Махны үнэ тогтвортой ч зарим бүтээгдэхүүний үнийг нэмсэн байжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Махны үнэ тогтвортой ч зарим бүтээгдэхүүний үнийг нэмсэн байжээ

Махны үнэ тогтвортой ч зарим бүтээгдэхүүний үнийг нэмсэн байжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг бууруулжээ. Тодруулбал, нэр бүхийн худалдааны төвд монгол сонгино, өндөгний үнийг нэмсэн байжээ. Сонгино кг нь 3500 төгрөгөөр худалдаалж байсныг 3000 төгрөг, С0 сортын өндгийг 420 төгрөгөөр борлуулж байсныг 400 төгрөг болгон бууруулсан байна. Харин хүнсний зах, худалдааны төвүүдэд махны үнэ өсөөгүй, хэвийн байна. Өнөөдрийн байдлаар махны дундаж үнэ кг нь хонины цул мах 8000 төгрөг, хонины ястай мах 7300-7500 төгрөг, үхрийн цул мах 11500-12000 төгрөг, үхрийн ястай мах 10500-11500 төгрөгийн үнэтэй байага юм. Тухайлбал,

  • Барс-2 захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 7500, хонины цул мах 8500, үхрийн цул мах 12000, адууны мах 8500, ямааны мах 7800 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх өдрийн махны үнэ ханштай харьцуулахад адууны мах 300 төгрөгөөр буурсан байна.
  • Хархорин захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 6800-7500, хонины цул мах 8500, үхрийн ястай мах 8500-9200, үхрийн цул мах 11000-12000, адууны мах 8500, ямааны мах 7500 төгрөгийн үнэтэй байна.

Дашрамд дурдахад, Алтжин бөмбөгөр худалдааны төв маргаашнаас эхлэн 10 хоног түр хугацаанд ажиллахгүй гэдгээ мэдэгджээ.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж