"Хориг 2-3 яамыг золиослох учир хүлээж авах боломжгүй" | News.MN

"Хориг 2-3 яамыг золиослох учир хүлээж авах боломжгүй"

"Хориг 2-3 яамыг золиослох учир хүлээж авах боломжгүй"

"Хориг 2-3 яамыг золиослох учир хүлээж авах боломжгүй"

Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2020.12.01/-ийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2021 оны төсвийн тухай болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг 2020 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дагалдах хуулиудын хамт баталж, арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн. Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг УИХ-аар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй, төсвийн урсгал ба хөрөнгө оруулалтын зардалд  хатуу шалгуурыг тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна. Иймд Монгол Улсын 2021 оны улсын төсөвт дараах бодлогын хүрээнд зохих өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна:

  1. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  2. Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  3. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  4. Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх.

Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа тул Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьж байна.” хэмээн танилцуулгадаа дурдав.

Хэлэлцсэн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ:

-Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр би гурван асуудлаар байр сууриа илэрхийлж байсан. Харамсалтай нь байнгын хороо миний саналыг авч хэлэлцээгүй. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн гаргасан саналтай бүрэн нийцсэн санал байсан. Нэгдүгээрт, эрүүл мэнд, боловсрол, хилийн цэрэг, цагдаа, онцгой байдал гэсэн бусад төрийн байгууллагын урсгал зардлыг 20 хувиар танаж энэ мөнгийг цар тахлын эсрэг зарцуулах. Хоёрдугаарт, дэд сайд, яам, агентлагийн газрын орлогч нарын өндөр зарлагатай орон тоог цомхотгох. Гуравдугаарт, музей, оффисын барилга зэрэг нэн шаардлагагүй 149 төсөл хөтөлбөрийг царцаахад нийтдээ 403 тэрбум төгрөгийг ЖДҮХС-гийн зээлд хуваарилах гэсэн ийм гурван саналыг гаргасан боловч харамсалтай нь МАН-ын бүлэг тоож хэлэлцэлгүй, 2021 оны төсвийг баталсан. Өнөөдөр цар тахал дотоодод гарч төсөв батласан үеийнхээс өөр нөхцөл байдалд байна. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг зайлшгүй хүлээж авч, төсөвт өөрчлөлт хийх шаардлагатай. 2021 оны төсөв Ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан. Төсвийн хулгай энэ дотор хэд хэд байгаа. Музей, номын сан зэрэг  өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудын цаана МАН-ын зарим албан тушаалтнууд эндээс мөнгө авч Ерөнхийлөгчийн сонгуульд зориулах гэж байна. Мөн аймаг, нийслэлд хуваарилагдсан хөрөнгө оруулалтуудаас тухайн албан тушаалтнууд тендер 10 хувиар цохих замаар Ерөнхийлөгчийн сонгуульд зарцуулна. Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, Засгийн газрын тэргүүн нь бүгд 2021 оны төсвийг covid-19-т зориулсан төсөв болсон гэж хэлж байгаа. Харамсалтай нь вакцинаа худалдаж авах мөнгө суулгаагүй байж covid-19-д зориулсан төсөв гэж хэлж болохгүй. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах ёстой.

 УИХ-ЫН ГИШҮҮН С.ОДОНТУЯА:

-Миний хэлж байгаа үгийг сөрөг хүчний байр суурь гэж бүү хүлээж аваасай гэж хүсч байна. Ерөнхийлөгч Х.Баттулга мөн хувь хүнийхээ байр сууринаас төсөвт тодотгол тавьсан гэж бүү авч үзээрэй. Яагаад гэвэл өнөөдөр улстөрждөг цаг нь биш. Нөхцөл байдал маш хүнд байна. Өчигдөр манай бүлгийн хуралдаан дээр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч оролцож судалгаагаа танилцууллаа. Арванхоёрдугаар сарын 1 хүртэл хөл хорио үргэлжлэхэд 152 мянган хүн ажлын байргүй болно. Хэрэв энэ сарыг дуустал хөл хорио үргэлжлэвэл 432 мянган хүн ажилгүй болно гэж судалгаагаар гарсан байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 100 жил болж байгаагүй хямрал тохиох нь. ААН-үүд өөрсдийнхөө нөөцөөр ажлын байраа хадгалж чадах уу гэдэг асуултад судалгаанд хамрагдсан ААН-ийн 53 хувь нь 1 хүртэлх сарын хугацаанд өөрийн нөөцөөр ажлын байраа хадгалах боломжтой гэж хариулсан бол, 31 хувь нь 1-3 сар, 8 хувь нь 4-6 сарын хугацаанд урсгал зардлаа төлөх боломжтой  гэсэн байна. Өнөөдөр зах зээл царцаж хүнээр зүйрлэвэл сэхээнд орчихлоо. Бид дусал залгахын тулд 800 мянган төгрөгийн ваучераар ААН-үүдээ хадгалж үлдье гэсэн чухал санаа. Япончууд өнөөдөр ДНБ нь түүхэнд байгаагүй өндөр хэмжээнд хүрлээ гэж байна. Шалтгаан нь цар тахлын үед дотоодын аялал жуулчлалаа дэмжсэнтэй холбоотой. Одоо бид ААН-үүдээ аварч чадахгүй бол цаашдаа Засгийн газраас илүү их хохирол, мөнгө гарна. Мөн вакцины зардлыг төсөвт зайлшгүй суулгах шаардлагатай. Японы Засгийн газраас өгч буй 233 сая ам.долларыг зорилтот бүлэг рүү шилжүүлэх ёстой. Энэ нь Ерөнхийлөгчийн санаачилсан 1 сая төгрөг гэсэн үг. Ард иргэдээ аварч нэг удаа мөнгөн тэтгэмж олгох чухал үе нь одоо ирчихээд байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БУЛГАНТУЯА:

-Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах гэсэн энэ 20 хувийг ямар ямар зардлаас гаргах боломжтой гэж үзэж байгаа юм бэ. 2021 оны төсөв хэрэгжиж эхлэхэд ганцхан сарын хугацаа үлдлээ. Хөл хориотой энэ үед төсвөө дахин боловсруулаад, УИХ дахин хэлэлцээд ирэх оны нэгдүгээр сарын 1 гэхэд баталж амжина гэж үзэж байна уу. Хэрэв амжихгүй бол ямар эрсдэл үүсэхийг та бүхэн хамгийн сайн мэднэ. Бизнесүүд өнөөдөр тэг зогсолт хийчихсэн байгаа бол төр дахин тэг зогсолт хийнэ. Төрийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй нөхцөлд хүрнэ. Энэ эрсдэлийг тооцоолж үзсэн үү. Төсвийн сүүлийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ч хэлж төсвийн тодотгол эргээд хийхэд бэлэн үү гэж асуухад, Сангийн сайд төсвийн орлого тасарч мөн төсвийн зардал нэмэгдвэл Төсвийн тухай хуулиараа тодотгол хийх эрхзүйн үндэс бий болно, тодотгол хийхэд бэлэн гэж хэлж байсан. Хүүхдийн 100 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгоно гэхэд эсэргүүцсэн гишүүд ч байсан. Эдгээр эрсдэлүүдийг тооцоолсон уу. Төсөв боловсруулахад хоёр сарын хугацаа зарцуулагддаг. Бүх байгууллагууд төлөвлөгөөгөө боловсруулж байж төсөвт мөнгө суулгуулдаг. 14 хоногийн хугацаанд төсвийг дахин боловсруулж амжина гэж та нар харж байгаа юм уу. Ажил дээрээ очиж ажиллах хүмүүс өнөөдөр цөөрсөн шүү.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Ө.ШИЖИР:

-Улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг боломж гэж харж байгаа. 2020 оны улсын төсвийг тодотгох шаардлагатай гэж Ерөнхийлөгч гурав, дөрөвдүгээр сард уриалга гаргаж албан бичиг хүргүүлж байхад яг энэ нөхцөл байдлыг дурдаж байсан. Хөрөнгө оруулалтуудыг үр ашигтайгаар хуваарилаж эрэмбэл гэдгийг хэлж байсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. 2021 онд нөхцөл байдал үүнээс илүү хүндэрнэ гэдгийг УИХ-ын гишүүд таамаглаж байсан байх. Дэлхийн олон орны эдийн засагчид болон судлаачид анхааруулж байсан. Үүнд УИХ, Засгийн газар бэлэн байх ёстой байсан. Төсвийн тодотгол хийх бодит шаардлага үүссэн.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗӨВЛӨХ Я.САНЖМЯТАВ:

-Цар тахлын аюул Монголыг нөмөрчихсөн энэ үед УИХ-ын гишүүд, Засгийн газар хоноцын сэтгэлээр хандаж болохгүй гэдэг үүднээс Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьж, болзошгүй нөхцөл байдал бий болбол төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулж шаардлагатай зүйлд зарцуулаач гэдэг үүднээс хориг тавьсан. Тэтгэврийг бууруулж, цалинг хасч, төрийн албан хаагчдын ажлыг зогсоох гэж байгаа мэт гишүүд асуудалд хандаж байгаад харамсч байна. Өнөөдөр 1 сая хүн ажилтайгаас 180 мянган нь төрийн албан хаагч. Тэдний 153 мянга нь гэртээ суугаад цалингаа авч байгаа. Үлдсэн 700 мянган хүн хөдөлмөр эрхлэхгүй, хөргөгч нь хоосорч, хүүхдүүд нь хоол нэхээд сууж байгааг та нар юу гэж бодож байна вэ. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригт улстөржихгүйгээр онцгой анхаарч, ард түмнийхээ төлөө гэсэн сэтгэлээр сонгуулийн өмнө ярьж, хэлж байсан шигээ анхааралдаа аваач гэж хэлмээр байна.

УИХ-ЫН ГИШҮҮН С.ГАНБААТАР:

-МАХН-ын гүйцэтгэх товчоо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зөв гэж үзсэн. Шалтгаан нь өнөөдөр 60 мянган ААН, хувийн хэвшилж ажиллаж буй 770 гаруй мянган хүн орлогогүй болсон. Энэ хүмүүс маш олон жил ажилгүйдлийн даатгал төлсөн. Ажилгүйдэл нүүрлэх үед төрөөс эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үүднээс үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаа учраас Ерөнхийлөгч төсөвт хориг тавьсанд бид дэмжинэ. 770 мянган хүн орлогогүй болсонд төр хариуцах ёстой. Төсөвт яаралтай тодотгол хийж, Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах нь өнөөдөр алтан боломж шүү. УИХ төсвийг баталж, Засгийн газар төсвийг хэрэгжүүлдэг. Тэгвэл Ерөнхийлөгч төсвийг ч баталдаггүй мөн хэрэгжүүлдэггүй. Тэр утгаараа төсөвт хяналт, хориг тавих эрх нь Ерөнхийлөгчид бий. Хүүхдийн мөнгө гэж эрх баригчид ихэд ярьж байна. Хүүхдийн мөнгийг сар болгон хувааж өгч байгаа. Цар тахлын хүндрэлд түрээсийн төлбөр иргэдийн нуруун дээр хүнд байна. Үүнийг ярих алтан боломж гэж Ерөнхийлөгчийн хоригийг харж байна. Зээл, зээлийн хүүг хойшлуулна, царцаана гэсэн У.Хүрэлсүхийн молигийг одоо зогсоох цаг нь болсон. Дайны үед бие биеэ молигдвол шууд буудаж унагаах шаардлагатай болдог. Зээлийн хүүг тэглэх боломж Ерөнхийлөгчийн хориг. Ажилгүйдлийн даатгалыг утгаар нь хэрэгжүүлэх ёстой. Засгийн газраас Ерөнхийлөгчийн хоригт хариу өгсөн үү.

ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Б.ЖАВХЛАН:

-Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах шаардлагагүй гэж үзэж байгаа. Хэд хэдэн үндэслэл байна. Нэгдүгээрт, цаг хугацааны хувьд эрсдэлд орно. Арванхоёрдугаар сарын 5 гэхэд орон нутгийн төсөв, 20 гэхэд сумдын төсөв, сүүлийн 10 хоногт улсын нэгдсэн төсөв батлагдаж гарах ёстой. Төсвийн тодотгол биш хориг учраас төсвийг эхнээс нь хэлэлцэх болно. Цаг хугацааны хувьд энэ ондоо багтааж хэлэлцэх ямар ч боломж байхгүй. Ийм цаг хугацааны эрсдэл байна. Хоёрдугаарт, цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалтууд хийгдээд явж байгаа. Төсвийн тодотголд хүрэлгүйгээр нийт алдагдлаа хөдөлгөхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нар хоороноо урсгал зардлаа хасах, танах, шилжүүлэх ийм боломж байгаа. Цар тахлын тухай хууль энэ онд дуусна. Нэг удаа сунгах эрх нь УИХ-д бий. Сунгахаар ажиллаж байгаа. Хуулийн үйлчлэлийн хүрээнд төсвийн зохицуулалтуудыг хийх бүрэн боломжтой. Хоригт тусгасан дөрвөн саналд тайлбар хийе. Ерөнхийлөгч төсөвт хэсэгчилэн хориг тавьсан бол өөр хэрэг. Бүхэлд нь хориг тавьсан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах гэдэг нь 2.8 их наяд төгрөг болно. 2-3 яамны урсгал бүх зардлыг зогсоож байж 2.8 их наяд төгрөгийг гаргана гэсэн үг. Өнөөдөр Засгийн газрын бүтцэд золиослох ийм салбар байхгүй. Бүхэлд нь хориг тавьсан үед 20 хувиар зардал бууруулах ямар ч боломж байхгүй. Төсөв хэлэлцэх үеэр багагүй зардлуудыг танасан, 5-15 хувь хүртэл хассан. Нийгмийн халамжийг ч гэсэн таван хувиар хассан. Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэх гэсэн Ерөнхийлөгчийн санал тооцоолол, үндэслэгүй. 1 сая төгрөгийн 200 мянган төгрөгийг нь бэлнээр олгох гэсэн асуудалд Засгийн газар байр сууриа тодорхой илэрхийлсэн. Цар тахлын үед буцалтгүй тусламж хэлбэрээр иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгө олгох нь хамгийн оновчтой хувилбар гэж үзсэн. Олон хүүхэдтэй айлууд нэг жилд 1 сая төгрөгөөс илүү мөнгө авах боломжтой. Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг covid-19-ийн халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн саналын тухайд вакцин авах мөнгөгүйдээ зээл авах гээд байгаа юм биш. Засгийн газар Дэлхийн банкнаас вакцин худалдан авах зориулалтаар 50.7 сая ам.долларын зээл авахаар хэлэлцээ хийж байгаа. Вакцин дархлаажуулалтын глобаль альянс /ГАВИ/, ДЭМБ, Дэлхийн банк, Европын холбоо болон бусад олон олон улсын байгууллагуудын хамтран КОВАКС механизм /COVAX Facility/ байгуулсан. Уг механизм нь covid-19-ийн халдварын эсрэг вакцины хөгжүүлэлтийг дэмжих, үйлдвэрлэсэн вакцины хүртээмжийг улс орнуудын хэрэгцээнд нийцүүлэн тэгш байдлаар бий болгох зорилготой учраас эхний удаад вакцин авах боломж бий гэж Засгийн газраас хэлж байгаа.

Үүгээр гишүүд үг хэлж дуусснаар санал хураахад, байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 12 нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзлаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

67 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-12-01 66.181.161.78

МАн гүйцэтгэх товчоо гэж юу байна аа

Avatar

зочин 2020-12-01 202.9.47.20

хий дэмий цэцэрхэж цаг алдахын оронд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ байхгүй буюу огт бүртгэлгүй хүмүүсийг хурууны хээгээр нь бүртгэлийг тодруулах, байгүй бол шинээр иргэний үнэмлэх, гэричлгээ олгох, татвар төлдөггүй, НДШ төлдөггүй иргэн, ААНБ-ыг татвар, даатгалын байгууллагад шинээр бүртгүүлэхийг уриалж, Монгол улсын иргэний, татвар төлөгчийн, даатгал төлөгчийн бүртгэлд байгаа хүн, аж ахуйн нэгжид л төрөөс дэмжлэг, тусламж, нөхөн олговор олгоно гээд зарлаад ажиллах хэрэгтэй байна.

Avatar

Иргэн 2020-12-01 202.9.47.5

Уул нь энэ асуудлыг маш соргогоор харах байсан юм Пүрэвдорж харин энэ удаа овоо сайн санал хэллээ гэж бодож байна. Тэр 2,3-р үндэслэлүүдэд анхаарах хэрэгтэй л юм даа???

Avatar

Зочин 2020-12-01 202.9.47.20

Пүрэвдорж гишүүний дэд сайд, дэд дарга, газрын орлогч дарга нарыг цомхотгоно гэсэн үгийг их нягталж гүйцэтгэх хэрэгтэй. Ийм ажилтнуудын 99 хувь нь төрийн жинхэнэ албан хаагчид байдаг юм шүү. өөрөөр хэлбэл даргын албан тушаалаасаа зайлуулагдаж ажлаа мэддэг хийдэг хүмүүс юм. Харин шууд л намын эсвэл даргын томилгоогоор албан тушаалд АН, МАН-аас ажиллаж буй гишүүд дэмжигчдийг шууд чөлөөлбөл зохистой юм. төрийн албаны цомхотгол хийнэ гэвэл ингэж хийнэ ш дээ улс төрчид өө.

Avatar

Хүрэлсүх 2020-12-01 202.126.89.180

Одоо өвлийн хүйтэнд хүүхэдтэй нь хөлдөхгүй , өлсөгүй , хүүхэдгүй , хүүхэд нь амь амьдралаа авч яваа улсууд хөлдөөд өлсөөд үхэхийн байхдаа . Ядахдаа долоо хоногын 6 түлшийг нь өгч болдоггүй юм байхдаа ….

Avatar

БГД-н 24 хороо 2020-12-01 192.82.69.118

С.Одонтуяа гишүүн өөрөө маш их улс төржиж байна сөрөг хүчний гишүүний хувьд болохгүй зүйл байхгүй. Анхаарч үзэх нэг асуудал бол эмэгтэй хүн ээж хүний хүний хувьд Булгантуяа гишүүн рүү харц үгээр хийж байгаа дайралтууд муухай харагдаж байна шүү. Өөрөө төсвийн байнгын хорооны хурлын бичлэгийг үзээрэй. Сайхан намбалаг хэлэх үг нь цөөн агуулга зарчим өндөр залуу гишүүдэд үлгэр дурайлалтай буурь заасан бусдаас хүндлэл хүлээхээр үг хэлж байвал зүгээр.

Avatar

Зочин 2020-12-01 139.5.217.248

Яам чухал болохоос ард түмэн та нар чухал бус, за юу. Энэ төсвийн ард бидний идэж уух мөнгө байгаа, тийм болохоор амаа татацгаа мунгах ард түмэн минь.

Avatar

иргэн 2020-12-01 202.21.109.37

Хэнтийнх биш … Юу ч гэсэн МАН-ынхан буруу шийдвэр ..гаргавал ..тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэж ард түмэн үзнэ шүү…. үзэх болно…. Цэдэнбал олон сайн зүйл хийсэн…. эд нар яагаадтэдэнд хүрэхгүй юм… Цэрэг дайны л юм.. давшилт хориглолт гээд тэнэгтээд байлдаж тоглож байгаа юм штг л ярих юм..Түүх шүүх цаг ирнэ шүү.. наад зах нь ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгууль, цаашлаад 2024 оны сонгууль… Ардтүмэн ..иргэд ..залуу үе Засгийн газрын буруу бодлогыг шүүнэ шүү…..Бүү мартаарай.

Avatar

Хоригло 2020-12-01 103.229.123.99

Хоригийг хүлээж авахгүй нтр гэж юу солиороод байгаан вэ. Хориг л бол хориг биз дээ. Бас хүлээж авахгүй нтр гэж байдгиймуу.

Avatar

Зочин 2020-12-01 64.119.25.84

Улс төрийн хоосон хэрүүлээс хэн ч хожихгүй гэж бүр Элбэг хэлээд байна шүү. Энэ хортой хараалуудаа багасгамаар байна.

Avatar

tv2 2020-12-01 192.82.71.24

olon udaa mine enherig gutasan ehnertei min utasan geel geed geel geen ingeel uzeler doromjilson harnaa chi. hen chamaas aihin arai arai uzeler heden aimshig yarisan halhin atman bolchihloo geed shaasin gejuu. ner toro gtasan tulaand duudajinaa.naiz andudin omno gutaala chi ene huhne aba za .shal hudla mongo guigal uguhgui bolhoro l ter uhsen ter aluulsann geel durtai bolgono bitgi gutaa uzeler bitgi hudla medee demgerei,

Avatar

Иргэн 2020-12-01 64.119.27.121

энэ одоо гэмгүй нэгэн үү. Луйвардаж гарчихаад их хуцаж байна

Avatar

sonin 2020-12-01 192.82.71.24

chini zolbin jingre chin 20 jil ene hotin haa saigui ali oligtoi huose hothond ochod htsada. odoo boli. chmaig chingis haanig gutaasan geed alulna shde. chi gindand uzeler yaridinmuu. horigdolo uzelr komando ug pizdala. hen yan chi za yadiin za yadiin za yadiin chi heb bolood uzeler olon tumeni omno abgai huuhed egch eej min omno gtaagad a**** shuu.

Avatar

Зочин 2020-12-01 192.82.75.75

Зөв…хүлээж авах хэрэггүй

Avatar

Зочин 2020-12-01 202.126.88.226

Боовоо маажаад хэвтээд эх орноо хамгаалдаг цаг бас байдаг юмаа

Avatar

Хүн 2020-12-01 202.126.88.236

Жавхлан 1 үнэн үг хэллээ 2-3 яам төсөвнүй бно гэж. Татварын мөнгөөр туйлдаг олон дарга үрлэгэн зардал багасхад юундаа сандараад бгаан бэ ? Жавхлан цэвэрхэн хүн болох гэж тэнэгтээрэй хувь эзэмшиж бсн Чингэс хаан банкны доголдолд чиний буруу ч байгаа ганц Ш.Лхамсүрэн лүүгээ жихэж болохгүй бх

Avatar

luka 2020-12-01 122.201.22.53

90 onii ardchilsan huvisgalaas hoishih tvvhiig bvren eheer negd negengvi yarij uguurei tegeed ali ni muu ali ni sain bsaniig ta bidnii vr hvvhdvvdl tvvhiig bicheglej vldeene shvvdee.
elgeeree hevtdeeg blaach hevtdeggvi blaach bid nar shig bid nar shig gedeg eneiig unshij bgaa taniigch helj bgaa uurshiguu muu sanaatai hvn bitgii bolgooroi hvvhdvvdee.
usguj bgaa hvvheded chine mongoliin ireedui bgaa shvv.
hamgiin ecest helhed nen darui uurchilii gej bgaa bol mongold huvisgal heregtei.

Avatar

Хүн үхэх гэж байхаад хөшөө гэж солиорно 2020-12-01 139.5.217.171

Соёлын төв муүей нэрээр баахан мөнгө хусах санаатай. Түүнд нь саад болох учраас чичрээд дайраад байна мангарууд

Avatar

Зочин 2020-12-01 122.201.22.53

heden sard songuuli bolson bilee. ter ved bi chi ta bvgd duu negteigeer songochihson odoo 4 jil elgeer ni hevtvvlne vv yaanuu iinvv duraaraa bologdee. Ugaasaa songochihson yum chine ta bidnii muu heleed bgaa edgeer hvmvvs bvgd l uursduduu ashigtai zvilsiig hiiseerl baih bolno.
hezeech mongolchuud negniigee boddogvi yumaa. Ugiin nvvdelchin zan turh ni tiim yum.sain bodood vzeerei zaluusaaa.
odoogiin 4 5 nastai bgaa nyalhasuudaa sain hvn bolgoj usgu tegeed ali ertnii 800 jiliin tvvhiig bish.

Avatar

Зочин 2020-12-01 202.55.188.43

Eronhiilogch oo tsagaatgaliin ajil udaan bna olsoj uheheesee omno helmegdsediin mongoo awiiyaa

Avatar

Бат 2020-12-01 68.100.237.110

2,3 яам татан буулгах нь маш зөв шүү

Avatar

Зочин 2020-12-01 202.9.46.173

Энэ МАНы дарга нарыг Монгол эсвэл Монголын али нэг Монгол угсааны ястан мөн гэдэгт эргэлзэж байна шүү. Хүрэлсүх сүүлийн үед урд хөршийнд очиж зочид буудалд буугаагүй байгаа. Хэнтийд төрсөн эцэг эх нь Монгол хүн яг мөн үү? Яагаад ямар ч ашиггүй салбарт хөрөнгө оруулалт хийгээд Монгол улсыг зориуд дампууруулах төсөвийг цар тахалын эрсдэлтэй нөхцөлд хүчээр шахаад байна. Их л сэжигтэй байна.

Avatar

Монгол улсын иргэн 2020-12-01 202.9.46.143

Ерөнхийлөгчийн хогигийг зөвшөөрвөл гурван яам татан буугдах юм бол бүр ч зүгээр юм бишүү. Энэ цаг үед илүүдсэн орон тоо гэсэн үг. Юун илүү дутуу яам тамгын газар, агентлаг вэ. Ёстой бүтцийн давхардал гэж энэ байх даа. Нэг яам хийх ажлыг хоёр өөр нэр өгөөд баахан орон тообаталсан гэсэн үг. Монголд хаана бие амар тэгэс ингэс гээд орон тоо бөглөх боломж байна тэр чиглэлд давхцал үүсгэн орон тоо баталдаг шүү дээ. Яамдууд, ШУА, адилхан мэргэжилтэн бэлтгэдэг их сургуулиуд гээд цалин авагчид зөндөө.

Avatar

ажилгүй турж үхлээ хөдөө гарж соёлын төвүүд барьцгаая 2020-12-01 66.181.161.123

булгантуяа бол оюутолгойн мөнгөөр мангар сүхтэй австралид суралцсан чадвара тааруу өрөөсөн чих тэхээр МАН мөнгө хулгайлжээ саак гишүүнээс нэг ч төгрөг гаргахгүй гэж сагсуурсан нь ойлгогдож байна Доржханд иимэрхүү болно гэж 7 сард сануулсан энэ хүнд Алтанх уяг хүртэл шавь оржээ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-12-01 202.9.46.243

ДЭЭРХИ ГИШҮҮДЭЭС ПҮРЭВДОРЖ Л ЗӨВ ХЭЛЖ ,ЖАВХЛАН БУРУУ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙГАА Ч НАМЫН ДАРГААСАА АЙГААД ХУДЛАА ЯРЬЛАА ЮУН ХӨШӨӨ ЮУН ОФФИСЕ АРД ТҮМЭН ЧИНЬ УЛС НИЙТЭЭРЭЭ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭЛЭЭ ТА НАРЫН ТОЛГОЙД СОНУУЛЬ Л БАЙНА УУЛ НЬ АРД ТҮИЭН ТА НАРЫН ТАЛД БАЙГАА ЧТА НАР ИТГЭСЭНГҮЙ НУЛИМЛАА НААД ТӨЛВӨЛӨГӨӨ ЧИНЬ БУМЕРАНГААР ТОЛГОЙ ДЭЭР ЧИНЬ БУУХААР БОЛЧЛОО ИРГЭД ЖДҮ ЧИД ААН ТЭМЦЭЛД БОСОХ НӨХЦӨЛ БҮРДҮҮЛЖ БАЙНА ШҮҮ

Avatar

Зочин 2020-12-01 139.5.217.247

Ард түмэн нь өлсөөд үхчихээр тэр яам мам нь хэнд хэрэгтэй юм бэ

Avatar

Зочин 2020-12-01 202.179.24.244

Ер нь 2-3 яамыг татан буулгаж болно шүү.

Avatar

Р 2020-12-01 66.181.161.100

Яаёан ядаргаатай хулгайчууд вэ? Зайлахгүй

Avatar

хүннү 2020-12-01 202.179.24.244

УИХ гишүүнд Яагаад ойлгохгүй байна? Яагаад буруу тийш нь мушгаад байна. Ерөнхийлөгч тэтгэвэр тэтгэмжээ танах, 2-3 яамыг татан унгах тухай санал гаргаагүй гэж бодож байна. Гол санаа нь энэ удаа онц шаардлаггүй хөрөнгө оруулалтаа тана, хойшлуул гэсэн байсан. Жишээ нь Энэ хүндрэлтэй үед хэнч очиж үзэхгүй Андлалын өргөө, Их хуралдайн цогцолбор, 150 хүний суудалтай соёлын төвөө арай гэж дүүргэдэг суманд 400 хүний суудалтай соёлын төвийн ажлаа хойшлуул гэсэн. Зөв үү?

Avatar

Зочин 2020-12-01 202.9.40.174

Суманд 400 хүний соёлын төв коронагийн үед яаралтай хэрэгтэй юмуу хэн орох юм, хөл хориотой байхад…. Хойшлуулах биш бүр боливол таарна

Avatar

Зочин 2020-12-01 218.212.77.121

2-3 байтугай яамыг татан буулгаж болно. 1996-2000 онд 9 яамтай байсан

Avatar

О 2020-12-01 66.181.161.100

Төвийг алдагдалгүй батлах хэрэгтэй. Хэрэггүй яамдыг татан буулга

Avatar

Зочин 2020-12-01 192.82.69.36

МАН-аас сонгогдсон гишүүд сонгуульд зарцуулсан асар их мөнгөө Төсөвт хуурамчаар суулгасан хэрэгцээгүй барилга хөрөнгө оруулалтаас хусах замаар олж авдаг юм гэнээ. Тэгээд л эд нар төсөвт өөрчлөлт оруулахгүй гэж тас гүрийгээд байгаа юм байна л даа. Өөрөөр хэлбэл, татвар төлөгч та бид нар тэдний сонгуулийн зардлыг нь төлдөг юм байна шдээ!!! Ингээд бодохоор татвар төлмөөргүй байгаа биз???

Avatar

Зочин 2020-12-01 192.82.71.24

uzeler ajil der egrt dormjilod reekt hiihe zogsoo sahal bimbasaihan gishune uulzan shu. gert chin weperdene shdee. ingej doromjilj gutachad nadas yu guisin uhtele jigere huure heree mine geed uzeler yarial.

Avatar

Зочин 2020-12-01 192.82.71.24

sanjmitaba uzeler changa yarigchar dormjiloho zogsoo hohinee ardchilsan hiolboo uulzana zolbin minee. ualan tsain uzeler yarial doormjilsoor baiahd shud il tod yarildaa sanjmitab a hen end haahn zueler yariosan heleld ee. ingej doromjiluulj chadahgui shuu.

Avatar

Зочин 2020-12-01 150.129.140.230

2 гурван яам золиослоход яавал гэж.Харин монгол улсаа,иргэдээ золиослоход баймаар байна.Хөшөө,баримал,соёлын төв музей одоохон доо хойш тавь.Яам нь ч хэрэггүй юм шиг харагдаж байна

Avatar

Зочин 2020-12-01 202.126.88.226

Таван яам байхад болно

Avatar

Зочин 2020-12-01 66.181.161.24

Жавхлан банди аа чи дахиж мнай тойрог дээр ирээд үз л дээ харнаа муу баас мин

Avatar

Зочин 2020-12-01 83.20.231.208

Hulgaich batulga tosvoo toocoogui horig taviad tegnee ter zuraach hund ahdsan asuudal bushuuhan zailz uz bas saltaagiin odontuya baingaa show hiihee boli

Avatar

Зочин 2020-12-01 66.181.185.169

Соёлын төвүүд музёй барих чинь хамгийн хялбар аргаар төсвөөс хулгай хийх цавчих МАНгасуудын луйвар мөн ёрөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв

Avatar

Зочин 2020-12-01 202.55.188.46

Еренхийлегч ерх бур гэж бурхэгдуулж байна, ерх гэхээр 2 ам бултэй ч ерх байна, 10 ам бултэй ч ерх байна. 1 сая гэж бутэхгуй том амлаж байснаас тэрний оронд насанд хурсэн иргэн бурт сард 200000-н хунсний дэвтэр нэрийг нь цээж зурагтай нь РД-тай нь бичээд егех хэрэгтэй. Бэлэн менге егвел архичид архинаас егне. Хуухдуудэд угаасаа менге егч байгаам чинь хэрэггуй.

Avatar

yu 2020-12-01 202.9.46.251

yun 3 yam tamgiiin gazar baihgui bolno gej hulaachuuud hoolnoosooo salchihgeeed vhleeldeee maluudaaa

Avatar

Зочин 2020-12-01 64.119.25.249

МАН бол үндсээрээ ялзарсан бузрууд, сүлжээгээрээ идэхдээ гаргуун, иргэддээ харгис, зөвхөн өөрсдөө идэх гэж үхэж хатсан. Үхсэний чинь яам?! Бүгдийг нь буулгаж хая, хэдхэн иргэнээ уландаа гишгэж ялгасан, арчаагүй. Хамгийн хогийн ЗГ бна!

Avatar

Зочин 2020-12-01 64.119.25.84

Та амнаас гарч буй хийгээ бага ч гэсэн хянаж сур.Санаа чинь бохир, бузарт живчижээ. Дураараа санаанд орсноор элдэв юм зохиож бусдыг гүтгэж доромжилдогоо зогсоо. Төсвийг нилээд сайн хянаж, зардлыг их хорогдуулсан, үүнийг дахин хянах хугацаа ч байхгүй,гэх мэт хоригийг хүлээж авах боломжгүй, харин цаашид тодотгол хийх боломжтой талаар хэнд ч ойлгомжтой тайлбарлаад байна. Засгийн газарыг ажиллах боломж олго.Энэ хүнд үед улстөржиж бүү гай бол.Хөлсний уяануудаа.

Avatar

Зочин 2020-12-01 218.212.77.121

Хоёр байтугай яамыг татан буулгаж болно. Ард иргэд нь ажлын байраа алдаж, маргаашийнх нь амьдрал баталгаагүй болчихоод байхад юун соёлын төв, музье, хөшөө дурсгалаа барих. Үнэн МАНгар. Цаг хугацааны хувьд боломжгүй гэснийгээ мундаг ШУ-лаг хариулт гээд бодчихсон, МАНгарууд. 9 чинь дайны нөхцөл үүсчихсэн гэсэн, СЯ шаардлагагүй ХО-ын зардлаа хасаад, урсгал зардлаас гадаад томилолт, сургалт, хүлээн авалтын зардлаа танаад оруулаад ирэхэд л бараг 2.0 их наяд

Avatar

Сонгогч 2020-12-01 203.23.49.77

Бүүр СОНГУУЛИЙН ХАРМАШИНДАА итгээд ИРГЭДЭЭСЭЭ айх ЭМЭЭХЭЭ ч больж дэ. ЯАХАВ 4-жилийн дараа дахиад л ХАРМАШИНААРАА сонгогдоно гээд СУУДАГ Болж дэ.

Avatar

зочин 2020-12-01 202.21.120.66

Жавхлан гишүүн маш зөв хэлжээ. Одонтуяа гишүүн та өөрөө улстөржөөд хэрэггүй л дээ

Avatar

партизан 2020-12-01 192.82.68.100

МАН ы ЦАВЧАА НЬ БАГАСНА Ш ДЭЭ ЮУ ГЭЖ ХОРИГИЙГДЭМЖИХ ВЭ ДЭЭ. ТИЙМ ТЭНЭГ НАМЫН ГИШҮҮН ГЭЖ БАЙНА УУ. ККК

Avatar

Зочин 2020-12-01 218.212.77.121

Цаг хугацааны хувьд боломжгүй гэж Хүрэлбаатар нь хэлсэн байх. Түүнд нь итгэчирсэн. Төсвөө тодотгоход цаг хугацааны хувьд бүрэн боломжтой. Хэрэв СЯ нь чадахгүй мэдэхгүй бол Ерөнхийлөгч, эсвэл АН-аас туслалцаа ав. Тэд Төсөв дээр юу шаардлагагүй зардлыг хасаад жимбийлгээд өгнө. Дор нь л 2.0 их наядын зардлыг таначихна. Ганц хоёр хоногийн л ажил. Мөн орлогоо хэт өөдрөгөөр төсөөлөх шаардлагагүй.

Avatar

Zochin 2020-12-01 133.82.250.241

Zaadaa Mongol uls er ni uudluhgui yum baina daa. Yostoi jinhen ami amia bodooroi gedeg chin bolj bna. Deer iim sanaa bodoltoi humuus baihad zaluuchuud bid nart hichneen saihan husel muruudul baigaad yaahiin? Hul gar am hel bugd tushaatai.
Bur musun tartagtaa tulchaagui bgaa deeree hugshin eejiigee avaad gadagshaa yawah min. Mongoliin tur bol …

Avatar

Зочин 2020-12-01 202.9.46.110

МАН-ын малнууд зайлцгаа.Та нарын идэх гэж тавьсан мөнгийг хараад "боль" гэж монгол улсын "эцэг" хэлж б.на.Төсөв хэлэлцэх хугацаа байхгүй гэж шалтаг тооцдог тэнэгүүд б.даг аа,ха ха ха.Хэдэнч хоног хамаагүй нойр хоолоо хасаад сууж төсвөө хэлэлц.Тэгүүлэх гэж иргэд та нарыг сонгосон.Давхардсан,хэрэггүй орон тооны төрийн ажилтангуудыг цөөл.Олон яам хэрэггүй.Бид 3-хан саяулаа.

Avatar

Баажаа 2020-12-01 203.91.115.48

Улс эх орон, ард түмэн олноо гэсэн сэтгэл гаргаж чадвал Ерөнхийлөгчийн тавьсан саналыг хүлээж авахад болохгүй зүйл огт байхгүй. Гагцхүү энэ төр засагт байгаа нөхдүүдэд даанч сэтгэл алга байгаа нь үнэн бодитойгоор харагдаж эхэллээ дээ угаасаа ч эднээс юуг хараад хүсээд хүлээгээд нэмэргүй бололтой доо. Болохгүй зүйл байхгүй ш дээ болгоё гэвэл болдог л байхгүй юу даа. Цаг хугацаа харуулна гэж бодохоос доо хөөрхийс дөө.

Avatar

123456 2020-12-01 49.0.212.165

Гүй ээ, тэр яамны хэдэн авилгалч нар золиослогдоно уу яана уу ямар хамаа байнаа. Харин 2021 оны ард олны ажил амьдрал сөнөж дуусах нь МАН-д хамаагүй юу

Avatar

Зочин 2020-12-01 124.158.66.47

Хаалга хөшөөнүүдээ барьнаа

Avatar

Зочин 2020-12-01 202.179.27.15

Ажилгүйдлын даатгал төлөөд гэртээ сар хорионд буй хүмүүс яах билээ.

Avatar

ЗОЧИН 2020-12-01 64.119.20.167

МАН ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ГЭНЭ, МАН-ЫН ГИШҮҮД ХОРИГИЙГ ХҮЛЭЭЖ АВААД 170-ААД ҮР АШИГ ӨГӨХГҮЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 500-ААД ТЭРБУМ ТӨГ-н ЗАРДЛЫГ ТӨСВӨӨС ХАСВАЛ 2021 ОНЫ ЕР-Н СОНГУУЛИЙН МӨНГӨ БОСГОХ ХУЛГАЙ, МӨН ТЕНДРИЙН 10%-ИЙН ЦАВЧАА, МӨН САНХҮҮЖИЛТЭЭС ХУСАХ МӨНГӨ АЛГА БОЛНО, ТИЙМЭЭС ХОРИГИЙГ ХҮЛЭЭНН АВАХ БОЛОМЖГҮЙ ГЭЖ ХЭЛСЭНТЭЙ АДИЛ СОНСОГДОЖ БНА.

Avatar

иргэн 2020-12-01 202.179.27.138

Ерөнхийлөгч өө Дэмжиж байна МАН Тар Хүрэлсүхийн ЗГ Огцор МАН ЗГ Ард иргэдийнхээ төлөө юу ч аийж чалахгүй Хүрэлсүх Худлаа хоосон Ард иргэд дээ ямарч Өгөөжгүй амлалт өгч хуурч байна

Avatar

zochin 2020-12-01 122.201.24.154

erunkhiilugchiin ter shijir yu medekh we dee , khul bumbugiin khun , za ter bosoo ch gesen , kharluulakh khelberdekhiin don

Avatar

Зочин 2020-12-01 192.82.69.36

МАН-ынхан улс эх орон, ард түмний эрх ашгаас өөрсдийнх нь явцуу ашиг сонирхол илүү чухал гэдгээ энэ хүнд бэрх цагт нууж ичилгүй харуулжээ!!!

Avatar

khdlhd 2020-12-01 202.9.40.77

novshiin kommunistuut

Avatar

Зочин 2020-12-01 103.26.194.250

Зөв, эргүү илжиг нэг сая төгрөгөөр барьцаалах гээд оролдоод байна. Сая төгрөгөөр санал худалдаад авчихдаг овоо гар шүү хогийн Жанхуу

Avatar

Зочин 2020-12-01 218.212.77.121

Юун барьцаа вэ? Ард иргэд нь ажлын байраа алдаж, маргаашийнх нь амьдрал баталгаагүй болчихоод байхад соёлын төв, музье, хөшөө дурсгалаа барих төсвөө МАНгарууд хамгаалаад суух. 9 чинь дайны нөхцөл үүсчихсэн гэсэн. Энэ үед төсвөө тодотгоод явах нь тэвчиж боллх зардлаа танаад л явсан нь дээр шүү, энүүхэндээ

Avatar

зочин 2020-12-01 192.82.64.190

МАН биш шүү гээд байхад МАН-д өгсөн шүү дээ. Дандаа өнгөрсөн борооны хойноос цуваа өмсцгөөх юмаа

Avatar

Зочин 2020-12-01 66.181.183.99

Хувааж идэх мөнгөө бодоод Энэ МАН мангартаж байна. Ийм тэнэгүүдийг дахиж л сонгохгүй юм шүү

Avatar

Зочин 2020-12-01 192.82.72.88

Huuk ogtsor uter turgen !!!!!

Avatar

Иргэн 2020-12-01 66.181.161.66

Энэ жил юу гэж МАН ны хүмүүст санал өгөв дөө харамсаж байна нэгч зөв юм хийхгүй байна зөвхөн намын нэр барьсан бүхэндээ үйлчилж байна ш дээ

Avatar

Зочин 2020-12-01 103.26.195.6

м а н н бодлогоор яваад алдаж байсан удаа байхгүй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж