Улаан бурхнаар 10 хүүхэд амиа алджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улаан бурхнаар 10 хүүхэд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.14-нд нийтлэгдсэн

Улаан бурхнаар 10 хүүхэд амиа алджээ

Эрүүл мэндийн салбар харьяалах эзэнгүй, мэргэжлийн сайдгүй олон жил явснаас хүн амын дундах, ялангуяа хүүхдийн өвчлөл нэмэгдсэн хэмээн Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос мэдээллээ. Тухайлбал, улаан бурхан өвчний тархалт 2015 оноос гэнэт сэргэж 19 мянга гаруй хүн, 2016 оны эхний хоёр сард 3236 тохиолдол бүртгэгдэж, он гарсаар 10 гаруй хүүхэд улаан бурхан өвчний улмаас амиа алдсан тохиолдол гарсныг тэд дурдаж байна.

Тэдний зүгээс Эрүүл мэндийн яам, нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан улаан бурхан өвчний эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй байна хэмээн шүүмжлэв. Улаан бурхан өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, вакцинжуулалтыг хангалттай хийх байтал урьдчилсан мэдээлэл өгөөгүй, өнөө маргаашаа аргацаасан шинжтэй байгаагаас болж 10 нярайгийн амь эрсэдсэн гэлээ.

Тэгвэл бид улаан бурхан өвчний эсрэг вакцинжуулалтыг хэрхэн явуулж байгаа талаар ХӨСҮТ-өөс тодруулсан юм. Улсын хэмжээнд 70 мянган тун вакцин байна. Үүнээс 40 гаруй мянгыг нь орон нутагт буюу аймгуудад тараажээ. Халдварын голомт Улаанбаатар хотод хамгийн их. Мөн хүн ихээр зорчдог зам дагуух Сэлэнгэ, Дорноговь зэрэг аймгуудад өвчлөл их гарч байгаа аж.

Ямартай ч эрүүл мэндийн салбар сайдгүй, ороо бусгаа энэ үед хүүхдийн эрүүл мэндийн асуудал доройтсоор байгааг Монголын хүүхдийн төлөө байгууллагуудын үндэсний нэгдсэн холбооноос санууллаа. Тэдний мэдээлж буйгаар халдвартын эмнэлэг 530 ортой ч 600 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хүүхдийн эрчимт эмчилгээний тасаг ачааллаа дийлэхгүй болж, нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэж, хүчилтөрөгчийн аппаратаа хуваан хэрэглэсэн дүр зураг бийг албаныханд дахин сануулж байна. Улмаар ийм нөхцөл байдлыг удаан үргэлжлүүлэхгүйн тулд Эрүүл мэндийн сайдыг мэргэшсэн хүнээр хурдан томилохыг шаардаж байгаа юм.

Б.ЗАЯА

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-03-14 202.170.69.98

Хэн ч мэдэхгүй нэг төрийн бус байгууллага гарч ирээд л олны анхаарлыг татах гээд л эмзэг асуудлаар сү сүр юм ярих юм. Өөрснөө юу хийдгийн? Сонсоо ч үгүй л юм байна.

Зочин 2016-03-14 150.129.143.245

Монголчууд баялагын ***** хүрсэээн гэвэл үнэн. Ямар ч ***** өвгөд хөгшид хүүхдүүдэд эхэлж бууна. Жилийн 4 улиралд шоудаж дуусдаггүй ***** ард түмэн.

Зочин 2016-03-14 202.179.18.61

za araich dee burhan min

123 2016-03-14 202.179.31.84

Монголын Хүүхдийн нэгдсэн холбоо гэж ямар байгууллага байдаг юм бэ? Өөрсдөө юу хийж байгаа юм бэ? Сайдгүй ч гэсэн ажлаа мэддэг хүмүүс цаг алдалгүй шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Жил болгон гардаг цаг үеийн асуудлаар битгий тоглолт хийж нийгмийг бужигнуулаад бай. бид энэ өвчнийг цар тахал болгохгүйн тул нлйр хоолгүй ажиллаж байна

З.Энхболдолд 2016-03-14 103.26.194.250

АН арай дэндлээ засаглах чадвар байхгүй, бонд төсвөөс хэрхэн мөнгө цохисон хэргээ хаацайлахаа бодож суух юм.

Зочин 2016-03-14 103.229.123.179

Толгойгүй Эрүүл мэндийн салбарт иргэд хохирсоор хэр удаан явах вэ?

Зочин 2016-03-14 202.9.42.3

Намбарын Энхбаяр дарга сайд болохын тулд 10 нярайн аминд хүрлээ

zochin 2016-03-14 202.21.111.98

erkh medeltnuudiin vr huhed uwduggui bolhoor eruul mendiin salbart anhaaral tun muu handuulj bn.

zochin 2016-03-14 59.153.115.60

Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан.

Boldoo 2016-03-14 103.9.90.230

Монголчууд мөнгөтэй байх үедээ боловсрол эрүүл мэндээ өөд нь татаж чадаагүй, хохь нь болсон, одоо мөд мөнгөний бараа харахгүй

Зочин 2016-03-14 202.179.27.59

Болдоо. чи мөнгөгүй гээд төрсөн хүүхдээ үхүүлэх үү? Мөнгөнөөс чинь илүү хүн чанар гэж юм байдаг юм.