүсгэн ариутгал халдваргүйжүүлэлт болон зохион байгуулалтын бусад ажлыг хийн ажиллаж байна.

Иргэдийг нэвтрүүлэх ажлыг "Драгон", "Лавай", "Тэнгэр" авто буудлууд дээр тус тус зохион байгуулж байна.

Орон нутгийн иргэдийг буцаах, нэвтрүүлэх ажлыг УОК-оос өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсэг, нийслэл, аймгийн онцгой комисс, ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа юм.

Covid-19-ийн тархалт голомтлон гарсан Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай, мөн стратегийн гол ордууд байрлаж байгаа Өмнөговь аймгийн иргэд, их дээд сургуулийн оюутнуудыг дараагийн ээлжинд үе шаттайгаар зохион байгуулж зорчуулна.

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН АЖЛЫН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

боогдсон иргэн 2020-12-02 202.126.90.67

Шинжигээний хариу гардагүй 2хонолоо хүн тамлаж Ковидоор далимдуулж олн ыг дарангуйлахаа зогсоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж