МАН-ынхан Ерөнхийлөгчийн үгэнд орохоо больжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

МАН-ынхан Ерөнхийлөгчийн үгэнд орохоо больжээ

МАН-ынхан Ерөнхийлөгчийн үгэнд орохоо больжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 2021 оны улсын төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн хэлэлцээд 82.4 хувь нь дэмжээгүй байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Төсвийн тухай болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавихдаа дараах бодлогын хүрээнд өөрчлөлт хийхийг онцолсон.

  •  Төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах,
  • Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох,
  • Төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,
  • Үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөөг даруй гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг УИХ-д анхааруулсан.

ХЗБХ-ын гишүүд Ерөнхийлөгчид ийнхүү татгалзсан хариу барьж буй нь анхны тохиолдол биш. Үүний өмнө тус байнгын хорооны гишүүд ШЕЗ-өөс Улсын дээд шүүхийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг хэлэлцэхийг дэмжиж харин хуульч С.Батхүлэгийг ёс зүйн шаардлага хангахгүй, нэг банкны төлөөлөл болно гэж үзээд эсэргүүцсэн.  Улс төрийн хүрээнд хуульч С.Батхүлэгийг Ерөнхийлөгч зүтгүүлж байгаа гэсэн мэдээлэл тархсан. Ийнхүү Хууль зүйн байнгын хорооныхон Ерөнхийлөгчийн хүсэлтэд ахин, дахин татгалзаж буй нь МАН-ынхан Х.Баттулгыг гөлөөг ч гэж тоохоо больсны илрэл гэж харагдаж байна. Ердөө жилийн өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ын олонхоор хүссэн шийдвэрүүдээ гаргуулж явсан билээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж