Зэсийн үнэ 7000 доллар давж, өсөлт нь саарахгүй | News.MN

Зэсийн үнэ 7000 доллар давж, өсөлт нь саарахгүй

Зэсийн үнэ 7000 доллар давж, өсөлт нь саарахгүй

Зэсийн үнэ 7000 доллар давж, өсөлт нь саарахгүй

Лондоны металлын бирж дээр өнгөрсөн Даваа гариг /2020.11.30/-ийн байдлаар, тонн зэсийн үнэ 7462 ам.долларт хүрч хаагджээ. Энэ нь 2018 оны зургадугаар сараас хойших хамгийн өндөр дүн юм. Шинжээчид зэсийн үнийн энэхүү өсөлтийг дэлхийн зэсийн хоёрдогч том нийлүүлэгч Перу улсад сүүлийн хоногуудад улс төрийн тэмцэл хөдөлгөөн өрнөснөөс үүдэн тус улсын нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна. Зарим нь цар тахлын эсрэг вакцин бараг 100 хувь амжилттай байгаа нь зэсийн ханшийн өсөлтөд нөлөөллөө гэжээ.

Олон улсын шинжээчид зэсийн ханш цаашид ч буурахгүй хэмээн дүгнэж байгаа аж. Тухайлбал, “Rosenberg Research & Associates Inc”-ийн ахлах эдийн засагч, стратегич Дэвид Розенбэрг “Ирэх онд Хятадын эдийн засгийн өсөлт 6%, түүнээс ч дээш хэмжээнд хүрснээр зэсийн ханш буурахаас сэргийлнэ. Харин АНУ-ын өсөлт 1-2%, магадгүй түүнээс доогуур ч байж мэднэ” гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Зэсийн үнийн өсөлт Монголын экспортын голлох түүхий эдийн нэг зэсийн баяжмалын хувьд таатай мэдээлэл юм.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-12-01 202.55.188.85

ЗЭС БОЛОН ЗЭСИЙН БАЯЖМАЛ 2 ӨӨР УТГАТАЙ БИЗ ДЭЭ? ҮНЭ НЬ Ч ӨӨР ӨӨР БИЗ ДЭЭ? ТАЙЛБАРЛААД ӨГВӨЛ ИХ САЙН БАЙНА?

Avatar

123456 2020-12-01 49.0.212.165

Наад Лондонгийн биржийн ханш чинь Монголд падлийгүй, Xятадууд Лондонгийн ханшийг барьдаггүй, өөрийн авах ханштай

Avatar

Зочин 2020-12-01 139.5.216.101

Tun saihan medee bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж