Хятад Covid-19-ийн вакцинаасаа Ким Жон Унд "илүүчилжээ"

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Хятад Covid-19-ийн вакцинаасаа Ким Жон Унд "илүүчилжээ"

Хятад Covid-19-ийн вакцинаасаа Ким Жон Унд "илүүчилжээ"
FILE PHOTO: North Korean leader Kim Jong Un holds an emergency enlarged meeting of Political Bureau of WPK Central Committee in this undated photo released on July 25, 2020 by North Korean Central News Agency (KCNA) in Pyongyang. KCNA via REUTERS

Умард Солонгосыг ажигладаг АНУ-ын мэргэжилтэн Харри Казианис Японы тагнуулын хоёр ч эх сурвалжийн мэдээллээс эш татан, БНХАУ өөрсдийн бүтээсэн Covid-19 өвчний эсрэг вакцинаасаа Ким Жон Ун болон түүний гэр бүлд илгээсэн байж магадгүй хэмээн ярьжээ. Тэрбээр Ким Жон Ун, түүний гэр бүл болон төрийн хэд хэдэн өндөр албан тушаалтнууд Хятадын вакциныг тариулсан байж магадгүй хэмээн үзэж байгаа аж. Гэвч БНХАУ-ын бүтээсэн дөрвөн вакцины чухам алийг нь умард Солонгос руу явуулсан нь тодорхойгүй байгаа аж. Түүнээс гадна Бээжингийн аль ч вакцин аюулгүй байдал болон үр дүнгээ тодорхой мэдээлээгүй байгаа нь санаа зовоож байгаа юм.

Харри цахим орчинд бичсэн тайландаа “Ким Жон Ун, түүний гэр бүл болон төрийн өндөр албан тушаалтнууд сүүлийн 2-3 долоо хоногийн хугацаанд Covid-19 өвчний эсрэг вакцин тариулжээ. Вакциныг БНХАУ-ын Засгийн газраас тэдэнд илгээсэн байна” хэмээн бичсэн аж.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаас үзвэл БНХАУ-д Синофарм компани хоёр, КанСиноБио компани нэг, Синовак компани нэг вакцин тус тус бүтээн туршилтаа амжилттай хийж байгаа юм. Гэвч эдгээр вакцинуудын эцсийн буюу гуравдугаар шатны туршилт эхэлсэн эсэх талаар мэдээлэл байхгүй, үр дүн, аюулгүй байдал нь батлагдаагүй байгаа билээ. Хачирхалтай нь аюулгүй байдал нь баталгаажаагүй ч дээрх вакцинуудыг улсын яаралтай тусламжийн хөтөлбөрт хамруулан сая орчим хүнд тарьсан аж. Тиймээс Ким Жон Ун болон түүний гэр бүлийнхний тариулсан вакцин бүрэн баталгаатай биш бөгөөд тэдний хувьд эрсдэл буураагүй хэвээр гэсэн үг юм. БНАСАУ-д халдварын тохиолдол огт бүртгэгдээгүй гэж байгаа боловч БНСУ-ын тагнуулын агентлагийн мэдээлж байгаагаар Пёньян нэгдүгээр сард хил хаахаас өмнө Бээжинтэй худалдаа наймаа хийж, хүн хоорондын харилцаа үүсгэж байсан тул халдвар тарсан байж болзошгүй гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж