“Цар тахал” гэдэг үг 2020 оны онцлох үгээр тодорчээ | News.MN

“Цар тахал” гэдэг үг 2020 оны онцлох үгээр тодорчээ

COVID-19

“Цар тахал” гэдэг үг 2020 оны онцлох үгээр тодорчээ

“Цар тахал” гэдэг үг 2020 оны онцлох үгээр тодорчээ

АНУ-ын Мерриам Вебстерийн толь бичиг “Цар тахал” гэдэг үгийг 2020 оны онцлох үгээр тодруулжээ. Цахим толь бичигт хамгийн олон хайлт хийгдэж, өнгөрсөн онуудтай харьцуулахад олны анхаарлыг хамгийн их татсан үгсэд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр онцлох үгийг нэрлэдэг юм.

Тус улсад Covid-19 халдвар авсан анхны өвчтөн эмнэлгээс гарах үед буюу хоёрдугаар сарын 3-наас “цар тахал” гэх үгний хайлт огцом нэмэгдсэнийг судлаачид тооцоолжээ. Энэ үед “цар тахал” хэмээх үгний хайлт өнгөрсөн оныхоос 1621 хувиар нэмэгдсэн бол гуравдугаар сар гарснаас хойш 4000 хувиар нэмэгдсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гуравдугаар сарын 11-ний өдөр Covid-19 халдварт өвчнийг цар тахал хэмээн зарлах үед энэ үгний хайлт 115806 хувиар нэмэгджээ.

Өнгөрсөн 2019 онд “They” буюу “Тэд” гэх үг онцлох үгээр тодорч байв. Учир нь өнгөрсөн онд бэлгийн чиг баримжаа ялгаатай ЛГБТИ хүмүүсийг төлөөлүүлэн “they” гэж хэрэглэх нь түгээмэл болсон юм.

Эх сурвалж: REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

MOGEUH 2020-12-01 202.9.46.140

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Avatar

Badarch taxar 2020-12-01 66.181.180.121

Korona gedeg vg nomer 1 t bga 2 t tamp gedeg vg 3 t wakstin gedeg vg orno teneg mini

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж