Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

Засгийн газрын 179 дүгээр тогтоолоор галын шугамд ажиллаж буй төрийн алба хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, 14809 алба хаагчид нэг сарын үндсэн цалингийн урамшуулал олгох юм. Үүнд, хөл хорионы үед халдварын голомтот бүсэд ажиллаж буй эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг холбогдох байгууллагынхан хамрагдаж буй.

Энэхүү урамшуулалд Онцгой байдлын ерөнхий газрын аймаг, нийслэлийн Онцгой комиссын шуурхай штаб, пост, эргүүл хамгаалалтад ажиллаж буй 2800 гаруй алба хаагч хамрагджээ. Мөн цар тахлын үед ажилласан цагдаагийн байгууллагын 924 алба хаагчид 203 сая төгрөгийн урамшуулал олгох юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж