Умард Солонгосыг ажигладаг АНУ-ын мэргэжилтэн Харри Казианис Японы тагнуулын хоёр ч эх сурвалжийн мэдээллээс эш татан, БНХАУ өөрсдийн бүтээсэн Covid-19 өвчний эсрэг вакцинаасаа Ким Жон Ун болон түүний гэр бүлд илгээсэн байж магадгүй хэмээн ярьжээ. Тэрбээр Ким Жон Ун, түүний гэр бүл болон төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд Хятадын вакциныг тариулсан байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Гэвч БНХАУ-ын бүтээсэн дөрвөн вакцины чухам алийг нь умард Солонгос руу явуулсан нь тодорхойгүй байгаа аж. Түүнээс гадна Бээжингийн аль ч вакцин аюулгүй байдал болон үр дүнгээ тодорхой мэдээлээгүй байгаа нь санаа зовоож байгаа юм.
Харри цахим орчинд бичсэн тайландаа “Ким Жон Ун, түүний гэр бүл болон төрийн өндөр албан тушаалтнууд сүүлийн 2-3 долоо хоногийн хугацаанд Covid-19 өвчний эсрэг вакцин тариулжээ. Вакциныг БНХАУ-ын Засгийн газраас тэдэнд илгээсэн байна” хэмээн бичсэн аж.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаас үзвэл БНХАУ-д Синофарм компани хоёр, КанСиноБио компани нэг, Синовак компани нэг вакцин тус тус бүтээн туршилтаа амжилттай хийж байгаа юм. Гэвч эдгээр вакцинуудын эцсийн буюу гуравдугаар шатны туршилт эхэлсэн эсэх талаар мэдээлэл байхгүй, үр дүн, аюулгүй байдал нь батлагдаагүй байгаа билээ. Хачирхалтай нь аюулгүй байдал нь баталгаажаагүй ч дээрх вакцинуудыг улсын яаралтай тусламжийн хөтөлбөрт хамруулан сая орчим хүнд тарьсан аж. Тиймээс Ким Жон Ун болон түүний гэр бүлийнхний тариулсан вакцин бүрэн баталгаатай биш бөгөөд тэдний хувьд эрсдэл буураагүй хэвээр гэсэн үг юм. БНАСАУ-д халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй гэж байгаа боловч БНСУ-ын тагнуулын агентлагийн мэдээлж байгаагаар Пёньян нэгдүгээр сард хил хаахаас өмнө Бээжинтэй худалдаа наймаа хийж, хүн хоорондын харилцаа үүсгэж байсан тул халдвар тарсан байж болзошгүй гэнэ.
Эх сурвалж: REUTERS
Орост найдалтгүй боллоо 2020-12-01 172.90.225.129
Гайхуулаад байсан Оросын вакцин нь ирэх жилээс нааш үйлдвэрээс гарахгүй нээ
https://www.newsru.com/russia/01dec2020/infect_vac.html
ЗОЧИН 2020-12-01 192.82.72.248
Эхний туршилтаар тариулсан 20 хүн нь өвчилсөн байна. Оросууд бол шал хулхи. Нэг л их Барууныхнаас дутахгүй гэж үзнэ. Үнэн хэрэг дээрээ ШУ-ны хөгжил нь Хятадынхаас ч хол хоцорсон ш дээ.
Зочин 2020-12-01 69.131.138.225
Shal teneg zuil bichihiin Kim turshiltyn tuulai boloh uu? Uag shdee
Зочин 2020-12-01 64.119.25.249
Манайд илүүчлээч, манайх хойд солонгстой адилхан нөхцөлд байгаа. За тэгээд аввд ч нэмэргүй биз дээ, Ким жон уны хамсаатнууд Хүрэлсүх тэргүүтэй ЗГ—хандаа л тараана. Хүрэлсұх тэргүүтэй МАН— ы ЗГ—д ер нь монгол хүн байгаа эсэхд эргэлздэг боллоо. Удирдлага нь цэвэр Мао Зэдуны арга баридаар ажилладаг!
Зочин 2020-12-01 192.82.67.173
Атом, ус терегчийн зевсег хийж чадсан оронууд ямар вакцин хийнэ, бас хэнээс авахад нь манайхан санаа тавиад голж шилээд байх хvмvvс нь мен vv?! эхлээд гуйранчлалаасаа салчихаад томчуудын талаар саналаа гаргавал ямар бол?
Зочин 2020-12-01 202.21.108.9
Хятад эрдэмтэд нь өөрсдөө баталгаатай эсэхэд эргэлзэж байгаа гэж FOCUS ON CHINA мэдээлж байна лээ. Манайх лав авахгүй шүү, ёстой баталгаагүй, өөрсөд дээрээ болон Хойд Солонгостоо туршилтаа хийнэ биз.
Зочин 2020-12-01 64.119.25.249
Энэ одоогийн хулгайч, дарангуйлагч МАН ЗГ д х***а вакцин таарах байх. Ер нь монгол хүмүүс биш болоод л монголын ард түмнийг дарж байгаа байх
Зочин 2020-12-01 202.21.107.121
ХОЙД СОЛОНГОСТ БИО ҮЙЛВЭР ӨНДӨР ХӨГЖСӨН …АУГАА ИХ УДИРДАГЧ КИМ ЧОН УН МАНДТУГАЙ…
Хятад вирус 2020-12-01 202.126.90.49
Хятад зохиосон вирусныхээ ерөндөгийг сайн хийсэн байж магадгүй
h 2020-12-01 202.9.46.251
hujaagaaasl bvh muu yum gej vnen yumdaaa bvvr emchleh joroo hvrtel olchihson lalariiin hvmvvvs shvvvv
Arduud 2020-12-01 202.21.102.231
Za 8-10 jiliin nastai boljdee ene hvn
Довчин бавуу 2020-12-01 66.181.161.64
Тэр дарангуйлагч юу хийлэгхээ мэдэж байгаа эсэргээрээ бол сайн биз