Ерөнхийлөгчийн хориг & МАН-ын эсэргүүцэл | News.MN

Ерөнхийлөгчийн хориг & МАН-ын эсэргүүцэл

Ерөнхийлөгчийн хориг & МАН-ын эсэргүүцэл

УИХ 2021 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хуулийн дагуу баталсан. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгч 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавиад буй. Монгол ардын намын бүлэг, байнгын хороод Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх саналд нэгдсэн. Тодруулбал, МАН-ын бүлэг Даваа гаригт хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн саналд нэгдсэн юм. Бид энэ удаагийн VS буландаа Ерөнхийлөгчийн хориг болон МАН-ын хориг хүлээж авахгүй гэх эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна.

Сонирхуулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсоноосоо хойш нийтдээ 13 удаа хориг тавьсны дөрөв нь улсын төсөвт тавигдаж байжээ.


 

Х.Баттулга
Монгол Улсын Ерөнхийлөгч

-Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн юм.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөн, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэжээ.

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч, тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг сануулж, хориг тавьсан. 

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавилаа.

МАН-ын бүлэг:

-Ерөнхийлөгчийн 2021 оны төсөвт тавьсан хоригийг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж шийдсэний дагуу өчигдөр Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод хуралдаж, мөн л хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга, 2021 оны төсвийн ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй байх саналаа байнгын хорооны хуралд илэрхийлсэн юм.

Тэрбээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэж байна. Хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд эрсдэлд орно. Арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсөв, 20 гэхэд сумдын төсөв, сүүлийн 10 хоногт улсын нэгдсэн төсөв батлагдаж гарах ёстой. Төсвийн тодотгол биш хориг учраас төсвийг эхнээс нь хэлэлцэх болно. Цаг хугацааны хувьд энэ ондоо багтааж хэлэлцэх ямар ч боломж байхгүй. Ийм цаг хугацааны эрсдэл байна. Хоёрдугаарт, цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалтууд хийгдээд явж байгаа. Төсвийн тодотголд хүрэлгүйгээр нийт алдагдлаа хөдөлгөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нар хоорондоо урсгал зардлаа хасах, танах, шилжүүлэх ийм боломж байгаа. Цар тахлын тухай хууль энэ онд дуусна. Нэг удаа сунгах эрх нь УИХ-д бий. Сунгахаар ажиллаж байна. Хуулийн үйлчлэлийн хүрээнд төсвийн зохицуулалтуудыг хийх бүрэн боломжтой. Хоригт тусгасан дөрвөн саналд тайлбар хийе. Ерөнхийлөгч төсөвт хэсэгчлэн хориг тавьсан бол өөр хэрэг. Бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах гэдэг нь 2.8 их наяд төгрөг болно. 2-3 яамны урсгал бүх зардлыг зогсоож байж 2.8 их наяд төгрөг гаргана гэсэн үг. Өнөөдөр Засгийн газрын бүтцэд золиослох ийм салбар байхгүй. Бүхэлд нь хориг тавьсан үед 20 хувиар зардал бууруулах ямар ч боломж байхгүй. Төсөв хэлэлцэх үеэр багагүй зардлуудыг танасан, 5-15 хувь хүртэл хассан. Нийгмийн халамжийг ч гэсэн таван хувиар хассан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэх гэсэн Ерөнхийлөгчийн санал тооцоолол, үндэслэгүй. 1 сая төгрөгийн 200 мянган төгрөгийг нь бэлнээр олгох гэсэн асуудалд Засгийн газар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Цар тахлын үед буцалтгүй тусламж хэлбэрээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгө олгох нь хамгийн оновчтой хувилбар гэж үзсэн. Олон хүүхэдтэй айлууд нэг жилд 1 сая төгрөгөөс илүү мөнгө авах боломжтой. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг Сovid-19-ийн эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн саналын тухайд вакцин авах мөнгөгүйдээ зээл авах гээд байгаа юм биш. Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байна. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс (ГАВИ), ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран КОВАКС механизм (COVAX Facility) байгуулсан. Уг механизм нь Covid-19-ийн эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготой учраас эхний удаад вакцин авах боломж бий гэж Засгийн газраас хэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

31 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-12-02 64.119.21.90

Muu jonhuu udahgui yalaa uurne

Avatar

Зочин 2020-12-02 202.21.108.62

БОАЖЯ ны Сайд Сарангэрэл Хэнтийд хэдэн амбаарыг 54 тэрбумаар санхүүжүүлнэ гэчихлээ. Монголын ард түмний татвараар цугласан хөрөнгийг та нар хэдий болтол цуслах вэ?

Avatar

Ardchilliin partizan 2020-12-02 139.5.218.25

AN -iin muhul Erdeniig namiin darga bolgosnoor ehelsen,vvniig Zika virus hiisen. Battulgiig Erunhiilugchid ner devshvvlsneer orshuulgiin nvhee uhsan. Vvniig mun l Zika virus hiisen. Odoo ter nvhendee orood hevtej bna. Shoroogoor bulah geed Tuvaan, Ganbat 2 hvrz bariad shalamgailj bna. Orshuulgan deer ni Hvrelsvhiin heleh vgiig Oyun-Erdene bichij bichij bna.

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.16

Сэтгэл байвал өгч болно. Гол нь сэтгэл дутаад байна. Худлаа манж зан гаргаж санаа алдаад байхгүй Ш.Батхүү, Ундармаа гэх мэт хүмүүсээс мөнгө аваад өгч болно доо. УИХ-н гишүүд, сайд нар цалин болон бусад хангамжаасаа татгалзах хэрэгтэй. Мөн дэд сайд албаны дэд дарга зөвлөх нэртэй нөхөд байна. Энэ мэт олон арга байна.

Avatar

zochin 2020-12-02 49.0.212.165

жидүүчдийн засгийн газар огцор. өөр хэлэх зүйл байхгүй

Avatar

Иргэн 2020-12-02 122.201.21.243

Төсвийн асуудлыг ингэж улс төржиж, эсвэл нэр хүнд олж авах зорилгоор шийдэх хэрэггүй. Манай төрийн 3 өндөрлөг үндэсний аюулгүй байдлын зөвлөл биздээ. Төсөв манай улсын аюулгүй байдлын үндэс. Энэ гурав маань үнэхээр улс орон. ард түмнээ гэдэг юм бол ярьж хэлэлцээд, хамтарч шийдээч. Ингэхгүй бол ард олон та нарыг дагаж манай, танай болж хуваагдаад хэцүүдлээ шүү? Юуны аюулгүй байдал.

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.178

Жэнкод тааралдсан газар нь салаавч өгөөд эхэллээдээ зөв зөв

Avatar

иргзн 2020-12-02 202.179.27.138

Ерөнхийлөгч өө Дэмжиж байна МАН Хүрэлсүх Ард иргэд дээ Хүйтэн сэтгэлээр хандаж байна, МАН Тар Хүрэлсүхийн ЗГ Огцорооо

Avatar

Зочин 2020-12-02 202.55.188.46

Еренхийлегч ерх бур гэж бурхэгдуулээд байна. 2 ам бултэй ерх ч байна, 10 ам бултэй ерх ч байна. Тэгээд адилхан 1 сая егвел шударга бус болно. Тэгж худлаа бутэхгуй том амласнаас ереесее насанд хурсэн иргэн бурт 200000-н хунсний дэвтэр нэрийг нь цээж зурагтай нь РД-тай нь бичээд егье. Бэлэн менге егвел архичид архинаас егне. Хуухдуудэд тэртэй тэргуй менге егч байгаам чинь хэрэггуй

Avatar

Зочин 2020-12-02 202.21.98.238

TANAI SITE ELBEGDORJTOI HOLBOOTOI NIITLELUUD DEER YAAGAAD COMMENT BICHIH BOLOMJGUI NIITELDEG VE??? HEHE… COMMENT OPTION NEECHVEL NUGUUHIIG NI ARD IRGED YOSTOI HELJ UGUH BHDAA TEE… HAHAHA!

Avatar

Зочин 2020-12-02 202.55.188.46

Еренхийлегч ерх бур гэж бурхэгдуулээд байна. 2 ам бултэй ерх ч байна, 10 ам бултэй ерх ч байна. Тэгээд адилхан 1 сая егвел шударга бус болно. Тэгж худлаа бутэхгуй том амласнаас ереесее насанд хурсэн иргэн бурт 200000-н хунсний дэвтэр нэрийг нь цээж зурагтай нь РД-тай нь бичээд егье. Бэлэн менге егвел архичид архинаас егне. Хуухдуудэд тэртэй тэргуй менге егч байгаам чинь хэрэггуй.

Avatar

Зочин 2020-12-02 66.181.183.99

Мангар МАН-д ирэх жилийн сонгууль коронагаас чухал тул ерөнхийлөгчийн саналыг унагах нь чухал харагдаж байгаа. МАН ард түмний төлөө хийсэн зүйл гэж үгүй шүү дээ

Avatar

Зочин 2020-12-02 202.126.89.63

Төсөвөө хэмнээчээ. Ажлын байр, цалин орлогогүй болсон иргэдэд соёлын төв, спорт заал музей хөшөө баримал хэрэггүй..

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.84

АН-ын уяаны мангарууд, архинд толгойгоо мэдүүлж, ухаан нь балартсан зэрлэгүүд шиг юунд энгэтлээ үсчин дайрана вэ. Ерөнхийлэгчийн хоригийг хүлээж авах боломжгүй талаар монгол хэлээр хэнд ч ойлгомжтой маш тодорхой тайлбарлаад байна шүү. Харин батласаны дараа явцын дунд тухайн нөхцөл байдалтай уялдуулж тодотгол хийж болох юм байна.. Хүмүүсийн нэр зааж,тэдэн рүү зэрлэгээр дайрах нь илүү амжилттай гэж бодоо юу. Монголчууд тэнэг биш. Бүү бас.Ерөнхийлэгчийн сонгуулийн сурталчилгаа ухаантай юм байх да

Avatar

zochin 2020-12-02 202.179.24.89

mongo avna, Eronchiilogchoo demjij bna. Ich barigchid b** danalz!!!

Avatar

Зочин 2020-12-02 103.212.119.116

Хэдэн хөлсний троллууд нь засгаа өмөөрөөд алаан болж байна, ерөнхийлөгч маш зөв хориг тавьсан , даанч тэрийг нь хүлээж аваад алдаагаа засах ухаан Хүрэлсүхэд байсангүй дээ

Avatar

ЗОЧИН 2020-12-02 192.82.72.248

БҮГД ХҮРЭЛСҮХЭД ӨРТЭЙ МАНГАРУУД, ЮУ ГЭЖ ТУШААНА ТЭРҮҮГЭЭР НЬ… БУЛГАНТУЯА, ХҮРЭЛБААТАРААС ЭХЛЭЭД ӨРӨВДӨЛТЭЙ ГАРУУД…

Avatar

Зочин 2020-12-02 64.119.25.84

Баян хоосны ялгааг өдөөч бодлого бүхий манай ардчиллын хуурамч баг өмссөн хэдэн шуналтууд, мангарууд ,манай орныг хэзээ хөгжүүлж, цэцэглүүлж, сайхан болгочихсон билээ. Харин ядууруулж, хоосруулж,өрөнд оруулж, туйлдуулж, хүндрүүлдэг биз дээ. Тэгээд үүнийгээ давтах гээд байгаа юм уу. Хэн та нарт итгэх билээ.Эрүүл л бол ийм юм хийхгүй биз.

Avatar

Зочин 2020-12-02 202.126.89.177

Монгол улсын ерөнхий сайдаар дандаа хогийн хулгайч нар ажиллаж байсан. Гэхдээ арай ч Хүрэлсүх шиг адгийн шаар байсангүй.

Avatar

Зочин 2020-12-02 66.181.177.183

MАН хан удахгүй улс тарийн үхдэл болох замруугаа явж байгаа, та нарыг тун удахгүй улс төрийн тавцангаас зайлуулнаа,

Avatar

ИРГЭН 2020-12-02 202.9.46.161

БҮХЭЛ БҮТЭН 1 ДҮҮРЭГТ ХХБ-НЫ ГАНЦХАН САЛБАР АЖИЛЛАЖ БГА ТУЛ ХОТЫН ЗАХААС, КОРОНА ГАРСАН ХОРООДООС ХҮРТЭЛ ХҮМҮҮС ИРЖ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЖ, ӨВЧИН ТАРААХ ЭРСДЭЛИЙГ ҮҮСГЭЖ БНА. БАНКНЫ САЛБАРУУДАА НЭМЖ АЖИЛЛУУЛААЧ ЭЭ. ӨВЛИЙН ХҮЙТЭНД ГАДАА ОЧЕРЛУУЛЖ ИРГЭДЭЭ ЧИРЭГДҮҮЛЖ БГА БАНКНУУДЫН ХҮНД СУРТЛЫГ УСТГАЯ!!!! ХОТЫН ДАРГА АА…

Avatar

Зочин 2020-12-02 202.55.188.46

Harin tiimee, ocheroos aigaad ochij chadahgui ni ee, ug ni ochih heregtein baigaam

Avatar

Зочин 2020-12-02 66.181.189.244

jencog zailuulya

Avatar

Зочин 2020-12-02 185.100.87.206

Мал бөхөд ямар нэгэн алсын хараа үнэн дээ алга мөнхийн өвчин дунд байх мэт ярих юм. Вакцин тариад юм уу хавар болоод ханиад өвчин намдана түүнээс цааш алсыг харахгүй байна. Чаддаг мэддэг ганц юм нь хааж боох энэ мэхийг жудодоо сайн сурсан бололтой.

Avatar

ЗОЧИН 2020-12-02 66.181.191.238

МАН БОЛ ОЛИГАРХУУДЫН НАМ БАЙСАН БАЙСААР БАЙГАА. ӨНӨӨДӨР МАН ГЭДЭГ ГАНЦХАН НАМТАЙ УЛС БОЛСОН ШҮҮ. М.ЭНХБОЛДООС АВХУУЛААД ЖДҮЧИДЭЭ ЯАЖ ХАМГААЛАВ. МАН УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ АРД ТҮМЭН ИТГЭСЭН. ХАЛАМЖААС ӨӨР ШИЙДЭЛГҮЙ НАМ. ХАЛАМЖ ГЭЖ УГЖСААР БАЙТАЛ УЛС ОРОН ӨРӨНД ОРСОН ЯДУУ ГУЙЛГА ГУЙСАН АРЧААГҮЙ ЯДУУ УЛС БОЛЧЛОО.

Avatar

Санхүүч 2020-12-02 202.126.89.226

Монгол бол 1 л өрх айл,олон хэрэггүй ашиггүй бүтэхгүй 76 л хувьдаа завших өөрсдөө ашиг гаргасан асар их тоо орсон байнөө,ард түмэнд наалдацтай төсөв хий.Алсын хараатай Ерөнхийлөгчийн бодлого зөв .Ард түмэн дэмжиж байна

Avatar

Зочин 2020-12-02 66.181.161.62

МАН арай л юмаа. Ганцхан удаа гараа өргөөд баталчихад сарын хугацаа хүрэхгүй гэнээ. Шийд нь гарчихвал өөр хүмүүс хэрэшжүүлдэг биз дээ.

Avatar

Зочин 2020-12-02 203.23.49.77

МАН нам гэж бүтэхгүй нөхдүүд

Avatar

Алтанцэцэг 2020-12-02 122.201.19.99

Улстөржихөө больё мөнгөгүй байгаа жонхуу лалараа чи яасан их сонгуулийн шоугаа эрт эхэлдэг юм бэ өөрийнхөө мөнгөөрөө сонгуулийнхаа шоуг хийвэл яасийм бэ оффшороос мөнгөө оруулж ирчээд олон юм хуцаачээ

Avatar

Зочин 2020-12-02 185.100.87.206

Оффшорын мөнгө эсвэл өөрөөсөө мөнгө гаргаж өгөх байсан бол жонхуу өнөөдөр алга болчихсон хайлгуулж байгаа. Оффшорын мөнгийг сайн нэхэх хэрэгтэй авч ирээд өр дардаг хүн болоод байсан. Эцэстээ ингэж ядуу улсын төсөв лүү дайрах байсан юм уу.

Avatar

МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨХ СЭТГЭЛТЭН 2020-12-02 202.55.191.130

МАН-ЫНХААН, ТА НАРЫГ СОНГОСНООРОО СОНГОГЧИД АЛДЛАА, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ СОНГОГЧДЫН ХОХЬ. ТӨРД ТӨРИЙН МӨНГӨ ГЭЖ НЭГ ТӨГРӨГЧ БАЙДАГГҮЙ ЮМ. ХАРИН АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨ Л ГЭЖ БАЙДАГ ГЭДГИЙГ АНГЛИЙН ТӨМӨР ХАДАГТАЙ ХЭЛСЭН БАЙДГИЙГ ОДОО БОЛТОЛ ОЙЛГОЛГҮЙ ЛУЙВАРДАХ АРГАА ОЛСОН БОЛ ДАРААГИЙН СОНГУУЛЬ ТА НАРЫН ХУВЬД ШОРОН БАЙХ БОЛНОО ГЭДГИЙГ ХЭЛЧЬЕ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж