Хөл хорионд орсон тул Р.Баатархүү нарт холбогдох шүүх хурал хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Хөл хорионд орсон тул Р.Баатархүү нарт холбогдох шүүх хурал хойшлов

Хөл хорионд орсон тул Р.Баатархүү нарт холбогдох шүүх хурал хойшлов

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар өнөөдөр /2020.12.01/ Р.Баатархүү нарын 30 шүүгдэгчид холбогдох хэргийг хэлэлцэх байсан ч хойшиллоо.

Шүүгдэгч нараас арав нь Засгийн газрын тогтоосон дэглэмийн дагуу Сэлэнгэ, Дорноговь, Ховд аймагт хөл хорионд орж, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа талаар хүсэлт ирүүлсэн аж. Иймд шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хэлэлцээд дээрх шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 21-ний 08.30 цагт хийхээр товложээ.

Хэргийг сануулбал, Нийслэлийн прокурорын газар нь Р.Баатархүү нарын 30 шүүгдэгчид   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг /хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэг /хахууль авах/, 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /мөнгө угаах/, 20.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг /зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгө завших, үрэгдүүлэх, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /хахууль авах/-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүх байгууллагад шилжүүлсэн байсан юм.

Улмаар Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг арванхоёрдугаар сарын 1-нд хэлэлцэхээр товлосон байсан билээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж