Өмнөд Солонгос, Хятад улсууд кимчинээс болж маргалдав

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос, Хятад улсууд кимчинээс болж маргалдав

Өмнөд Солонгос, Хятад улсууд кимчинээс болж маргалдав

Хятад улс дэлхийн стандартчиллын байгууллага ISO-д өөрийн уламжлалт даршилсан хүнсний ногоо “Пао цай”-г бүртгүүлэхдээ Солонгосын уламжлалт кимчиг "пао цай" хэмээн давхар бүртгүүлжээ. Гэхдээ ISO байгууллагын жагсаалтад пао цайг кимчинээс ялгаатай гэж тэмдэглэсэн ч Хятадын зарим хэвлэлүүд кимчиг “пао цай” мэтээр бичсэн нь Өмнөд Солонгосчуудыг бухимдуулж байгаа гэнэ. Тухайлбал, тус улсын төрийн мэдлийн “Global Times” сонин кимчиг “пао цай ” мэтээр бичжээ.

Өмнөд Солонгос нь 2001 онд Япон улстай кимчиний жорыг олон улсад кодчилох асуудлаар бас маргалдаж байв.

Өмнөд Солонгосын Хөдөө аж ахуйн яам 2001 онд кимчиний стандартыг НҮБ-аар баталгаажуулж, үндэсний соёлын өвдөө бүртгэж байжээ. Тус улс нь дотоодын хэрэгцээгээ хангац чаддаггүй тул Хятадаас кимчи экспортолдог ч Хятад улс даршилсан ногооны импортод хатуу ханддаг учир тус улсаас кимчи авах нь хүндрэлтэй байдаг байна.

Үүнээс өмнө Хятад, Өмнөд Солонгосын хооронд хэд хэдэн удаа соёлын маргаан дэгдсэн. Өмнөд Солонгосын BTS хамтлагийн нэг гишүүн саяхан Солонгосын дайнд амь үрэгдсэн америк, солонгос цэргүүдийн дурсгалыг хүндэтгэж байгаагаа илэрхийлсэн юм. Гэтэл энэ дайнд олон мянган хүнээ алдсан Хятад улсын иргэд улсынх нь нэрийг дурдаагүйд дургүйцэж, BTS хамтлагийн эсрэг бойкот зарласан билээ. Мөн Хятадын нэгэн жүжигчин Шу Кай солонгос үндэсний ханбоктой ижил хувцастай зургаа сошиал сүлжээнд нийтэлсэн нь шүүмжлэл дагуулсан юм. Харин Хятадын талаас жүжигчний хувцсыг солонгосын ханбок биш, Хятадын феодалын нийгмийн үеийн ханфу гэдэг хувцас хэмээн тайлбарлаж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж