Дорноговь руу явах иргэдийг энэ сарын 5-нд бүртгэнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.01-нд нийтлэгдсэн

Дорноговь руу явах иргэдийг энэ сарын 5-нд бүртгэнэ

Дорноговь руу явах иргэдийг энэ сарын 5-нд бүртгэнэ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.12.01/ ээлжит мэдээллээр Дархан-Уул, Орхон аймагт covid-19 халдварын шинэ тохиолдол  бүртгэгдээгүй. Харин Сэлэнгэ, Архангай, Сэлэнгэ, Говьсүмбэр аймагт шинэ тохиолдол илэрчээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар цаг үеийн асуудлаар аймгуудын Онцгой комиссоос мэдээлэл хийснийг тоймлон хүргэе.

СЭЛЭНГЭД ХАТУУ ХӨЛ ХОРИОНЫ ДЭГЛЭМ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Сэлэнгэ аймагт covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол  180 болоод байна. Үүнийг задалбал, Сүхбаатар суманд 175, Алтанбулаг суманд 2, Мандал суманд 3 тохиолдол тус тус бүртгэгджээ. Өчигдөр шинээр батлагдсан нэг тохиолдол ойрын хавьтлаас илэрчээ. Тус аймгийн Онцгой комиссын өнөөдрийн  мэдээллээр бүх нийтийн хөл хорионы хатуу дэглэм үргэлжилж байгаа тул үйлчилгээний байгууллага болон арилжааны банк ажиллахгүй гэдгийг онцлов. Аймгийн хэмжээнд түргэвчилсэн оношлуураар covid-19 илрүүлэх шинжилгээнд  30.399 иргэн шинжилгээ хамрагджээ. Хөл хорионы үед Дархан-Уул аймгаас ойрын сумд руу иргэд явганаар болон мориор, хулгайн замаар шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдол цөөнгүй гарчээ.Иймд хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байхыг анхааруулъя.

Хэрэв эрсдэл гарсан үед эрэн хайх ажиллагаа явуулах хүн хүчний нөөц хомс байгааг аймгийн Онцгой комиссоос сануулав. Учир нь аймгийн хэмжээнд covid-19 халдварын тархалтыг хумих чиглэлд гол анхаарал хандуулж байгааг тодотгов.

ДАРХАНД БАТЛАГДСАН 44 ТОХИОЛДЛЫН 6 НЬ ХҮНДЭВТЭР БАЙНА

Дархан-Уул аймгийн Онцгой комиссын өнөөдрийн ээлжит мэдээллээр covid-19 халдварынбатлагдсан 44 тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 400 орчим иргэнийг илрүүлэн, тусгаарлажээ. Өнөөдрийн байдлаар 73 иргэн тусгаарлалтын байрнаас гэрийн ажиглалт руу шилжжээ. Батлагдсан тохиолдлуудын 6 нь биеийн байдал хүндэвтэр, 38 хүний биеийн байдал дунд зэрэг гэсэн оноштой эмчлүүлж байна. Тус аймагт маргаашнаас эхлэн 945 байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулахаар болж байна. Тухайлбал, хүнсний үйлдвэр, банк, ломбард зэрэг үйлчилгээ нээгдэх нь. Гэхдээ хатуу хөл хорионы үед мөрдөж байсан дэглэмийг мөрдөх шаардлагатайг онцоллоо.

ДОРНОГОВЬ РУУ ЗОРЧИХ ИРГЭДИЙГ ЭНЭ САРЫН 5-НД 119.MN САЙТАД БҮРТГЭНЭ

Дорноговь аймагт covid-19 халдварын нийт 21 тохиолдол бүртгэгдээд байна. Сүүлийн хоёр хоногт халдварын шинэ тохиолдол илрээгүй гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. Батлагдсан тохиолдлуудын хувьд Айраг суманд 5, Замын-үүдэд 16 бүртгэгджээ. Халдварын шинэ голомт үүсээгүй ба ойрын хавьтлын 449 иргэнийг илрүүлж, шинжилгээнд хамруулжээ. Мөн дам хавьтлын 2005 хүнийг илрүүлэн шинжилгээ авсан байна. Тус аймагт 542 хүнд  PCR шинжилгээ хийхэд сөрөг гарсан байна. Аймгийн хэмжээнд 13 мянга гаруй иргэнийг Covid-19 илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Мөн аймгийн Засаг даргын захирамжаар иргэдийг буцаан болон хүлээн авах ажлын хэсэг байгуулжээ.

Өнөөдрийн байдлаар шилжилт хөдөлгөөний эрх нь нээгдээгүй долоон аймагт Дорноговь аймаг багтжээ. Тус аймгаас иргэдийн хөдөлгөөнийг нээх асуудал энэ сарын 7-ноос эхлэх тул 5-ны өдрөөс бүртгэл эхлүүлэх саналаа аймгийн Онцгой комисс, УОК-т хүргүүлжээ.

Тус аймаг руу төмөр замаар болон нийтийн тээвэр болон хувийн тээврийн хэрэгслээр зорчих боломжтой юм байна. Үүнд тодорхой  зохицуулалт хийхээр  аймгийн Онцгой комиссоос ажиллаж байна гэдгийг мэдээлэв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж